Малын татвараар 20 гаруй тэрбум төгрөгийг орон нутагт төвлөрүүлжээ | News.MN

Малын татвараар 20 гаруй тэрбум төгрөгийг орон нутагт төвлөрүүлжээ

Малын татвараар 20 гаруй тэрбум төгрөгийг орон нутагт төвлөрүүлжээ

Малын татвараар 20 гаруй тэрбум төгрөгийг орон нутагт төвлөрүүлжээ

Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд УИХ-аар батлагдаж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Малын тоо толгойн хууль хэрэгжиж эхэлсэн энэ нэг жилийн хугацаанд 20 тэрбум гаруй төгрөгийн татварыг орон нутгийн төсөвт оруулжээ.

Тодруулбал, нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Энэ татварыг эргээд бэлчээр хамгаалал, худаг ус, вакцинжуулалт зэргээр орон нутагт зарцуулдаг аж.

Улсын дунджаар нэг ямаанд нэг мянган төгрөг, тэмээнээс 150 төгрөг, адуунаас 800 төгрөг, үхрээс 500 төгрөг, нэг хонинд 900 төгрөгийн татвар авахаар тооцсон. Нэг малаас авах татварын хэмжээг 2000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Сум, орон нутгийн төсөвт төвлөрөх энэ мөнгийг аль болох эргээд малчдад хэрэгтэй зүйлд үр ашигтай зарцуулах, татвараа төлсөн малчин ашиг хүртдэг байхаар зохицуулсан. Үүнд төр болон иргэд, ТББ-ын хяналт тавих юм.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-10-03 202.21.96.212

Уул уурхай хөгжүүлдэггүй аймаг сумын малчидаас малын хөлийн татвар ахиухан аваад хөдөөгийн хөгжил, хөнгөн үйлдвэрлэлд хувь нэмэр оруулмаар юм байна дөө.

Avatar

иргэн 2022-10-03 108.162.188.2

Малчидаа зах зээлд шилжүүлж орлого олдог татвар төлдөг болгомоор. Ноос ноолуурын урамшуулал зэргийг зогсоовол орлого олох аргаа малчид өөрсөдөө олно. Дэмжинэ гэж бэлэн хоол зооглогчдыг төрүүлээд байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2022-10-03 202.55.188.124

Малчдын авдаг халамжын50::1тэй тэнцүү жаахан мөнгө

Avatar

Зочин 2022-10-03 139.5.217.142

Уул уурхайд дургүй сум, аймгийнхан энэ татвараа ахиухан нэмчихьэл энэ мөнгөөрөө амьдарчих юм бишүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж