Дахин 2 сууринг чөлөөлснийг Зеленский зарлав

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Дахин 2 сууринг чөлөөлснийг Зеленский зарлав

Дахин 2 сууринг чөлөөлснийг Зеленский зарлав

Херсон муж дахь Архангельск, Миролиубивка сууринг чөлөөлснийг Украины ерөнхийлөгч Зеленский албан ёсоор баталлаа. Тэрбээр “Миний төрөлх Кривой Рог хотын 129 дүгээр бригадын цэргүүд сайн үр дүн үзүүлж, Архангельск, Миролиубивка сууринг чөлөөлсөнд талархаж байна” гэж тэр өнгөрсөн шөнийн бичлэгтээ дурджээ. Херсон мужийн Цэргийн захиргааны дарга Ярослав Янушевич мөн дээрх хоёр сууринг чөлөөлснийг батлав.

Түүнчлэн Жимотырь мужийг хамгаалж байсан 115 дугаар бригад, Сумы мужид зүүн хойд фронтыг хамгаалж буй 117 дугаар бригад, Харьковыг хамгаалж буй 127 дугаар бригад, Запорожье дахь довтолгоог зоригтой няцааж буй 110 дугаар бригадийн цэргүүдэд тус тус талархал илэрхийллээ.

Оросын хэвлэл мэдээллээр өчигдөр Херсон дахь Украины сөрөг довтолгоо амжилттай болсон талаар мэдээлж эхэлсэн. Украины Үйл ажиллагааны командлалын хэвлэлийн албаны төлөөлөгч Наталья Хуменюк ч бас сөрөг довтолгоо амжилттай болж буйг мэдэгдлээ. Херсон мужийн Высокопиллиа, Нововознесенск, Билохирка, Сухи Ставок, Миролиубивка хотуудыг чөлөөлсөн тухай есдүгээр сарын 12-нд мэдэгдэж байсан бол энэ удаад Крещеновка тосгоныг чөлөөлсөн гэв.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж