LRT төслийг хэрэгжүүлэх эсэх нь олны анхаарлын төвд байна. Тэгвэл уг асуудлаар АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Харин МАН-ын бүлэг нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “LRT төслийг яагаад ч дэмжиж болохгүй. Монгол Улсын өр 33 тэрбум ам.долларт хүрсэн. Түгжрэл бууруулах нэрийдлээр улс орноо барьцаалсан, зээл авч том төсөл, хөтөлбөр нэрийн дор ийм асуудал гаргахыг эсэргүүцэж байна.
Сангийн сайдын мэдээллээс авч үзэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хумина, шинэ төсөв оруулж ирнэ гэх мэдээллийг өгч байна. Гэтэл мэргэжлийн байгууллагууд өөр дүгнэлт гаргаж байна.
Түгжрэлийг бууруулах сайхан нэрийн дор 500 тэрбумыг орон нутгийн буюу Улаанбаатар хотын төсөвт үлдээсэн. Гэтэл 500 тэрбум төгрөгөөр юу хийснийг гаргаж ирэх ёстой. Хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын 50 гишүүн байдаг бол нийслэлээс сонгогдсон 26 гишүүн байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын төсөвт түгжрэлийг бууруулах нэрийдлээр нэг их наяд төгрөгийг оруулсан. Хэлэлцүүлгийн явцад нухацтай шийдэх ёстой. Юмны үнэ нэмэгдэж, ард түмний амьдрал доошилж байхад улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэмнэвэл, хэмнэсэн шиг байх ёстой. Энэ жилийн төсөв бол сонгуулийн жилийн төсөв. Хэмнэлт нэрийн дор төсвийн хулгай хийх, зээл тусламжийг далдруулах зүйл ажиглагдвал сөрөг хүчний бид хариуцлага хандаж, засч залруулна” гэлээ.
Холбоотой мэдээ