"Роналдо зодог тайлах хэрэгтэй" | News.MN

"Роналдо зодог тайлах хэрэгтэй"

"Роналдо зодог тайлах хэрэгтэй"

"Роналдо зодог тайлах хэрэгтэй"

Манчестер Юнайтед болон Португалын шигшээ багийн од Кристиано Роналдог зодог тайлах хэрэгтэй гэж Италийн алдарт хөлбөмбөгчин ярьжээ. Өдгөө 37 настай Роналдо өнгөрсөн улирал лигтээ 18 гоол оруулж, муугүй амжилт үзүүлсэн ч улирлын өмнө багтаа эргэлзэж, буурь сэлгэнэ гэх яриа гарсан. Эцэст нь тэрбээр хайртай багтаа үлдсэн ч шинэ дасгалжуулагчийн удирдлага дор төдийлөн олон минутыг талбай дээр өнгөрүүлэхгүй байна. Чухал тоглолтууд дээр ч сэлгээний сандалд үзэгдэх болов.

Тэгвэл үүнийг нь анзаарсан Антонио Кассано түүнийг зодог тайлах хэрэгтэй гэв. "Реал Мадрид", "АС Милан", "Интер Милан" зэрэг багуудад хүчин зүтгэж явсан тэрбээр ярихдаа “Яг одоогийн байдлыг харвал, Роналдо өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй. Хэрэв хийж байгаа зүйл нь тодорхой ахицгүй бол дэлгүүрээ хаах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр бүх цомд түрүүлсэн. Тэр бол ер бусын үзэгдэл” гэжээ.

Английн Премьер лигийн хүрээнд өчигдөр "Манчестер Сити" болон "Манчестер Юнайтед" багууд учраа тааран тоглоход цэнхэр баг нь 6-3 гэсэн харьцаатай хожсон. Энэ тоглолтод Роналдо талбайд гаралгүй, талбайн хажуунаас багаа хүндхэн ялагдал хүлээхийг харан суув. Юнайтедын дасгалжуулагч Эрик тен Хаг ч Роналдог хүндэлсэндээ талбайд гаргаагүй гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-03 66.181.185.160

Тайлахгүй одоо шигшээдээ шавар хаана

Avatar

Зочин 2022-10-03 66.181.161.76

Энэ зарыг устгаж байгаач news.mn

Avatar

Зочин 2022-10-03 66.181.187.181

Супер одыг дагсан хүний уосгалаар олдог ашиг байхад юун зодог тайлах вэ . Гэхдээ супер ч гэсэн одоодоо дэлхийн цомыг авч чадаагүй л байгаа

Avatar

Зочин 2022-10-03 66.181.161.17

Харьцангуй ойлголт шүү❗❗❗

Avatar

Зочин 2022-10-03 64.119.18.9

Одоо эртхэн нэр нуур бутэн дээрээ зодог тайлах нь зев байхаа, цаашлах тутам улам л муудна, цагийн юм цагтаа л дээр

Avatar

Зочин 2022-10-03 66.181.184.114

Катарын асуудал шийднэ гэдэгээ албан ёдэлхийн аврага шслгаруулах тэмцээнд оролцчихоод цаашид замнал асуудалаа зогсоохоо шийднэ гэдэгээмэдэгдсэн дээ. …агуу тоглогч шүү дээ . 38 нас …. хурд л аргагүй саардаг юм бна гэж харуусангүй хэлж ярьж байсаныг нь тод санаж бна . агуу хүн агуу л байдаг …

Avatar

Зочин 2022-10-03 150.129.141.254

Зодог тайл

Avatar

Зочин 2022-10-03 202.55.188.37

Хүүк огцор гэж үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж