Вьетнам Азийн эдийн засгийн тэргүүлэгч болов

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Вьетнам Азийн эдийн засгийн тэргүүлэгч болов

Вьетнам Азийн эдийн засгийн тэргүүлэгч болов

Вьетнам улс энэ онд Ази тивийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засаг болно гэж Дэлхийн банкнаас мэдээлэв. Эсрэгээрээ тивийн хамгийн том эдийн засаг болох Хятад улсын өсөлт огцом буурч байна. Дэлхийн банк өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн төлөв байдлын тайландаа, эдгээр бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ 2022 онд 3.2 хувь байна гэж таамаглажээ. Энэ нь 2021 онд 7.2 хувь байснаас буурсан үзүүлэлт боловч ирэх 2023 онд сэргэж, 4.6 хувь болж өснө гэж таамаглав. 

Энэ оны төсөөлж буй өсөлтийн хурд нь Дэлхийн банкны өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан төлөв байдлын тайлангийн таамаглалаас таван хувиар мэдэгдэхүйц буурсныг харуулж байна. Өсөлт буурахад нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь Хятад улс аж.

Бээжин Covid-19 цар тахлыг тэглэх хатуу бодлогынхоо хүрээнд хөл хорио, хязгаарлалтын хатуу журам тогтоосноос үүдэн эдийн засгийн өсөлт нь буурч эхэлсэн юм. Дэлхийн банкнаас энэ удаагийн тайландаа Хятадын эдийн засаг энэ 2022 онд 2.8 хувиар өснө гэсэн бол ирэх онд өсөлт 4.5-д хүрнэ гэжээ. Энэ нь өнгөрсөн 2021 онд 8.1 хувь байсантай харьцуулахад огцом уналт юм. Тус банк өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан тайландаа Хятадын эдийн засгийн өсөлтийг энэ 2022 онд 5 хувь байна гэж үзэж байв. 

Хятадыг хасч, Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлвийг гаргавал өсөлт 5.3 хувь буюу өнгөрсөн дөрөвдүгээр сараас 0.5 хувиар нэмэгджээ. Улмаар энэ нь 2021 онд бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2.6 хувь байсантай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнийг харж болно. Мөн энэ нь Covid-19 тахал хараахан дуусаагүй байгаа ч эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь үндсэндээ багасч байгаагийн шинж юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж