ОХУ-ын ерөнхийлөгч Путин бүхэл бүтэн хотыг тэр чигээр нь цацраг идэвхит цунамид живүүлэх чадалтай цөмийн шумбагч онгоцоо байршуулсныг НАТО анхаарууллаа. НАТО-ийн тагнуулын мэдээлэлд дурдсанаар Орос К-329 Белгород цөмийн шумбагчийг Арктикийн далайд байрлуулсан бөгөөд энэ онгоцны дээр Посейдон нисгэгчгүй онгоцыг байрлуулсан гэжээ.
Посейдон нь эрэг орчмын хотуудад цацраг идэвхит цунами үүсгэх чадвартай, цөмийн хүчин чадалтай. Аль нэг хот, улсын дээгүүр Посейдон нисгэгчгүй онгоц нислээ гэхэд тухайн бүс нутгаа цацраг идэвхит цөл болгох хор уршигтай юм. Посейдон нь 500 метр орчим зайд цацраг идэвхит цунами давалгаа үүсгэж болзошгүй аж. “Посейдон системийн өвөрмөц онцлог нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой тэмцэж, эргийн дэд бүтцийн байгууламжуудыг устгах чадвартай” гэж цэргийн шинжээч Игорь Катасонов хэлсэн. Тэгвэл өөр нэг шинжээчийн хэлснээр “Энэ бол барууны тэнгисийн цэргийн флотуудыг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэх шинэ төрлийн зэвсэг” гэв.
“Посейдон нисгэгчгүй онгоцыг зогсоох ямар ч боломжгүй. Энэ нь 100 мегатонн хүртэл хүчин чадалтай байлдааны хошуутай” гэж суртал ухаалагч Киселев хэллээ.
Арктикийн далайд байрлуулсан гэх Белгород нь 185 орчим метр урттай. Уг цөмийн шумбагчийг Хойд урсгал хийн хоолойн хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэж сэжиглэж байна. Белгород нь 120 хоногийн турш усан доор байх чадвартай.
Эх сурвалж: DAILY STAR
Холбоотой мэдээ