Хөлбөмбөгийн ертөнц гашуудал зарлав

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ертөнц гашуудал зарлав

Хөлбөмбөгийн ертөнц гашуудал зарлав

Индонезийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид мөргөлдөж, 127 хүн амиа алдсан. Энэ эмгэнэлт явдалтай холбоотойгоор Олон улсын хөлбөмбөгийн холбоо гашуудал зарлав. Маш олон хүний амь нас хохирч, 300 гаруй хүн шархадсан энэ явдал хөлбөмбөгийн түүхэнд анх удаа тохиолдлоо. Цаашид ч амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүйг Индонезийн эрх баригчид мэдээлэв.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу “FIFA”-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино амь үрэгдсэн хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн. Түүнчлэн дэлхий даяарх хөлбөмбөгийн клубууд эмгэнэл илэрхийлж байна. Тухайлбал, Испанийн Ла лиг Ням, Даваа гаригийн таван тоглолт, дараа долоо хоногт болох 10 тоглолт дээрээ тус тус нэг минут чимээгүй зогсч эмгэнэх аж. Английн Премьер лигийн клубууд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, цахим орчинд эмгэнэлээ илэрхийлж байна.

Хөлбөмбөгийн дэмжигчид олноороо амиа алдсан тохиолдол өмнө нь 1989 онд гарч байв. Тодруулбал, Английн Шеффилд хот дахь Хиллсборо цэнгэлдэх хүрээлэнд Ливерпулын 96 дэмжигч амиа алджээ.

Тоглолтыг зохион байгуулсан “Арема FC” багийн ерөнхийлөгч Гиланг Видя цахим хуудаснаа мэдэгдэл хийж, уучлалт гуйгаад байна. Тэрбээр хохирогчдыг эмчилж буй эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллахыг “Арема FC”-ийн удирдлагуудад даалгажээ.

Дашрамд дурдахад, ирэх жил Индонези улс 20-иос доош насныхны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Мөн ирэх оны Азийн аварга шалгаруулах тэмцээн ч тус улсад болох юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж