“Богино хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдах Орос иргэд нэмэгдсэн” | News.MN

“Богино хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдах Орос иргэд нэмэгдсэн”

“Богино хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдах Орос иргэд нэмэгдсэн”

“Богино хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдах Орос иргэд нэмэгдсэн”

Хойд хөршид үүсээд буй асуудлаас болж монголын хилээр нэвтрэх Орос иргэдийн тоо эрс өссөн. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн харьяатын газарт түр оршин суух хүсэлт өгөх Орос, Буриад иргэд мөн нэмэгджээ. Тэдгээр иргэд Монголд амьдрах хугацаагаа сунгахын тулд их сургууль, сургалтын төвүүдэд элсэн суралцах хүсэлт гаргах нь ихэссэн байна. Иймд сургуулиуд гадаадын иргэдийн элсэлт, бүртгэлийг хэрхэн хийж байгаа талаар их сургуулиудаас тодрууллаа.

Оршин суух, суралцах хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг байна.

СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН БҮХ ГАДААД ИРГЭДИЙГ БҮРТГЭХГҮЙ

МУИС-ийн гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн Б. БУЯНХАНД:

Монгол Улсын Их сургуулийн хувьд суралцах хүсэлтэй гадаадын иргэдэд бүх тал дээр нааштай хандахыг эрхэмлэж байгаа. Эдгээр иргэдийг хавтгайруулсан элсэлт бүртгэлийг бид хийхгүй.

Бид Гадаадын иргэн харьяатын газрын түр журмын дагуу нөхцөл шаардлагаа тавьж байна.

Намрын улирлын элсэлт дууссан учраас бид хоёр дахь ээлжийн элсэлтээ аравдугаар сарын 1-нээс нээгээд байна. Бүртгэлийн тухайд суралцах хүсэлт илгээх, төлбөр төлсөн байх зэрэг шаардлагыг тавьж байгаа. Ингэснээр тухайн иргэний суралцах хүсэлтийг баталгаажуулж цаашид суралцах хугацааны визийг  гаргуулах хүсэлтийг дараагийн шатанд өгөх юм. Энэ тухай удирдлагууддаа танилцуулсны дагуу дүрэм журмыг танилцуулж элсүүлнэ.

ОЮУТНЫ ВИЗТЭЙ ИРГЭДИЙГ ШААРДЛАГЫН ДАГУУ ЭЛСҮҮЛНЭ

МУБИС-ийн Сургалтын албаны мэргэжилтэн Ц. Дамдинсүрэн

-Хэлний бэлтгэл, сургалтад суух хүсэлтүүд цөөн тоогоор ирж байна. Гэвч тухайн иргэд оюутны визтэй байх ёстой. Оюутны визгүйн улмаас эхний ээлжид бүртгэл хийгдэх боломжгүй байгаа. Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодорхой чиглэл, дүрэм журмыг батлаагүй. Элсэлт одоогоор хаагдсан учир бид хоёрдугаар улирлын элсэлтэд оруулахаар бүртгэж, мөн зохих журмыг үндэслэн ажлыг зохион байгуулж байна.

ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор богино хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдаад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд сүүлийн өдрүүдэд нэмэгдсээр байгаа.

Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Орос иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болох юм.

ОРОС ИРГЭДЭД МОНГОЛ УЛСАД ТҮР ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ ОЛГОЖ БАЙНА

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.УУГАНБАЯР:

-“Есдүгээр сарын 21-нээс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, түр оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан мянга гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа.

Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад түр оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж байна.

Үүний дараа баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргасан. Цаашид  түр оршин суух, суралцах хүсэлт гаргах иргэд ихсэх төлөвтэй байна.

 

А.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-04 64.119.16.35

ОХУ-ын дүрвэгчдэд оршин суух зөвшөөрөл хавтгайруулан олгох шийдвэрийг ГИХГазар гаргах эрх байхгүй!!! Дор хаяж ҮАБЗ шийдэх ёстой!!!!

Avatar

Зочин 2022-10-04 203.91.115.55

Оросууд зохион байгуулалттайгаар Улаанбаатарт суурьших иргэдийнхээ тоог өсгөж байна. удахгүй хийн хоолой баригдана. Ингээд ойрын 10 жилийн дотор 1-рт Монгол дахь стратегийн обьектоо хамгаалах, мөн орос иргэдийг хамгаалах нэрээр Монгол руу бүхэл бүтэн арми оруулах бололцоо хангагдах нь.

Avatar

Зочин 2022-10-04 202.179.26.185

muu yum bish

Avatar

Ирж л байг л дээ 2022-10-04 103.57.92.40

Үгүй яахав дээ сурч л байг л дээ. харин сургачих боловсон хүчин байр сав нь байж чадах уу гэдэг байна

Avatar

иргэн 2022-10-04 202.21.96.212

Монгол хэлний сургалтын төвүүд нээвэл алахаар байна шүү.

Avatar

Зочин 2022-10-04 202.126.89.15

tamiin togoo gj

Avatar

hurdan mongol helee zaagaad ogoochee dalimduulaad burtgehgui en ter geed bh yum harin bidend az bolj bhad 2022-10-04 122.201.23.75

hurdan mongol helee zaagaad ogoochee dalimduulaad burtgehgui en ter geed bh yum harin bidend az bolj bhad

Avatar

Зочин 2022-10-04 139.5.217.125

Ах дүүс минь энэ завшаанаар монгол хэл сураад сайхан юм болох нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж