Х.Нямбаатар: Анод банкны хэрэг үнэн бол шалгана | News.MN

Х.Нямбаатар: Анод банкны хэрэг үнэн бол шалгана

Х.Нямбаатар: Анод банкны хэрэг үнэн бол шалгана

Х.Нямбаатар: Анод банкны хэрэг үнэн бол шалгана

“Анод” банктай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Тухайлбал, тус банкны тухайн үеийн удирдлагууд болох Н.Даваа, Д.Энхтөр нарын зүгээс тухайн үеийн төртэй үзэлцээд дийлээгүй, улмаар шоронд орж, эрүүдэн шүүлгэсэн талаар ярьсан юм. Энэ хэргийн ард цагдаагийн томчууд, улстөрчид байгаа гэх хардлагаа ч нуугаагүй.

Тэгвэл энэ асуудалд Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.10.03/ тайлбар өглөө. Тэрбээр “Хэвлэл мэдээллээс сонссон. Өнөө өглөө ЦЕГ-ын даргаас тодруулж хэвлэл мэдээллийн байгууллагад “мэдээлэл өг” гэдэг үүрэг чиглэл өгсөн. Би лайвын хагас дутуу эргэж гүйлгэж үзсэн. Хэрвээ тэр лайвд дурдагдаж буй үйл явдал, нөхцөл байдал бий болсон бол маш ноцтой зүйлүүд ярьсан. Өнөөдөр ЦЕГ-ын дарга Ж.Болд болон холбогдох албаны хүмүүс энэ талын мэдээллийг та бүхэнд өгөх байх” гэлээ. Мөн тэрбээр Оросын иргэнд зодуулж амиа алдсан монгол иргэний хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Тухайн иргэнийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна" гэсэн юм.

"Анод"-ын хэргийн асуудлаар  Монголбанкны хяналт шалгалт дээр ажиллаж байсан эдийн засагч Ц.Лут-Очир нүүр номоороо дамжуулан "Анод банкыг эзэд нь өөрсдөө тоноод дампуурсан. Алдагдал нь дүрмийн сангаас хэтэрч, бэлэн мөнгөгүй болж, төлбөр тооцоо саатуулж, харилцагчийн мөнгийг гаргаж өгч чадахгүй болсон учраас 2008 онд эрх хүлээн авагч томилсон. Банкинд 122 тэрбум төгрөгийн хохирол гарахад эдний мөнгө байгаагүй, алдагдалд ороод өөрийн хөрөнгөгүй болсон байсан. Банк дампуурсны дараа хөрөнгийг зарж борлуулаад, хадгаламж эзэмшигчдэд мөнгийг эргүүлж олж өгдөг Бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ-г Монголбанк томилдог. Алдагдсан, зувчуулсан, зээлээр завшсан мөнгийг хайж олно. Тэр процесс явсан. Тэр үйл ажиллагааг цагдаа мөнгө дээрэмдсэн гээд байх шиг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч өрөө нэхсэн юм биш үү дээ.

Энэ хүн одоо ямар зорилгоор ийм үг хэлж байгааг мэдэхгүй. Тухайн үед Анод банк маш муу менежменттэй, өөрсдөө зээл авдаг, Монгол газар ХХК гэх мэт уул уурхайд олгосон муу зээл ихтэй, өндөр хүүтэй хадгаламж татаж мөнгөн урсгалаа таслахгүй амь зогоож явдаг байсан. Сонгуульд нэр дэвшиж, банкны мөнгөө түүнд зарсан гэдэг. Монголбанкны шалгалтын актыг хэлэлцсэн захирлын зөвлөлийн хурал дээр Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарын буруугаа хүлээж хэлсэн үг бий. Одоо ил болгох хэрэгтэй" гэсэн тайлбар хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х 2022-10-03 211.49.232.11

Лутбаатар харваас худлаа ярьж бн
Анодын хөрөнгийг монгол банкнаас томилсон бэт тухайн үеийн эрх баригчдтай хамтран тонож дээрэмдсэн

Avatar

Зочин 2022-10-03 192.82.92.204

zuv……. anodiin dampuural bol tyhain uyiin erh barigchidtai holbootoi asuudal…….

Avatar

irgen 2022-10-03 202.9.40.47

Turd bga mapiingan.Huuli shuuhiin mapiig ilruulbel Nymbaayar chamaig Ardiin baatar bolgoe.Ymar shan zaluuchuud garch irj blaa.odoo 90 nastai evged bolson bnlee.Tur erdee deeremchid boljee.Zorigiin hergiin 2 g yaj tamlaj.olon jil horison
idoo ymarch nuhen olgovor bhgui.tamlagsad n eeljilt horoo nairuulaad yvj bn.Nymdorj bol uneheer shudargaar sullasan gaviyatai shuu

Avatar

Зочин 2022-10-03 66.181.170.73

нямбаатар овоо шударга үнэний хойноос яваад байгаа бололтой юм овоо доо.

Avatar

Зочин 2022-10-03 64.119.17.44

тэр үеийн улс төрчид бол нэг муу банк байтугай улсаар нь бүтнээр нь идэж ууж байсан цаг шүү дээ!!!

Avatar

Зочин 2022-10-03 203.23.49.49

Улс төрчид дээрэмдэж, худлаа цуу дэгдээж иргэдийг мөнгөө авахад турхирч АНОД-ыг дамдууруулсан шүү

Avatar

Зочин 2022-10-03 202.55.188.123

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-03 202.9.40.42

Улс төрийн зорилготой гүтгэлэгт бүү авт. Шүүх гэмгүй хүнийг яллахгүй. Эд бүгд л өмгөөлөгч аваад шүүх хуралд орсон байж таарна. Олон жил өнгөрсөн хойно үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж бусдыг төөрөгдүүлж байгаа нь сонин. Цаана нь улс төрийн зорилго байгаа байхаа

Avatar

Зочин 2022-10-03 202.179.27.194

Даваа үнэн ярьж бна МАН толгойд бсан хүмүүс хамааралтай Олигтойхон шалгах хүч бна уу Эсвэл гадаадаар нь шалгуул..Үнэн зөвийн олуул…

Avatar

Зочин 2022-10-03 202.179.15.114

ШАР СЭМЖИЛСЭН МЯНГАНБАЯР П И З Д А БАС Л БАНКНЫ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН МӨНГИЙГ ЗАВШСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ ШОРРОНД НЬ ХИЙГЭЭЧЭЭ

Avatar

иргэн 2022-10-03 202.21.96.212

Даваа гуайн үгэнд бол итгэнэ.

Avatar

Зочин 2022-10-03 66.181.160.28

Монголчууд мафийн гарт орчихсон юм биш үү. Мафи мафигаа шалнах уу.

Avatar

Зочин 2022-10-03 202.21.124.69

Үнэн худлааг нь шалгаж байж л мэднэ биз дээ , Үнэн гэдэгийг нь эхлээд яаж мэдэх юм болоо? Дараа нь тэгээд шалгахаараа худлаа болгож гаргаж ирнэ гэсэн үг үү

Avatar

Зочин 2022-10-03 59.153.112.132

цагдаа хуулийн байгууллага нь мафижсан гэж ярьж байсан лайв дээрээ тэгвэл цагдаа нь шалгах уу эргэлзэж бна.детективь кино шиг

Avatar

Зочин 2022-10-03 66.181.160.117

Лутааг цагдан хорих гэнэ байдал эвгүй болж дээ

Avatar

DR. PRADHAN 2022-10-03 102.89.46.204

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Зочин 2022-10-03 202.126.90.11

Олон овоот төсөл буюу Мянганбаярт асар их зээл өгсөн.Мянганбаяраас түлшний авлагандаа Жаст Батхүү Олон Овоотод нь ороод дампуурсан байдаг юм.Өөрсдөө бүгд сонгуульд өрсөлдсөн.Мөнгө гаргаж чадахгүй байсан нь үнэн.Нэг лайв үзээд бүгд нулимс унагаад явчихна.Үхэрнүүд.Зоосыг бол МАН санаатай дампууруулсан.Баахан хэрэггүй лицензээ үнэтэй тавьсан байдаг.

Avatar

Гал 2022-10-03 122.201.22.65

Анодын хэрэгт эрх мэдэлтнүүд бузар гараа дүрээгүй гэвэл тэр шиг худлаа юм байхгүй. Өөрийнхөө хэн болохыг мэдэж байж бусдыг доромжил

Avatar

Зочин 2022-10-03 66.181.161.83

ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэж аюултай хууль батлах гэж байгаа сайддаа маш аюултай байгалиа ухуулахгүй гэж тэмцвэл 5-12жил шорон дээр нь торгууль төлбөр төлүүлэх гэсэн аймаар аймаар монгол дууссан гж ойлгож болно алт газрын гагнаас хамгийн үржил шимтэй хөрстэй газар алт элбэг бас гол нуур ойн сан бүхий газар ойр байдаг

Avatar

Худ шаахаа боль 2022-10-03 192.82.80.76

Тэгж нинжа нарыг цэгцэлсэн дээрээ

Avatar

Зочин 2022-10-03 66.181.170.73

Ynen sh dee. Anod, Zoos 2-iig sanaatai dampuuruulsan. Mash olon jijig khuvitsaa ezemshigchid khokhirson shyy.

Avatar

Зочин 2022-10-03 103.9.90.100

лайвын эргэж хагас дутуу гүйлгэж үзсэн гэнэ үү, яасан хариуцлагагүй юм бэ. Ийм айхавтар ноцтой зүйл дэлгэж байхад

Avatar

Зочин 2022-10-03 66.181.160.120

цагдаа цагдаагаа шалгахаар үнэн мөн нь юу гэж олдохов дээ

Avatar

Зочин 2022-10-03 103.9.90.100

Анодын Даваа ноцтой мэдээлэл тавьсан шүү. шалгана гэхээрээ эрүүдэх юм биш биз дээ. Маш их эрүүл шүүлт туулсан гэж байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж