УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Чуулганаар улсын төсөв, сонгуулийн тогтолцоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудал яригдана. Мөн зарим сайдын албан тушаалын томилгооны тухай намрын чуулган хэлэлцэж магадгүйг албан бус эх сурвалжууд онцолсон. Тухайлбал, Барилга хот байгуулалт, Эрүүл мэндийн болон Шадар сайд зэрэг албан тушаалд УИХ дахь АН-ын гишүүд томилогдох мэдээлэл гарсан. Тус мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газраас санал тавьсан эсэхийг сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулав.
Үүнд тэрбээр, Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор нэг ч санал АН-д тавиагүй.
МАН 62 суудалтай Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд ярьдаг гэдгийг онцлов.
Ямартай ч олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн сайдын суудлын амлалт ташаа болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Холбоотой мэдээ