Гал сөнөөгчдөд зориулсан ухаалаг дуулга гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Гал сөнөөгчдөд зориулсан ухаалаг дуулга гарчээ

Гал сөнөөгчдөд зориулсан ухаалаг дуулга гарчээ

Шотландын эрдэмтэд гал сөнөөгчдөд зориулж хиймэл оюун ухаан ашигласан ухаалаг дуулга зохион бүтээжээ. Уг дуулганы тусламжтайгаар гал сөнөөгчид галд өртсөн хүмүүсийг илүү хурдан олж, аврах юм. Эрдэмтдийн баг мэдрэгч төхөөрөмж, дулаан мэдэрдэг камер, радарын технологи ашиглан дуулгыг хөгжүүлсэн. Гал сөнөөгчид дуулгыг өмссөнөөр утаатай орчинд зүг чигээ зөв олж, эргэн тойрноо мэдэрч, илүү хурдан хугацаанд хохирогчийг аварна.

“Гал сөнөөгчид бол баатрууд. Бүгд л үүнийг мэднэ. Гэхдээ тэднийг утаатайд ч, харанхуйд ч сайн хардаг байгаасай гэж бид хүсч байна. Энэ нь гал сөнөөгчдийн аюулгүй байдлыг олон талаар сайжруулах нь дамжиггүй” гэж Эдинбургийн их сургуулийн Кибер-Физик системийн багш Крис Шиаошуан Лу хэллээ.

Эрдэмтдийн баг дуулганы хөгжүүлэлтийг хийхдээ Шотландын Гал сөнөөх ангийнхантай хамтарч ажилласан. Дуулгыг Гал сөнөөх ангийнхан өөрсдийн сургалтын байр дээрээ туршиж үзжээ.

Дуулга нэг кг хүрэхгүй жинтэй. Эд ангиудын хувьд ч боломжийн үнэтэй гэдгийг зохион бүтээгчид хэллээ. Энэ технологио цаашид зах зээлд гаргаж, дэлхий даяарх гал сөнөөгчдөд ашиг тусыг нь мэдрүүлэхийн тулд судлаачид ажиллаж байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж