Орос дугаартай автомашин ихэссэн ч хариуцлага тооцох боломжгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Орос дугаартай автомашин ихэссэн ч хариуцлага тооцох боломжгүй

Орос дугаартай автомашин ихэссэн ч хариуцлага тооцох боломжгүй

Хил хамгаалах ерөнхий газраас өдөр бүр Оросоос хил нэвтэрч буй иргэдийн тоон мэдээллийг хүргэж байгаа. Үүнээс гадна нийслэлд Орос дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох нь ихэссэн учир статистикыг давхар мэдээлж байна. Гэхдээ Орос дугаартай машин олноор ирсэн нь түгжрэлд нөлөөлөх гол хүчин зүйл биш. Мөн хилээр орж буй машинууд зөвхөн нийслэлд зорчихгүй байгааг онцолсон. Иймд Орос болон бусад улсын дугаартай машинд ямар нэгэн хариуцлага, нэмэлт татвар тооцох боломжгүй гэдгийг албаныхан мэдээллээ.

Статистикаас харвал аравдугаар сарын 1-ны байдлаар:

  • “Алтанбулаг”, “Эрээн-цав” боомтуудаар нийт 496 тээврийн хэрэгсэл орсон бол нийт 898 тээврийн хэрэгсэл гарсан.

Аравдугаар сарын 2-ны байдлаар :

  • Нийт 215 тээврийн хэрэгсэл орж, 555 тээврийн хэрэгсэл гарсан байна.

Хойд хөршид болж буй нөхцөл байдлаас үүдэн Монгол Улс руу нэвтрэх ОХУ-ын иргэд нэмэгдэж байгаа. Монгол Улсын виз олгох журмын дагуу тус иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Сүүлийн өдрүүдэд 30 хоногийн эрхээ сунгуулсан 700 гаруй иргэн, Түр оршин суух зөвшөөрлийн талаар мэдээлэл авсан 1000 гаруй иргэд байгаа гэсэн мэдээллийг Гадаадын иргэн харьяатын газраас өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж