Ундны ус цэвэршүүлж, халдваргүйжүүлэх төхөөрөмжийг нэвтрүүллээ | News.MN

Ундны ус цэвэршүүлж, халдваргүйжүүлэх төхөөрөмжийг нэвтрүүллээ

Ундны ус цэвэршүүлж, халдваргүйжүүлэх төхөөрөмжийг нэвтрүүллээ

Ундны ус цэвэршүүлж, халдваргүйжүүлэх төхөөрөмжийг нэвтрүүллээ

Техник технологийн дээд сургууль ХБНГУ-ын "Bau MSR" групптэй хамтран ундны ус цэвэршүүлж, халдваргүйжүүлэх төхөөрөмжийг Монгол Улсад нэвтрүүлээд байна. Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамнаас дэмжин хэрэгжүүлдэг "develoPPP.de" төслийн хүрээнд  "Bau msr GmbH",  "Bau Bildung International", ТТДС /Техник технологийн дээд сургууль/ 65 мянган еврогийн үнийн дүнтэй ус цэвэршүүлэн, халдваргүйжүүлэх, хэт ягаан туяаны болон идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр бүхий тоног төхөөрөмжийг суурилууллаа.


Ийнхүү Техник технологийн дээд сургууль ундны усны стандартад нийцсэн цэвэршүүлж, халдваргүйжүүлсэн усыг хэрэглэж тус төхөөрөмж дээр сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэшиж чадавхижсан багш суралцагсдыг бэлдэх боломжтой болж байна. Ингэснээр Техник технологийн дээд сургууль, Техник технологийн политехник коллежийн багш оюутнууд  Монгол Улс, Герман Улсын ундны усны стандартад нийцсэн цэвэршүүлж, халдваргүйжүүлсэн усыг хэрэглэх, сантехникийн мэргэжлээр суралцагчдын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийж, шинэ технологийг нутагшуулах зорилготой юм.

"ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭНГ БЭЛДЭХ НЬ ЧУХАЛ"

-"Bau MSR" группийн захирал доктор Брандт Улф:

-Энэхүү төслийг бид урт хугацааны судалгаа шинжилгээнд тулгуурласан. Үүний үндсэн дээр Монгол Улс болоод Улаанбаатар хотод ундны ус байх ёстой түвшинд дутагдалтай байгаа учраас туслалцаа үзүүлэхийн тулд уг төслийг хэрэгжүүлж байна. Ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг эзэмшиж байна гэдэг нь нэг хэрэг. Харин энэ бүхний цаана төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтэнг бэлдэх боловсон хүчин байна гэдэг нь өөр хэрэг учраас тус их сургуулийг сонгон сургууль дээр төхөөрөмжөө байрлуулаад байна.

"Bau msr GmbH" нь барилгын автоматжуулалт, тоног төхөөрөмжийн угсралт чиглэл дээр үйл ажиллагааг явуулдаг.

Нөгөө талаас тоног төхөөрөмж биш судалгаа шинжилгээний ажил дээр маш их ач холбогдол өгч дэлхийн олон оронтой хамтарч ажилладаг. Манай байгууллагыг Техник технологийн дээд сургуультай хамтарч ажиллахад холбож өгөх үүрэг гүйцэтгэсэн “Эртиэфолт” компанийн гүйцэтгэх захирал Б.Тамирт талархаж байна.

"МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, ЧАДАВХИЖСАН"

-Техник технологийн дээд сургуулийн захирал Ц.Баярмаа:

-Техник технологийн дээд сургуулийн хөгжлийн бодлогод тэргүүлэх таван чиглэл байдаг. Үүнд ногоон технологийг дэмжих, нэвтрүүлэх гэсэн маш том бодлого байдаг. Энэ бодлогын хүрээнд уг төслийг хэрэгжүүлээд байна. Германы зүгээс бидэнд ямар чиглэлээр хамтарч ажиллах вэ гэсэн саналыг тавьсан. Бид багш ажилчид суралцагчдыг цэвэр ундны усаар хангах, хэрэглэхээс гадна сургалтад ашиглах, сургалтын агуулгыг судалгаан дээр суурилж хийх, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж боловсон хүчнээ бэлдье гэсэн зорилтыг тавьж төслийг хэрэгжүүлсэн.

Энэ төслөөр дамжуулан дээд сургуулийн хичээлийн байранд цэвэршүүлж, халдваргүйжүүлсэн ундны усны хүртээмж сайжирч, усны халдварт өвчин багасч, байгаль орчин, эрүүл мэндийг хамгаалах талаар оролцогч талуудын мэдлэг дээшилсэн.

Мөн мэргэжлийн багш нар шинэ техник, технологийн сургалтад хамрагдаж, чадавхижсан. Сантехникийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийж шатлан суралцах залгамж холбоог хангасан гэх мэт олон давуу тал үүсч байна. Хамгийн гол нь энэ технологи дээр ажиллах боловсон хүчийг бэлдэж байна гэдэг нь маш том давуу тал гэв.

М.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж