Богдын музейг БНСУ-ын мэргэжилтнүүд засварлана

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Богдын музейг БНСУ-ын мэргэжилтнүүд засварлана

Богдын музейг БНСУ-ын мэргэжилтнүүд засварлана
Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн. Эхнээсээ засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Тухайлбал, Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Энэржин” ХХК шалгарснаар наймдугаар сарын 20-ны өдрөөс сэргээн засварлалтын ажлыг эхлүүлжээ.
Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах гэнэ.

Богд хааны ордон музейн менежер Д.ЭНХБАЯР:

-Музейн сэргээн засварлалтын ажил эхлээд нэг сар болж байна. Олон бурхадын сүмийг буулгах ажил үргэлжилж байна. Будгийн судалгааг аль хоёр жилийн өмнөөс эхлэн хийсэн. БНСУ-аас дан шороон будаг худалдан авч, сэргээн засварлана. Ямар нэгэн асуудал байхгүй. Мөн сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж ажиллахаар БНСУ-ын мэргэжилтнүүд ирэх долоо хоногт Монголд ирнэ.

Түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалын ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах аж.
Мэргэжилтнүүд барилгын сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж, зөвлөгөө тусламж үзүүлэх, сэргээн засварлалтын чиглэлээр сургалт, семинар хийх гэнэ.
Энэ оны улсын төсөвт түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Богд хааны ордон музейг сэргээн засварлахад 2.6, Чойжин ламын сүм музейд 1.7, Улсын драмын эрдмийн театрт 1.2, Дуурь бүжгийн эрдмийн театрт 1.9 тэрбум төгрөг тусгасан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж