Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд УИХ-аар батлагдаж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.
Малын тоо толгойн хууль хэрэгжиж эхэлсэн энэ нэг жилийн хугацаанд 20 тэрбум гаруй төгрөгийн татварыг орон нутгийн төсөвт оруулжээ.
Тодруулбал, нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Энэ татварыг эргээд бэлчээр хамгаалал, худаг ус, вакцинжуулалт зэргээр орон нутагт зарцуулдаг аж.
Улсын дунджаар нэг ямаанд нэг мянган төгрөг, тэмээнээс 150 төгрөг, адуунаас 800 төгрөг, үхрээс 500 төгрөг, нэг хонинд 900 төгрөгийн татвар авахаар тооцсон. Нэг малаас авах татварын хэмжээг 2000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Сум, орон нутгийн төсөвт төвлөрөх энэ мөнгийг аль болох эргээд малчдад хэрэгтэй зүйлд үр ашигтай зарцуулах, татвараа төлсөн малчин ашиг хүртдэг байхаар зохицуулсан. Үүнд төр болон иргэд, ТББ-ын хяналт тавих юм.
Б.Ундрам
Холбоотой мэдээ