Сурвалжлага: Цэрэгт явж ирээд, төмөр замд ажилд орно доо | News.MN

Сурвалжлага: Цэрэгт явж ирээд, төмөр замд ажилд орно доо

Сурвалжлага: Цэрэгт явж ирээд, төмөр замд ажилд орно доо

Сурвалжлага: Цэрэгт явж ирээд, төмөр замд ажилд орно доо

Цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрсөн долоо хоногт орон нутагт эхэллээ. Монгол Улсын 18-26 настай эрчүүд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, цэргийн алба хаадаг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд цэрэг, зэвсэгт хүчинтэй холбоотой таагүй мэдээ ихээр дуулдах болсон учир залуусын итгэл үнэмшил, хүсэл зориг илтэд мохсон гэх. Тиймээс нөхцөл байдал бодитоор ямар байгааг сурвалжлахаар Дорноговь аймгийг зорилоо.

Дорноговь аймгийн цэрэг татлага аравдугаар сарын 1-ний өдөр Замын-Үүд болон Эрдэнэ сумдаас эхэлсэн. Арван жилийн сургуулийг амралтын өдрөөр цэрэг татлагын байр болгон ашиглаж, спорт зааланд нь урьдчилсан шинжилгээ хийх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлжээ.

Сургуулийн үүдэнд томоо гэгчийн “Замын-Үүд сумын цэрэг татлагын товчоо” гэх бичигтэй зарын самбар өлгөж, цэрэг эрс, эх орны тухай дуунууд чанга яригчаар эгшиглэнэ. Бямба гаригийг далимдуулан цэргийн үзлэгтээ орохоор хотоос ирсэн оюутан залуус дийлэнх нь байх аж. Тэднийг харьяа баг багаар нь ялган эгнээнд оруулан зогсооно. Ахлах сургуулиа төгсч, нутгаасаа холдсон удаан уулзаагүй оюутнууд элдвийг л хуучилна.

“-Чи одоо сурсан, сураагүй хоёрын хооронд сууж байж, цэрэгт явсан нь дээр.

-Тэр дэмий байх аа, аав, ээж явуулахгүй гэсэн.

-Уг нь одоо цэрэг гайгүй болчихсон гэсэн шүү дээ.

-Тэгвэл чи өөрөө явахгүй юу” гэх мэт яриа сургуулийн үүдэнд өрнөнө. Ерөнхийдөө л нэгнийгээ “Цэрэгт яв” гэж доог тохуу хийх нь олон байв.

Товлосон цаг нь ч өнгөрч, цэргийн штабын албаны хүн сургуулийн үүдэнд гарч ирэн залуусыг 10, 10-аар нь дотогш оруулж эхэллээ. Залуустай зэрэгцэн биеэр ирээгүй хүүхдийнхээ холбогдох бичиг баримтыг тэвэрсэн эцэг эхчүүд штабын, багийн даргатай уулзахаар үүд рүү зүтгэнэ. Цэргийн хүмүүс ч тэднийг тайван байхыг хүсч, маргааш ирээрэй гэж учирлав.

Спорт заалны үүдэнд багийн дарга нар, мэргэжилтнүүд нь эгнэн сууж, харьяаллынхаа залуусыг бүртгэж, эрүүл мэндийн үзлэгийн хуудас тараана. Хуудсаа авсан залуус заалны хажууд зассан сандал дээр хувцсаа тайлж, үзлэгт орохдоо бэлдэх бөгөөд тэнд чих, хамар, хоолой, дотор, бэлгийн зам, мэдрэл, цус гээд анхан шатны бүхий л үзлэгт бэлтгэсэн эмч нар өөр өөрийн хэсэгтээ ширээ засчээ.

Залуус үзлэгтээ ороод дууссаны дараа ерөнхий эмчээр гарын үсэг зуруулж, үзлэгт тэнцсэн эсэхээ дүгнүүлж, цэргийн штабын дарга дээр очин цэргийн үүрэгтний үнэмлэх дээрээ тамга даруулах ажээ. Ерөнхий эмч тэнцсэн залуусын үзлэгийн цаасан дээр улаан өнгөөр тэмдэглэгээ хийх бөгөөд үүнийг нь харгалзаж, штабын дарга бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь хураан авч, аравдугаар сарын 16-ны өдөр аймгийн төв дээр бэлэн байхыг сануулж, дахин зарлан дуудах хуудас гардуулж байлаа.

Тэнцсэн гэх хариу сонссон залуус хоёр төрлийн сэтгэл хөдлөл, хариу үйлдэл үзүүлнэ. Цэрэгт явах хүсэлтэй нь хаашаа хуваарилагдах, юу бэлдэх зэргээ асууж, шалгаах бол явах хүсэлгүй нь багийн дарга, штабын даргыг бараадан нэг жил өнжүүлэхийг хүснэ.

"Сургууль соёл, ажил төрөлгүй над шиг хүн нэг жил цэрэгт явсан нь дээр юм байна лээ. Ядаж л хоёр жил болохоос нь өмнө одоо явсан нь дээр байх. Явж, ирчхээд төмөр замд ажилд орно" гэж явах хүсэлтэй нэг нь ярьж байхад нөгөө талд "Дөнгөж их сургуулиа төгсөөд ажилд ороод удаагүй байхад цэрэгт явна гэхээр хэцүү шүү дээ. Хэдий нэг жил ч гэсэн энэ богино хугацаа биш. Тэгээд ч сүүлийн үед хэрцгий хэргүүд их гараад байна" гэж цэргээс "зугтаана".

Хүүхдийнхээ тэнцсэн хариуг сонссон сургуулийн гадаа хүлээн суух эцэг эхчүүд янз бүрийн л ааш авир гаргана. Хараа муутай, удахгүй гадаад руу сурахаар явах, ирэх жил их сургуулиа төгсөх гээд төрөл бүрийн шалтгаантай хүүхдүүдийг нь тэнцүүлсэнд тэд бухимдалтай байлаа. "Шилгүй бол бараг л хардаггүй хүүхдийг минь тэнцүүлчихсэн байна. Наад хүүхэд чинь ирэх сар гадаад руу сургуульд сурахаар бүх материал нь жин тан болчихсон. Гэтэл та нар хүчээр цэрэгт авч явах гээд байх юм. Квот чинь хүрэхгүй болохоор нэг болон дөрөвдүгээр курсын оюутнуудыг үлдээгээд хоёр, гуравдугаар курсын оюутнуудыг шууд татна гэж үнэн юм уу" гэж нэгэн аав уурлангуй ярина.

Штабынхан ч эцэг эхчүүдийн ая талыг олох гэж, тайлбар тавьсаар зогсоно. “Уучлаарай урьдчилсан үзлэгт тэнцлээ гээд шууд цэрэгт татагдана гэсэн үг биш ээ. Аравдугаар сарын 14-ний өдөр бүр нарийн шинжилгээнд хамрагдаж, 16-ны өдөр аймгийн төв комиссоор оруулж, цэрэг татах эсэхийг нь шийднэ. Тэнд хариу нь гарна. Өнөөдөр зөвхөн урьдчилсан үзлэг” гэж ахмад ярина.

Гэвч явдал суудал болсон энэхүү шийдвэрийг нь эцэг эхчүүд эсэргүүцэж, “Дахиад л хичээлээ таслаад ирэх хэрэг үү, ямар их чирэгдэлтэй юм бэ. Сургуулиас нь чөлөө өгөхгүй гэсэн. Бас манай сумаас цэрэгт татагдах квот нь хүрэхгүй бол шууд хүчээр татна биз дээ” гээд л үрдээ санаа зовнисон байдалтай асууж шалгаана.

Энэ мэтчилэн цэрэг татлагын товчооны гадаа янз бүрийн яриа, асуулт, хариулт өрнөв. Гэхдээ гол ажиглагдсан зүйл нь цэрэгт явах хүсэлтэй залуус тун бага байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

galzyy karmani xylgaichid diilgyi 2022-10-04 172.58.59.167

taartsin,xog,transhaa.

Avatar

Зочин 2022-10-04 202.21.99.51

дрон, интернет технологи заахгүй ганц ак47 угсруулж гүйлгэж дэглэдэг луйвар нүүрлэсэн хувхай газар алба хаагаад ер нь яах юм? Дижитал технологи, хакерын сургалт явуулдаг олигтойхон юманд алба хаах хэрэгтэй шдээ.

Avatar

tsereg bvv yargal bvv a l, tegvel ted yavahaas halshrahg 2022-10-04 202.9.47.153

yargalalaa zogsooyargachinguudiig hatuu shiitgedeg boloh yostoi, yargachinguudiig tsereg bolood eruul mend bolovsroliin slbart ajillahiig horigloj, yargachinguudiin neriig zarlaj uostoi. Yargalahgui, horoohgui bol hen tsergees halshrah veeeeeeeeee?

uzlegt oruulaad eruul bnaa, ta tseregt tentslee gej avch yavaad eremdeg zeremdeg bolgood, ami nasand ni haldvhihaad ene hun chin uvchtei irsen bnaaa, uvchin ni nuuts uedee bsan bnaaa geed doromjlood bhaar hen huuhdee aldahiig huseh yum beeeee

Avatar

Зочин 2022-10-04 103.229.121.167

Одооч ухаанаар байлдаг болсондоо

Avatar

Зочин 2022-10-04 202.9.46.40

Шанаадуулахаар ухаантай болдог гэх Женкогийн худал үгэнд итгэж, цэрэгт яваад зодуулаад зогсож байх тийм тэнэг олон олдох уу?

Avatar

Зочин 2022-10-04 66.181.182.79

ЦЭГГИЙН ДЭГ ГЭДЭГ ЗҮҮЛИЙГ УСТГАХ ЦУРГИЙН ДАРГА НАРЫН УХАМСАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЦЭРЭГТЭЙ ДҮРЭМИЙН БУС ЗҮҮ БУС ХАРЦСАН БОЛ ХАРИУЦЛАГЫН ЧАНГА ХАТУУ ТООЦОЖ БАЙХ

Avatar

Зочин 2022-10-04 64.119.24.173

Ардчиллын гэх одоо үед ,ялангуяа төр засгаа нулимдаг , удирдах удирдуулах ёсоо гээсэн, ах захаа мэдэхээ байсан, толгой түрийгээ сольсон ,хууль ёсоо уландаа гишгэсэн,, хүн бүр дураараа авирласан энэ замбараагүй үед монголын тусгаар тогтнол , бүрэн бүтэн аюулгүй байдалд ямар ч батлагаагүй. Хэн ч эх орны төлөө санаа тавихгүй. Бусдын идэш хоол маш хялбар болно.Ардчилагч гэх луйварчид эх орноо ийм байлгахыг хүсдэг.Нийгэм улсын өмчийг идэж уух цуслахад хялбар байдаг биз.

Avatar

Зочин 2022-10-04 192.82.75.190

Өвөө минь, үр хүүхдээ хараад сайн сайхан юм бодож суу.

Avatar

Зочин 2022-10-04 66.181.176.137

цэргийн албыг сайн дурын болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-04 66.181.185.160

Цэрэг армийн хэрэг байхгүй Коста-Рика армигүй болоод л байна.

Avatar

Зочин 2022-10-04 45.152.180.92

Арай ч юу вэ дээ

Avatar

Зочин 2022-10-04 112.72.10.62

аваачаад алаад байхаар хэн хүүхдээ явуулах бэ дээ, хүүхдүүд ч нэг хэсэг дуртай болж байсан одоо дургүй болж байна. Батлан хамгаалах яам, Хил хамгаалах газар өөрсддөө дүгнэлт хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-04 202.70.37.177

Shoron, tsergin alba hoyor neeh hol ylgaagui neg neg ni albadan horino nogooh ni albadan boolchlono

Avatar

Зочин 2022-10-04 202.55.188.116

Цэргийн албанд өндөр цалинтай бол хүн бүр хаана гэж гүйнэ даанч цалингүй шоронгийн нөхцөлийг хэн хүсэхийн

Avatar

Зочин 2022-10-04 64.119.24.90

ER NI YVAANDAA SOLONGOS SHIG BUGD TSERGIIN ALBA HAADAG BOLOH HERGTEI TSAG UE CH TEGJ SHAARDAJ BNA

Avatar

Зочин 2022-10-04 211.36.148.41

Ийм эргүү гичийнүүд л энэ улсад байх юмдаа

Avatar

Зочин 2022-10-04 172.58.61.205

– $ ?

Avatar

tyi 2022-10-04 172.58.61.205

cykA?lmt.

Avatar

ckoliko ybitok,letut Ctrl NAZM 2022-10-04 172.58.61.205

erx chuluut niigem geed,bazarnix trash boruet BOLIJEVIKI,tyi

Avatar

- star COFEE; ¥/ cinamonmix @# 2022-10-04 172.58.61.205

– glypie cnejinki, KTO bam benobat?660,cboem dome.

Avatar

Маш нууц тушаалаа задруулж болж байгаа юмуу ккк 2022-10-04 202.70.41.114

Хэрэв цэрэгт явчихвал Батлан хамгаалах яамнаас нөхөн төлбөр олгоно. Сайдын маш нууц тушаал гарсан Маш нууц тушаалаа задруулж болж байгаа юмуу ккк

Avatar

tseregt dajin boloogyi bol,albadax shaardlagagyi. 2022-10-04 172.58.61.205

gajigtai gyljgart zasagluulj,gadni,xoxipol

Avatar

Зочин 2022-10-04 66.181.160.84

Мэдээж шдээ ….Зэвсэгг барих ёстой гарт нь хүрз бариулчихаар чинь хэн явах вэ дэ ….

Avatar

Zoch 2022-10-04 192.82.75.26

Uls oro b.gaa bol armi jijig deg zhirgaadalt baih estoi.Novshiin ardchilal neriin dor buh suirch b.na.

Avatar

иргэн 2022-10-04 103.212.118.225

Өнөөгийн Монголын арми Залуусын сэтгэл зүйлд Шоронгоос ч дор болсон Байлдагч , Бага дарга нар нэгнээ Дарамталаж зодсон, Амь насын нь егүүтгэсэн , Цэргүүд амиа хорлосон , Цэргийн ар гэр Энх цагт Армид явуулсан Үр хүүхдийнхээ араас байнгын Түгшүүртэй болсон байхад Армийн сүүлийн үеийн_ нөхцөл байдал Шоронгуудаас дор болсныг гэрчилж байгаа болоод Эцэг эхчүүд, Залуус Армиас зугтах нь мэдээж шүү дээ,

Avatar

зочин 2022-10-04 202.179.15.71

Үндсэн хуулинд эх орноо хамгаалах журамт үүрэг. Одоогийн залуус нялцгар байна үг даахгүй тэвчээргүй аливаа жаахан бэрхшээлийг давах сэтгэлийн хат алга. Эх орны дайны үед 15,16 настай хүүхдүүд өвлийн жин хүйтэнд жин тээж 300-500 км зам туулж Оросын хэл дээр хүргэж өгч байсан тухай аав маань дурсан ярьж байсан.

Avatar

Зочин 2022-10-04 139.5.219.75

orosiin hel ch gehshig tsaana chn orosiin helees chn humuus yagaad durvej orj ireed baigaag oilgoj baina uu?

Avatar

Зочин 2022-10-04 66.181.182.79

ДҮРЭМИЙН БУСААР ДЭГЛЭХ ТАРЧИЛААН ЗОВООХ АМЬ НАСАНД НЬ АЮУЛ УЧРУУЛСАН БОЛ з****г ХЭРГЭЛЭН ЭСЭРГҮҮЦЭХ ЭРХИЙГ ЦЭРЭГ ХҮНД ОЛГОХ ЮМ БИШ ҮҮ ҮҮГЭЭР ДЭГ ЯРГАЛАЛ ЗОГСОНО

Avatar

Зочин 2022-10-04 202.21.105.204

Medeej sh dee hunii saihan ursiig avaachij alaad baihaar hen huuhdee yavuulah ve dee. Zov shuu dee. Teneg Huuk, teneg Huuk-iin erguu naiz hoyor Batlah hamgaalah salbariig samarch bn sh dee. Deer ni nemeed toriin 3 undurlug ni gurvuulaa asuudaltai garuud. Iim humuuseer uls ornoo udirduulj baij sain zuil huleegeed nemergui dee.

Avatar

Зочин 2022-10-04 202.179.8.4

Цэрэгт явахад дур асуух уу. Иргэний үүрэг юм. Дуртайдаа явж байгаа хүн угаасаа байхгүй, эр хүн болох эр цэрэг болоод үзье гэсэн эрмэлзлийн цаана битүүхэн айдастай л явцгаадаг. муу эр дайнд хөөрнө гэж, цэрэгт хөөрч дурлаж явдаг нь цөөхөн байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж