Хүн бай, ХҮН шиг биш... | News.MN

Хүн бай, ХҮН шиг биш…

Хүн бай, ХҮН шиг биш…

Оройд малгайлан тогтсон шөнийн цасыг намрын шар нар хайлуулан хөшөөг “уйлуулж” орхив. Амьтайсан бол, адаглаад ааш авир гаргадагсан бол энэ хөшөө эзнийх нь нэрийг барьж, ичгүүр сонжуургүй аашилж, худал хуурмаг атлаа үнэнч, шударгын баг зүүж ирээд худлаа саймширч, хүндэтгэл үзүүлэх нэрээр хонжоо хайж, нэр төр, эрх мэдлийн төлөө анд, нөхрөө ч золихоос сийхгүй адгийн шаарнуудад ая данг таарсан хариу үйлдэл үзүүлэх биз ээ. Харамсалтай нь, үхсэний хохь, амьдын зол аж. С.Зориг өнгөрөөд 24 жил болжээ. Түүний үхлээр сонгуульдаж, улс төр хийж, увайгүй аашилсан 24 намар өнгөрч, навчис унажээ.

1998 оны аравдугаар сарын 2. С.Зориг амиа алдсан өдөр. Жил жилийн энэ өдрөөр хөшөөнд нь цуглаж, хүндэтгэл үзүүлдэг. Түүний үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлээсэй, юунд зүтгэж, юунаас сэрэмжлүүлж байсныг ухаараасай, алуурчныг барьж, ард нь хэн байсныг тогтоогоосой гэсэндээ…

Энэ удаад үзэл санаагаараа бус, хүн дагаж хуваагдсан ардчилагчид увж цуваар хүндэтгэл үзүүлэв. Түүнээс ч хөгийн нь ХҮН нам/Хөдөлмөрийн үндэсний нам/-ынхан  ирцгээв. Ирээд зогсохгүй, цахим ертөнцөд зургаа тавьж, ичгүүргүйгээр өөрсдийгөө дөвийлгөж, өрөөлийг үгүйсгэв. Хөшөөнийх нь цасыг унагаачих сэтгэлгүй хэр нь амьд цэцэгсийг үхүүлэн тавьснаа баталгаажуулсан зургаа тавихдаа тэд ичсэнгүй. Тоглож, шоглож болохгүй зүйл бийг тэд тоосонгүй.

Хавар л баруун төвийн үзэлтэй нам болсноо зарлаж, “иргэнийхээ эрх чөлөөг дээдэлсэн, цахимжсан цомхон төрийг бүтээнэ” гэж зарлаж байснаа намраар эрх баригчидтэй нийлэн данхар төрийг улам данхайлгахаар эрх баригчдын өвөрт нь “орж” Үндсэн хуулийг сэглэсэн хүмүүс бол тэд.

Ингэж зүүнтнүүдэд гэгээн цагаан өдрөөр “энгэрээ дэлгэсэн” байж баруун төвийн баримтлалтай, шударга ёс, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг гэхээсээ ичмээр. Үгүй ядаж С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэх үгийг нь эшлэхээс эмээх этик тэдэнд алга. С.Зориг лав тэдэн шиг монголчуудад итгээгүй нь лав.  Монгол хүн бүрт ч биш. Саруул ухаантай монгол хүнд итгэсэн байлтай.

..С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг гурван шатны шүүхээс тогтоосон. Харин тэднийг эрүүдэн шүүсэн талаарх бичлэгийг эл болгосон. Яллагдагч нар эрүүдэн шүүлтийн золиос болсон хохирогч нар болохыг шүүх бус улстөрчид зарлачихсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч эл хэргийн үнэн, мөнийг олохоор ажиллахаа мэдэгдсэн. Ажиллахдаа суллуулсан.  УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг (2021.03.25) өгч л байсан. Гэхдээ хэргийг нь ил болгоогүй. Тиймээс өнөөдөр хэрэгтэн нь “хохирогч” болчихсон. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын  дүгнэлтийг хэлэлцээд хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааснаас хойш жил таван сар өнгөрсөн. Энэ хооронд хэргийн явц ямар байгаа талаар нэг ч мэдээлэл цацагдсангүй.

Ийм ажлыг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар хийсэн. Тиймээс тэднээс энэ хэргийн эзнийг нэхүүштэй. Хамгийн хачирхалтай нь Ц.Нямдоржийг энэ хэрэгт холбоотой талаар хууль, хяналтын өндөр албан тушаалтнууд хэлдэг.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц:

-Ц.Нямдоржийн ойрын хүн нь Б.Сомномдаржаагийн ээжтэй утсаар ярихдаа Б.Хурцыг бид нар нэг юм зайлуулчихлаа шүү. Одоо та нар гишгээд өгөөрэй” гэж хэлж байсан тухай бичлэг байна гэдэг мэдээлэл надад ирж байсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Би захиалагч л яриад байна л даа. Ц.Нямдорж холоотой сэжүүр байгаа л юм билээ.

Гэх мэтчилэнгээр албан тушаалтнууд Ц.Нямдоржийг “ямар нэгэн холбоотой”-г хэлдэг. Харин тэр тоолонд “Э.Бат-Үүл холбоотой” гэж Ц.Нямдорж хэлдэг нь сонин. Өнгөрсөн хугацаанд Хууль зүйн сайд таван удаа хийсэн нэг л хүн бий. Энэ хүнийг тэр суудалд очих тоолонд С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжүүр бүдгэрдэг. Гэтэл түүнийг энэ хэрэгт холбоотой талаар ноцтой мэдэгдлийг хэрэгт ойрхон байсан өндөр албан тушаалтнууд хэлдэг ч хэзээ ч шалгаж байсангүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль журмаа байг гэхэд хүн чанар гаргаад шалгамаар… Магадгүй тэр айдаг байх. Учир нь “Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү, одоо болно” гэж түүнд Ц.Нямдорж сануулга өгч байсан. Илэрхий юмыг яагаад эрх баригчид шалгахгүй байгаа хэрэг вэ?! Хэний эрх ашгийн үүднээс хэрэгтнүүдийг суллаад сураггүй болов? Захиалагчийн захиалга биш юм бол одоо хэргийн явцын талаар хэлмээр биш үү, нууц биш ил болгомоор бус уу? Эрх баригчдаас хүсэх нэг хүсэлт байна. Хүн шиг бай, ХҮН шиг биш.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-10-03 124.158.68.182

энэ аллагын мөрөөр яг ороод хэргээс холдуулагдсан жамъянсэнгээ,базаргүр нарын грууп эднийг сандуу мэндүү тараасан хүмүүс бол АН-н угшилтай мөрөн, аль ч намын биш алтангэрэл нар дээрээс өгсөн даалгавраар тараасан гэж яриа гараад таг болсон

Avatar

Зочин 2022-10-03 122.201.26.210

цасыг нь арилгачих сэтгэлтэй хүн байхгүй л байгаа байхгүй юу шал худлаа улс төр хийгээд хөшөөгөө хараагүй байж улс төр яриад байгаа байхгүй юу ардчилсан намынхан ч гэсэн цасыг нь арччих сэтгэлгүй хүмүүс
ЯГ БОДИТ БАЙДАЛ НЬ ЭНЭ БАЙХГҮЙ ЮУ

Avatar

Зочин 2022-10-03 139.5.217.50

ХҮН нам гэж бас нэг туйлширсан хэдэн эрүү байхийм. Муулаад доромжлоод байвал сөоөг хүчний үүрэг гэмээн ойлгосон тэнэгүүд байна. АН гэж х****л хэрүүлийн бузруудыг дууриаж буруу замаар будаа тээж эхлэвээ көөркөс

Avatar

- es zyi 2022-10-03 172.58.61.153

gdnioc

Avatar

Зочин 2022-10-03 202.55.188.90

Bulgan avgai l mash sain medej baigaa daa

Avatar

Мэдэх хүн нь бүгд амид 2022-10-03 139.5.216.154

Тухайн үед гүйцэтгэх засгийн тэргүүн Элбэгдорж, алдартай мөрдөгч "Ширлокхолмос" гэж магтагдаж байсан Мөрөн цагдаагийн газрын дарга байсан. Тэд нар бүгд одоо амид сэргүүн байна мэдэж байгаа мэдэх ч ёстой,үүрэгтэй хүмүүс .Үгээ хэлэхийг шаардьяа. Хуурай яриад яахав

Avatar

зочин 2022-10-03 124.158.68.182

энэ хоёр чинь хоёулаа хамжигчид юм чинь чамд юу хэлэх юм бэ мэдээж.Элбэгдорж гарцаагүй холбогдоно олон улсын ялангуяа английн шинжээч ирвэл шууд хэлнэ бүх юм логик дараалалтай тохирсон үйлдлүүдтэй байдаг учир ямар нэгэн цустай алчуур карманаас нь олох шаардлагагүйЭлбэгдоржоос бүгд жигүүцэж байгаа Энд бичсэн Болор дуран гэгч байнга Элбэгдоржоос холдуулсан санал бичдэг Нямдоржийг барьж унадаг Олны санал үймүүлэх үүрэгтэй Б.Энхбаяр хувийн өш хонзонтой,дэд сайд нь байгаад хөөгдсөн

Avatar

Зочин 2022-10-03 202.55.188.123

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-03 202.55.188.118

Саак Tugsuu sain baina. Amjilt!!!!!

Avatar

Зочин 2022-10-03 66.181.160.94

Eniig bichdeg ovoo teneg garuu

Avatar

Зочин 2022-10-03 66.181.191.23

Зоригийн аллагад ОХУ, МАН хоёр л холбоотой доо !

Avatar

Элбэгдороос асууя аа 2022-10-03 139.5.216.154

Муу л бол зүүн хойт зүгийн хар овоохой гэгчээр бид чинь муу бүхнийг 2 хөршдөө наах дуртай муухай зантай улс юм.Энд Орос хамаагүй байх оо.Хамгийн хамаатай үгээ хэлэх хүн нь Элбэгдоржийг гэж боддог.хардах үндэс нь:Ардчилалын хараацай журмын нөхрөө бодсон ч,тэр үед ерөнхий сайд байсан хүн энэ асуудлыг мэдэхгүй байна гэж байхгүй . Хэлэхийг хүсэхгүй л байгаагийнх. Хаа холын Украйны асуудлаар телевизээр ярилцлага өгч байхаар журмын нөхрийхөө асуудлаар чангаас чанга дугарч байх ёстой бус уу?Элбэгдорж

Avatar

зочин 2022-10-03 124.158.68.182

чи элбэгдоржийн хамсаатан учраас хэргийг түүнээс холдуулахын тулд орос,ман хоёрыг чихэж үзэж байх шив

Avatar

Зочин 2022-10-03 202.9.40.42

С.Зоригийн аллага бол АН-ын дотоод асуудал байсан гэж боддог. С.Зоригийг аллагад Э.Бат-Үүл холбоотой гэж "малыш" Энхтүвшин, Бошигт нар хэлж байсан. Нямдоржид Зоригийг алуулах ямар ч шаардлага байгаагүй. Зоригийн оронд Ерөнхий сайд болох гэж алсан болж таарах уу. Тэнэг хүн ч үүнд итгэхгүй. Захиалагчийг АН дотроос л хайх хэрэгтэй. Э.Бат-үүлийн хэлсэн алдартай үг бий. Тэр хэлэхдээ "С.Зоригийн үхэлд МАХН ямар ч хамаагүй. Би үүнийг хариуцлагатай хэлж байна" гэсэн. АН бол С.Зоригийг өмчлөх ёсгүй.

Avatar

зочин 2022-10-03 64.119.21.198

Доржханд гишүүн минь дээ ингэж амьтны адаг болж том намыг хамгаалж гишүүн болж явах хэрэг байна уу, сайн дураараа огцрооч онигоотоймбэ

Avatar

Зочин 2022-10-03 150.129.141.254

Өөрсдөөсөө ичээчээ. МАНангар биш, тэрнээс илүү сайн ХҮН гарч ирэхээр үхэлдэцгээх юм, арай ч дээ

Avatar

Зочин 2022-10-03 64.119.24.173

Ардчилагч гэх луйварчдын зүгээс ,өөрсдийн нь дотроос үйлдсэн гэмт хэрэг гэж боддог. Тэд үед эд нар УИХ-д олонх байсан, Талийгаач ерөнхий сайд болох нь бараг тодорсон, үүнийг МАН-ын бүлэг дэмжиж байсан үед, гарсан хэрэг. Ийм хэрэг бүү гараасай гэж хүн бүр үзнэ.Үүнийгээ л ХҮН нам илэрхийлж, талийгаачид хүндэтгэл үзүүлсэн байна.

Avatar

Иргэн 2022-10-03 202.131.227.82

1998 онд Төрийн 3-н өндөрлөгт Энхбаяр, Элбэгдорж, Багабанди нар байсан, эд нараас үнэнийг нэхэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-10-03 64.119.24.173

Бусдыг гүтгэж буруутгаж болохгүй.Хууль хяналтын байгууллага нарийнвчлан шалгаж үндэслэл нотлогоо гаргах ёстой. Харамсалтай нь энэ олон жил аль аль тал нь шалгаад үр дүн гаргасангүй.Харин бусдыг хэлмэгдүүлэв. Хууль бусаар эрүү шүүлтыг бүр ардчилагч гэх нөхөд явуулж,, хүчээр олон жилийн ял хүлээлгэсэн байв. Ардчилал гэх нэрээ гутаасан гутамшиг.

Avatar

Хариулт 2022-10-03 202.126.88.85

Багабанди Нямдорж Мөрөн гурвыг хатуу чанд шүүхэд үнэн мөн илэрнэ .

Avatar

Зочин 2022-10-03 202.126.90.77

Мөн бурваа. Та мэтийн хүний шаарын эзэд л егүүтгэсэн. Нөгөө алуурчид нь сүүлдээ Нямдорж руу дайрч тохуурхдаг болсон. Өвчигнөөд байхаар нь дэд сайдаас нь хусчихсаннд хонзогнож шүд зууж муулж явдаг Б.Энхбаяр, Зоригийн хэргийг бусад руу чихсэн нь нотлогдсон АН-ын Хурц нар хэргийг илрүүлчихээ юү

Avatar

Зочин 2022-10-03 165.227.14.169

МАНгар биш, женко ч биш, бүр эрдэнийн хулгарууд ч биш илүү сайн ХҮН гарч ирэхэжр үхэлдэцгээх юм, женкоистууд

Avatar

Зочин 2022-10-03 66.181.189.228

Үнэн үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж