Хятадад "Google Translate" аппликейшн ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Хятадад "Google Translate" аппликейшн ажиллахгүй

Хятадад "Google Translate" аппликейшн ажиллахгүй

Олон хэлний орчуулгын "Google Translate" аппликейшн Хятадын эх газарт ажиллахгүй болжээ. Хятадад үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын технологийн "Google" компанийн цөөн хэдэн үйлчилгээний нэг орчуулгын аппликейшн ийнхүү хаагдав. Тус аппликейшныг өнгөрөгч Бямба гаригаас хойш Хятадын эх газарт ашиглах боломжгүй байгаа аж. Түүнчлэн орчуулгын функцыг бүтээсэн "Google"-ийн "Chrome" интернэт хөтөч ч Хятадад ажиллахгүй болжээ. 

 "Google"-ийн орчуулгын аппликейшн цаашид Хятадад ажиллахгүй болсон талаар анх "TechCrunch" сайт мэдээлсэн аж. Харин "Google" компани энэ талаар АНУ-ын цахим мэдээллийн сайтад тайлбарлахдаа, Хятадын эх газарт тус орчуулгын аппликейшныг маш цөөн хүн ашиглаж буйгаас үйлчилгээгээ зогсоосон гэжээ. Харин Өмнөд Солонгосын "Korea Times" сайтаас өнгөрөгч Ням гаригт "Google" компанитай холбогдон тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй аж. 

Хятадын технологийн олон компани өргөн хүрээтэй орчуулгын үйлчилгээ үзүүлдэг боловч "Google Translate" хамгийн олон хэрэглэгчтэй платформ юм. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард  Хятадын эх газраас 53.5 сая хэрэглэгч компьютер болон гар утасны аппликейшнээр дамжуулан "Google Translate" сүлжээнд хандсан талаар "Similarweb" мэдээлжээ. 

"Google" компани Хятадын эх газраас гарах тухайгаа 2010 оны нэгдүгээр сард зарласан. Тус компани Хятадад цахим халдлагын бай болж, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхэд тавих хяналтыг Бээжингийн эрх баригчид чангатгасантай холбон тайлбарлаж байв. Гэвч 2017 оны гуравдугаар сард орчуулгын аппликейшнээ Хятадын эх газарт танилцуулснаар дэлхийн хамгийн том интернэтийн зах зээлд эргэн иржээ. 

ЭХ СУРВАЛЖ: (SCMP)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж