Хойд Солонгос улс Японы дээгүүр пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос улс Японы дээгүүр пуужин харвалаа

Хойд Солонгос улс Японы дээгүүр пуужин харвалаа

Хойд Солонгос улс өнөөдөр /2022.10.04/ Японы дээгүүр пуужин харвалаа. Энэ нь Пёньяны хувьд 2022 оны 10 дахь пуужин бөгөөд Япон руу харваж буй нь таван жилийн дараах анхны тохиолдол юм. Япон улс иргэдээ хоргодох байранд орохыг сануулж, нутгийн хойд хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоолоо.

Японы тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногт АНУ, Өмнөд Солонгостой хамтран шумбагч онгоцны эсрэг гурван талт сургуулилалт хийсэн. Энэ сургуулилалтыг залгуулан Пёньян пуужин харвалаа. Пёньян энэ сургуулилалтыг түрэмгийлэл гэж үзсэн бол Сөүл, Вашингтон хоёр хамгаалалтын шинж чанартай гэж үзэж байна.

Пуужин Номхон далайд унахаасаа өмнө Японы нутаг дэвсгэр дээгүүр өнгөрсөн. Пуужинг устгахын тулд ямар нэгэн хамгаалалтын арга хэмжээ аваагүй аж. Ерөнхий сайд Фүмио Кишида пуужин хөөргөлтийг буруушааж, зэрлэг балмад үйлдэл гэж нэрлэв. Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хироказу Мацуно өнөө өглөө цагт хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө. Тэрбээр мөн Пёньяны пуужинг энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзэж байна. Пуужинг 22 минутын турш ниссэний эцэст Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна усанд унасан гэж Мацуно хэллээ.

Пуужин харвасан гэж таамаглаж буй Японы хойд зүгийн хоёр бүс нутагт сэрэмжлүүлэг ажиллаж байна. Засгийн газрын анхны мэдэгдэл 07:29 цагт гарсан бол 08:00 цагт Хойд Солонгосын пуужин бололтой гэдгийг мэдээлжээ. Далайд унасан объект руу ойртохгүй байхыг Японы эргийн хамгаалалтын алба хөлөг онгоцнуудад анхааруулж байна.

Өмнөд Солонгосын штабын дарга нарын хорооноос мэдэгдсэнээр уг пуужин нь Умардын Жаган мужаас хөөргөсөн дунд тусгалын баллистик пуужин байж болзошгүй гэв. Тэгвэл засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалж уг пуужинг тив хоорондын баллистик пуужин байж болзошгүй гэжээ. Пуужин Японоос 3000 км зайд далайд унасан.

Хойд Солонгос цөмийн туршилтаа хэзээ мөдгүй хийж магадгүйг олон улс анхааруулаад буй. Энэ сард болох Хятадын Коммунист намын хурал болон арваннэгдүгээр сард болох АНУ-ын дунд хугацааны сонгууль хоёрын хооронд хийхээр төлөвлөж байгаа гэж Өмнөдийн хууль тогтоогчид мэдэгдлээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж