Нүүрсний экспорт есдүгээр сард сайжирч, 4 сая тоннд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспорт есдүгээр сард сайжирч, 4 сая тоннд хүрчээ

Нүүрсний экспорт есдүгээр сард сайжирч, 4 сая тоннд хүрчээ

2022 онд нүүрсний экспорт 18 сая тонн байх тооцоололтой байсан бол оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 18.8 сая тоннд хүрчээ. Өнгөрсөн есдүгээр сард 4 сая тонн нүүрс экспортлосон нь цар тахлын өмнөх ердийн түвшинд хүрсэн үзүүлэлт юм.

Цар тахал, урд хөршийн “Тэг Ковид” бодлогоос өмнө Монгол Улс жилдээ 36 сая тонн буюу сард дунжаар 3 сая тонн нүүрс экспортлодог байв. Харин сүүлийн жилүүдэд Covid-19-ийн хөл хорио, нүүрсний тээврийн хилийн саатлаас үүдэн экспорт буурч, 2022 оны эхний 8 сард дунджаар 1.9 сая тонныг гаргасан.

Нүүрсний экспорт одоогийн түвшинд хадгалагдвал оны үлдсэн саруудад 12 сая тонн нүүрс нэмж экспортлосноор 2022 онд 30 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Оны сүүлийн саруудад нүүрсний экспортын төлбөр бэлэн валютаар орж ирснээр ам.долларын хомсдол, валютын захын нөхцөл байдал сайжрахаар хүлээгдэж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж