Б.Батчулуун: Б.Баабар либертари биш | News.MN

Б.Батчулуун: Б.Баабар либертари биш

Б.Батчулуун: Б.Баабар либертари биш

Б.Батчулуун: Б.Баабар либертари биш

….. Тэгэхээр Монголд арми хэрэг байна уу? Монгол Улс цэрэг-армигүй болчихвол цэрэг-армитай байснаас илүү аюул заналхийлэлтэй учрах уу? “Buffer State”-гийн утгаар Монголыг эзлэхийг Орос, Хятадын аль нь ч бие биедээ зөвшөөрөхгүй. Хамгийн гол нь дэлхий нийт, Өрнөдийн хүчирхэг гүрнүүд (Японыг оролцуулаад), НҮБ хэзээ ч үүнийг тэвчихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бидэнд “батлан хамгаалах хүч” гадна талдаа бий. Манай батлан хамгаалах гол хүч бол дипломатын ухаалаг бодлого, маш чадварлаг тагнуулын байгууллага, цэрэг армигүй улс болсноо зарлаж, НҮБ-ын ивээлд орох явдал. Энэ батлан хамгаалалтаа л бэхжүүлэх хэрэгтэй. ГХЯ энд БХЯ-аас хамаагүй илүү үүрэг гүйцэтгэнэ. Дипломатын маш ухаалаг, прагматик, оператив бодлого!

Зургаан жилийн өмнө Б.Батчулуун докторын бичсэн “Монголд арми хэрэгтэй юу” гэх энэ нийтлэлийг уншиж байсан юм. Нийтлэлийн  агуулга нь өнөөдөр ч асуулт дагуулсан сэдэв.  Украин-Оросын дайнаас харахад бидэнд  мал, малладаг, барилга барьдаг “боловсролгүй” арми хэрэгтэй юу эсвэл айти чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн арми хэрэгтэй юу. Үнэндээ, Монголын армид алба хааж байгаа цэргүүдийн хэд нь дрон, компьютер дээр ажиллаж чадах вэ гэх мэтчилэн?!.

Б.Батчулуун доктор хувь хүний үзэл бодол, үнэт зүйлд хүндэтгэлтэй хандана. Бид нэг удаа, УИХ-ын 2016 оны сонгуулийн дараахан ингэж ярилцаж байв.

-Та сонгуулиар аль намд саналаа өгдөг вэ?

-Би ерөөсөө сонгуульд оролцохоо больсон.

-Яагаад?

-Миний эрх шүү дээ. Оролцохгүй байна гэдэг бас нэг сонголт. Өөрийнхөө мөнгийг идэх хүнийг гаргаж ирэхийн төлөө саналаа өгч яах юм. Ер нь сонгуульд оролцоно гэдэг гарсан үр дүнг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Гарсан үр дүн нь минийх ч бай, миний эсрэг ч бай, дундаж ч бай би зөвшөөрнө гэсэн утгатай. Заавал Ерөнхийлөгчтэй байж амьдрах ёстой гэсэн хүмүүс нь саналаа өг. Би Ерөнхийлөгчтэй ч байсан, Ерөнхийлөгчгүй ч байсан, тэр байтугай төртэй ч байсан, төргүй ч байсан амьдарч чадна.

Тэр сонгууль оролцохгүй байх нь сонголт болохыг чхэлээд  хувь хүний үзэл бодлыг хүлцэн тэвчих нь либертари үзлийн үндсэн зарчим болохыг нь тайлбарлаж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, либертариуд бол өөрсдөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй социалистууд, коммунистууд, фашисуудаас эрс ялгаатай болохыг.

О.О: Чиний бодлоор ер нь Монгол маань яагаад ийм байдалд орчихов оо. Энэ ядуурал,  хээл хахууль, арын хаалга, хулгай, улсын мөнгийг шамшигдуулах,, улстөрчдийн цадиггүй авир, бизнесменүүдийн хууль бус ажиллагаа, шүүх, хууль цаазынхны ялзрал гээд?

Б.Б: Феодал зан заншлын үлдэгдэл. Капитализм чинь анхнаасаа өрсөлдөөн дээр суурилсан нийгэм. Манайд 100-гаад жилийн өмнө капитализм байгаагүй, феодализм хэдэн зуун жил ноёрхож байв. Феодалын нийгэмд хүн ардын зан заншил нь нутаг нуга, танил тал, ах дүүсэг ёс байдаг. Тэр ёс хөдөөд их үлдсэн.  Хөдөөнөөс хотод орж ирэгсэд нутаг, нуга, ах дүү, танил талаа бараадаж, тэднийхээ нөмөр нөөлгөөр амьдарч эхэлдэг. Энэ бүхэн нь өнөөгийн зах зээлийн нийгэм буюу капитализмыг байгуулах гэж ядаж буй үед их саад тээг болж байна. Ер нь манайх шиг идэж уудаг улстөрчидтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс хуулиас дээгүүр амьдардаг хачирхалтай ардчилалтай орон цөөнгүй л дээ. Африк, Латин Америк, Зүүн өмнө Ази гээд. Бид тэдний эгнээнд тун амжилттай орж явна гэхээс өөр юу хэлэх вэ?

О.О: “Та сонгуульд оролцоогүйгээрээ эдлэх ёстой эрх эдлэж чадахгүй, эсрэг саналтай хүнд бололцоо олгож, өөрөө л хохирно” гэх ятгалгыг сонссон байлгүй?

Б.Б: Иймэрхүү үндэслэл нийгэм, улс төр, философийн боловсролгүй хүмүүст их итгэл үнэмшилтэй сонсогддог бололтой юм билээ. Үнэндээ инээдтэй үндэслэл шүү дээ. Сонгуульд оролцох явдал бол аль ч утгаараа төрийг босгох үйл ажиллагаа гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг хүмүүс чинь либертариуд….

Үүрэг эрх хоёр бол эрс өөр зүйлс.  Гэтэл одоо сонгох эрхийг үүрэг болгон тайлбарлах хандалага байна. Сонгуульд оролцох уу, үгүй юу гэдэг тухайн хүний хэрэг. Энэ нь хүний эрхийн асуудал. Нэр дэвшигчдээс таалагдах хүн байхгүй, намуудын сонгуулийн хөтөлбөр буруу гэж үзсэн тохиолдолд сонгуульд эс оролцох нь хамгийн сайн сонголт болно.

О.О: Либертари зарчмыг хамгийн сайн хэрэгжүүлсэн төрөөр АНУ-ын төрийг нэрлэж болох уу. Чиний номонд АНУ-ыг либертари орон биш гэсэн санаа цухалзаад байх шиг байсан?

Б.Б: АНУ анх үүсэх үедээ яах аргагүй либертари зарчим дээр тулгуурлаж байлаа, 1776-1910 оны хооронд гэх үү дээ.  Гэтэл хожмоо либертари зарчмуудаасаа ухрах болсон.  Тийм ч учраас Америкийн либертари үзэлтнүүд маш их тэмцэл хийж байна.  Сонирхуулахад, өнөөдөр хувь хүний эрх чөлөөг хамгийн их дээдэлж, амьдралд хэрэгжүүлж байгаа улс-орон бол АНУ биш Нидерланд гэж дахин хэлмээр байна.

О.О: Хувийн өмчийн сайн тал гэж байдаг уу?

Б.Б: Хувийн өмчтэй хүн баялаг бүтээх тал дээр улам бүтээлч, хөдөлмөрч болдог. Улсын байгууллагад бол ийм сэдэл байдаггүй. … Нэг хэсэг нь иргэд болон залуучуудыг бие даан амьдрах мэдлэг боловсрол, дадал чадвартай болгох гэж ядаад байдаг.  Гэтэл улстөрчид нь социализм руу уруу татаад л?

О.О:Уруу татагчид гэж МАН-ыг хэлж байна уу?

Б.Б: АН ч ялгаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар  асар их халамжийн бодлого явуулсан. Ер нь Монголын ардчилагчид социализмаас сөөм хүрэхгүй зайд байдаг хүмүүс.

О.О: Монголын төр яагаад халамжлах дуртай байдаг юм бэ?

Б.Б: Халамжаар тарааж буй мөнгө халааснаас нь гардаггүй болохоор халамжлах дуртай байдаг юм.  Халамж нь төр  нийгэмд хэрэгтэй гэдгийг үзүүлэх хамгийн том далим.  Тэгээд ч төр нь халамжаар далимдуулан өөртөө асар их мөнгө унагадаг.  Монголын төрийн халамжийн бодлого бол товчоор хэлбэл хуурамч. "Халамжгүй халамж" гэсэн үг.

О.О: Эх орноо хамгаалах цэрэг-армигүй байж болох уу?

Б.Б: Манай төр иргэдээ цэргийн алба хаахыг албаддаг.  Хэрэв татгалзвал хуулиар хэрэгт татна.  Гэтэл хүнд шашин шүтлэг, итгэл үнэмшил, ёс суртахуун зэргээсээ болж цэргийн алба хаахаас татгалзах эрх бий.  Цэргийн алба гэдэг угаасаа хүнлэг бус.  Өнөөгийн Монголын арми бол татвар төлөгчдийн мөнгийг ховх сордог, аппаратын ажилчид нь цэргийнхээ тооноос олон, утгагүй гэхэд хэт утгагүй институци.  Хэчнээн генералтай гээч, "Зуун ямаанд жаран ухна" гэсэн үг.  Монголын арми аппаратын бүтцээ улам томруулж,  зардлаа өсгөж, ард түмний нуруун дээр ачаа дарамт  үүрүүлж байна.  Цэрэг армид маш их мөнгө үргүй урсаж байна.  Армид татагдсан цэргүүд ёс суртахууны хувьд ямар их зэвэрдгийг  удаа дараа гарч буй хэрэг, аллага харуулж байна.

О.О: Цаазаар авах ялын тухайд?

Б.Б: Хүн алах эрхтэй хувь хүн, хамт олон, байгууллага, бүр төр ч гэж байх ёсгүй.

О.О: Либертари үзэлтэй улстөрч байж болох уу?

Б.Б: Либертари улстөрч ихээхэн утгагүй хэллэг.

 Б.Б бол Б.Батчулуун багш. Харин О.О-г би танихгүй. Тэр хоёр маш олон сонирхолтой сэдвээр хөөрөлдсөн номыг би уншиж байгаа юм. Саяхан Б.Б өөрөө надад бэлэглэсэн, гэхдээ заавал уншихыг зөвлөөгүй. Авчиг тэрхүү цэнхэр хавтастай номыг аваад уншчихад илүүдэхгүй, уншихад энгийн санагдсан. Философийн номнууд чинь тэр болон ойлгоход хэцүү байдаг нь худлаа биш л дээ.  Хари н энэ ном бол өөр харилцан диалоги хэлбэртэй. Номын нэр “Төр хэмээх мөсөн уул”. Тэнд  нэгэн сонирхолтой диалоги бас бий…

О.О-Баабар либертари үзэлтэн мөн үү? Зарим хүн түүнийг либертари үзэлтэй гэх юм билээ. Ганц хоёр либертари ном орчуулалцсан байх шүү?

Б.Б: Баабар либертари үзэлтэн биш.  Тэдний компани либертари номнуудаас гадна Кэйнс болон коммунист ном зохиолыг ч зөндөө орчуулсан. Тэр нь арилжааны асуудал байх. Үзэл бодлын тухайд либертари үзэлтэн биш. Ингэж хэлсэнд өөрөө ч дургүйцэхгүй байх. Татвар, төр хуулийн талаар “их ухаалаг” үндэслэл гаргах гэж хичээж байхыг нь олонтаа уншиж, сонсож байлаа. Ийм хүмүүсийг бид “софт-стэйтист” гэдэг.   Мань хүн зарим нэг либертари зарчмыг ойлгодоггүй юм уу, аль эсвэл ойлгоод дургүй байдаг юм уу, бүү мэд. Монголын нийгэм, улс төрийн үйл явдалд дүгнэлт хийж байгааг нь харахад либертари үзлээс  нэлээд хол хөндий, улстөрийн өнцгөөс ханддаг нь харагддаг. Ер нь либерал, либертари, индивидуалист, коллективист, консерватив, социалист, стэйтист гээд яг ямар үзэлтэй хүн болохыг ойлгоггүй юм. Энэ бүх үзэл  Баабараас үнэртдэг. Ёстой нөгөө “ерөнхийдөө” ардчилсан үзэлтэй хүн гэдэг нь байх.

… Баабар либертари биш байж болно, энэ нь мөн түүний сонголт.

О.О: АН-ынхөн өөрсдийгөө хамгийн их ардчилалтай, тиймээс хэрүүл зодоон нь ил байдаг гэж хэлдэг?

Б.Б: …АН бол маш бюрократ байгууллага.  Анх АН ийм байгаагүй юм. Сүүлдээ л ийм хүмүүсээр АН дүүрчихсэн.

Б.Батчулуун багшийн либертари сэдвээрх асуулт, хариулт бүхий уг номын гол агуулга нь “Төрийн эрхийг минимум хэмжээнд барьж, хувь хүний эрхийг максиум хэмжээнд аваачих” тухай.  Гол нь тэр номыг манай хууль батлагчид, бодлого тодорхойлогчид уншвал зүгээр санагдлаа. Учир нь, тэдний гаргасан шийдвэр бодлого болгоны ард хувь хүний эрх хөндөгддөг тул.

Эцэст нь 2023 оны төсвийг удахгүй УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Татварыг нэмэгдүүлж, халамжийг бууруулж, эдийн засгийн хямралыг давах эрх баригчдын “цогц бодлого”-ыг эсэргүүцэх нэгэн байхад, дэмжих нэгэн нь бий. Гэхдээ Б.Батчулуун багшийн энэ талаарх асуултад хариулсан нь “Төсвийн мөнгөнөөс нэг түшмэлд ногдож буй зардал, жирийн нэг хүнд ногдох хэмжээнээс хэдэн зуу дахин өндөр” гэх үг…

Миний асуулт: Энэ цөвүүн цагт ардчилал маань Монголын амьд явах баталгаа болж байна. Харин та юу гэж харж байна вэ?

Б.Батчулуун:  Монгол Улс ардчилсан юм шиг харагдах бус харин жинхэнээсээ ардчилсан улс болох хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uneen unen 2022-10-04 124.158.90.3

Batchuluun Baabariin talaar uneniig heljee. Baabar bol ashig harj huntei nohorlodog oodgui hun shuu dee.Medeh humuus mednee.

Avatar

Зочин 2022-10-04 202.9.40.35

СОНГУУЛЬД ОРОЛЦОХГУЙ, ОХИНОО ГАДААДЫН ХАРЬЯАТ БОЛГОНО…ТЭГЭЭД БАС МОНГОЛ ЯАХ ТУХАЙ ШҮЛСЭЭ ҮСЭРГЭНЭ !!! ТИЙМ Л ЮМ БОЛ ЭХЛЭЭД ИРГЭНИЙХЭЭ ХАМГИЙН НААД ЗАХЫН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ ! ЧАМ ШИГ ЗУГТАЖ БАЙЖ БУУДДАГ ЭХ ОРОНЧИЙГ МОНГОЛЫН ТҮҮХ МНДЭХГҮЙ ПМ ӨАЙНА !

Avatar

ӨӨР ХҮН 2022-10-04 66.181.182.79

ЦЭРТЭЙ БАЙХ ЁСТОЙ ЧАДВАРЛАГ ОРЧИН ҮЕИЙН ЗЭВСЭГТЭЙ БАЙХ ДУНД ДЭЭД СУРГУУЛЬД ЦЭРГЭЖЛИЙН ХЭЧЭЭЛ ОРУУЛАХ

Avatar

Зочин 2022-10-04 182.232.20.142

Amia hoiihoiloh durtai avchig har amia dunguj avch yvdag nuudelchin mongolchuudad naad liberal or libertarian ntr chin ahdan zugeer

Avatar

Зочин 2022-10-04 202.21.100.210

За тэр номыг олж уншья даа. Төсөв гээч том төмпөн дотор их юм багтах юм даа. Арми байх байхгүйг судлагаа харуулах байх даа.

Avatar

Зочин 2022-10-04 66.181.190.203

Хамгийн гол нь дэлхий нийт, Өрнөдийн хүчирхэг гүрнүүд (Японыг оролцуулаад), НҮБ хэзээ ч үүнийг тэвчихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бидэнд “батлан хамгаалах хүч” гадна талдаа бий.энэ нөхөр ёстой солиорлоо бна,тэр нүб чинь хэзээ ч мань мэтийн бага буурай орныг хамгаалж байсан түүх байхгүй,ирак,ливи,югослав,сири,палестин,афганистан,одоо энэ украйныг хар!!!хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг байдал байсаар байгаа шүү,харалган байна!!!

Avatar

Del 2022-10-04 202.55.188.101

арми хэрэггүй гэж боддог бол ёстой бүтэхгүй нөхөр байна улаанбаатарын захын хүүхэд тэр дроныг ажиллуулна дрон ажиллуулахад айхтар мэдлэг хэрэггүй хийхэд ухаан хэрэгтэй тэгээд ч америKийн арми дундад зууны афгануудад ялагдсан шүү дээ оросууд ч мосkовит барисан уkраинчуудыг дийлэхгүй байгаа биздээ

Avatar

Зочин 2022-10-04 103.161.242.75

Bidnii ashigladag dron bish shuude hahaha

Avatar

Зочин 2022-10-04 139.5.216.226

Армитай байхыг хувиа аргацаагч зөвшөөрөхгүй. Зуун мянган хүнтэй улс ч цэрэгтэй байдаг. Арми тухайн улсын цог хийморь нүүр царай мөн. Монголын Энхийг сахиулагчид Дэлхийг гайхшруулж байна. Энэ бол манай хамгаалалт. Ер нь цэргээр хүмүүжээгүй эр хүнийг баас жонхуу гэж болно шүү. Элэнцгийн либертари. Хүн бол нийгмийн амьтан

Avatar

ХАХАХА 2022-10-04 192.82.72.2

ХАХА БАТЧУЛУУН БОЛ НОХОЙН БААС ААХАХАХА

Avatar

ХАХАХА 2022-10-04 192.82.72.2

ХАРИН ЧИ ХЭН Ч БИШ

Avatar

Зочин 2022-10-04 202.126.88.176

арми ядаж наад Болд мэтийг арай эршүүд монгол хүн болгоно доо

Avatar

Зочин 2022-10-04 192.82.81.65

Чиний яриад буй зүйл бол армийн биш Тагнуул, Цагдаагийн үүрэг. Орос, Хятадтай армиар үзэлцэнэ гэдэг бол жинхэнэ мөрөөдөл. Армид зарж буй хөрөнгийг Тагнуул, цагдаа, Гадаа храидлцааны Яаманд өг

Avatar

Зочин 2022-10-04 202.126.88.176

тэгээд гадны алан хядагчтай нөгөө хэдэнбуу зэвсэггүй байлдах уу. эсвэл хятадаас цэрэг оруулж ирэх үү. Манай арминй нэр хаүндээр АНУ баруунаас тус дэм авдаг юм биш үү. Томоор хар жижиг Болдоо

Avatar

Зочин 2022-10-04 64.119.16.35

Орос, Хятад хоёр мангасыг даваад Монголд халддаг дурак олдохгүй л дээ!!! Халдвал Орос л халдаж магадгүй!? Тийм учраас Орос, Хятад хоёрын балансыг тэнцүүлэх нь батлан хамгаалах нэг арга мөн!!! Хятад бол Орос шиг цэргийн хүчээр муйхарлан халдахгүй, эдийн засгийн хараат болгох аргаар атгана!!!

Avatar

Болд 2022-10-04 103.57.93.12

Монгол улс дотоодын ба хил хамгаалах цэрэгтэй байхад л болно. Хэнтэй ,яаж байлдах гэж армитай байх гэж. Цэргийнхний өндөр цалин,тэтгэвэр төсөвт маш их дарамттай байна.

Avatar

ҮНЭН 2022-10-04 192.82.72.2

ҮНЭН ОРОСЫГ ДИЙЛЭХГҮЙ КИТАДЫГ ДИЙЛЭХГҮЙ ЕР НЬ ХИЛ ХАМГААЛАХ ЦӨӨН ТООНЫ ЦЭРЭГТЭЙ БАЙХАД ХАНГАЛТТАЙ

Avatar

МОНГОЛ ЦЭРЭГ 2022-10-04 202.179.25.4

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН АЮҮЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛТЛОО 100 ЖИЛ ХЭРЭГТЭЙ . ОДООГООРОО ГХЯ ЯАМНЫХАА ДОТООД АСУУДЛАА Ч ШИЙДЭЖ ДӨНГӨДӨГГҮЙ БА ҮҮРЭГТ АЖЛАА АРАЙХЫН ГҮЙЦЭТГЭДЭГ ЮМ АА… ТИЙМ БОЛОХООР ХҮНИЙ ЦЭРЭГ ТЭЖЭЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ БОЛ НААД САНААГАА ОРХИ ДО…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж