О.Цогтгэрэл: Ардын намаас болж Монгол Улс өрийн хямралд орлоо | News.MN

О.Цогтгэрэл: Ардын намаас болж Монгол Улс өрийн хямралд орлоо

О.Цогтгэрэл: Ардын намаас болж Монгол Улс өрийн хямралд орлоо

О.Цогтгэрэл: Ардын намаас болж Монгол Улс өрийн хямралд орлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2022.10.03) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ.

ИРЭХ ЖИЛИЙН ТӨСВИЙН ТӨСӨӨЛӨЛ ДЭЭР БАРАГ 10 ИХ НАЯДЫН ӨР НЭМЭГДЭХЭЭР БАЙНА

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-2023 оны төсвийн төсөл, төсвийн төсөөлөл тойрсон асуудлаар Сангийн сайд мэдээлэл хийсэн. Түүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч, асуултууд асуулаа. Хоёрдугаарт, хэвлэлийнхэнд сонирхолтой байж магадгүй, мөн УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх үүднээс УИХ-ын тухай хуульд долдугаар сард УИХ дахь намын бүлгийн даргыг хэрхэн өөрчлөх талаар өөрчлөлт орж, АН-ын бүлгийн удирдлага өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэнтэй холбоотойгоор гишүүдэд мэдээлэл өгсөн. Өнөөдөр аравдугаар сарын 3, төсөв хэлэлцэж эхэлнэ. Арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төсөв хэлэлцдэг хуультай.

Сар гаруйн хугацаанд Монгол Улсын Их хурал эдийн засгийн асуудлуудаар амьсгална. Монгол Улсын эдийн засаг сүүлийн 2, 6 жилд ямар байна вэ? Эдийн засгийн нөхцөл байдал ямар болчихоод байна вэ? 2023 оны эдийн засгийн төсөөлөл ямар байна вэ гэдэг дээр манай ажлын албанаас маш олон асуудал ярьж болох ч гэсэн 13 асуудлаар Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд орчихлоо, эрх баригчдын бодлого буруу, оновчгүй байна гэдгээр мэдээллүүд гаргаж тавилаа.

Төсөв өчигдөр ирээд, өнөөдөр Сангийн сайдаас мэдээлэл авч байгаа тул гишүүд мэдээлэл багатай байна. Гэхдээ урьдчилсан байдлаар гуравхан зүйл хэлье. Сүүлийн жилүүд, ирэх жилүүдийн байдлыг харахад Монгол Улсад дундаж анги, дундаж давхарга гэж байхгүй болох нь ээ. Тэр тусмаа эдийн засгийн утгаараа байхгүй болох нь. Ядуурал асар ихээр нэмэгдэх нь ээ. 29, 30 хувь гэдэг нь хэдэн жилийн өмнө гаргачихсан тоо, шинэчилсэн тоо байхгүй.

Ядуурлыг яг яаж тооцож байна вэ гэвэл, өдрийн 2 ам.долларын орлоготой хүнийг ядуу биш гэж үзэж байгаа юм. Сарын 60 ам.доллар. Жишээ нь, сарын 200.000+1 төгрөгийн орлоготой хүнийг ядуу биш гэж Монгол Улсын Засгийн газар бодож, үнэлж байна.

Эдийн засгийн бодлогуудын үр дүнд энэ давхарга маань хэд болж байгаа бол? Үүнийг хэлүүлэлтгүйгээр хэвлэл мэдээлэл болон олон нийт мэдэж байгаа байх аа. Хоёрдугаарт, энэ бүх бодлогын цаана Зүүний нам олон жил бодлого хэрэгжүүлж, зөвхөн сонгуульд л ялж байвал, зөвхөн олон нийтийн уур амьсгалыг дарж л байвал гэдэг үүднээс 5, 10 их наядын, халамжийн бодлогууд хэрэгжүүлсээр байгаад Монгол Улс одоо өрийн хямралд орлоо. Өөрснөө бол ДНБ-ий 50 хувьтай тэнцэх хэмжээний өртэй гэж хэлдэг. Монголбанк 60 хувь гарчихсан гэдэг.

Дэлхийн банк Монгол Улсын өрийг ирэх жилийн төсөөлөл ороогүйгээр 90 хувьтай болчихсон. Та нар Засгийн газрын өрөндөө Монголбанкны тавьсан өрийг оруулаагүй, Хөгжлийн банкны тавьсан өр зээлүүдийг оруулж тооцохгүй, төрийн өмчит компаниудын тавьсан өр зээл гээд Засгийн газрын хариуцах бүх өрийг оруулж тооцохгүйгээр бичилтийн зөрүүгээр өр багатай гэж харуулж байгаагаас биш Монгол Улсын өр олон улсын аргачлалаараа ДНБ-ий 100 хувьд хүрчихсэн шүү гэж хэлдэг.

Ирэх жилийн төсвийн төсөөлөл дээр бараг 10 их наядын өр нэмж тавигдахаар байна.

Талыг нь дотоодын зах зээл дээрээс үнэт цаас гаргаж авна гэж байна. Би тоо баримт дээр нэлээн тулж ажиллана. Бизнесүүдэд мөнгө очихгүй байна. Бизнесүүд улам хатингарших нь. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын эдийн засаг төрөлжсөн эдийн засаг, социалист эдийн засаг, төр давамгайлсан эдийн засаг болж хувирч байна. Бид төсвийн хэлэлцүүлгүүд дээр санаа оноогоо хэлээд ажиллана.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудлын талаар жижиг тайлбар хэлье. УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү УИХ-ын тухай хуулийн 31.10 дээр намын бүлгийн даргыг өөрчилсөн асуудал Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр маргаан үүсгэсэн байна лээ. Маргаан үүссэнээр тухайн хуулийн үйлчлэл түдгэлздэг тул Ардчилсан намын бүлгийн удирдлагыг өөрчилсөн шийдвэр хүчингүй мэтээр тайлбар хийж харагдсан. Зарим хүмүүс ийм ойлголттой байж магадгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц дээр Маргаан шийдвэрлэх тухай хууль дээр маш тодорхой бичсэнээр, Дунд суудлын хуралдааны шийдвэр гарснаар тухайн хуулийн үйлчлэл түдгэлздэг. Иймд одоо Ардчилсан намын бүлэгтэй холбоотойгоор хуулийн үйлчлэл зогсоогүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.

"ЭРХ БАРИГЧИД БУРУУТАН ОЛЖ, ТУГ ТАХИХ ГЭСЭН АРГА БАРИЛААР ЯВАХ ГЭЭД БАЙНА"

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төв банкны ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө мөнгөний бодлогыг хэлэлцдэг. Ирэх Пүрэв гаригийн чуулганаар мөнгөний бодлогыг хэлэлцэх байх. Өнгөрсөн жил инфляцийг 6+-2 буюу 4-8 хувийн интервалтай байна гэж мөнгөний бодлого батлагдсан. Өнөөдөр 14, 15 хувьтай байна. Гэхдээ энэ нь тооцооны бас асуудалтай. Яаж тооцоод, ямар бараа бүтээгдэхүүний сагсыг бүрдүүлснээр 14 гарчихаад байгаа вэ гэдэг бас асуудал. Ядуурал бүхий хэсэгт асар өндөр хувиар очиж байгаа нь үнэн. Монголбанкны удирдлага мөнгөний бодлого дээр алдаатай бодлого явуулсан зүйл бий. Гэхдээ валютын нөөц багаслаа гэхчилэн эрх баригчдын зүгээс буруутан олж, туг тахих гэсэн арга барилаар явах гээд байна уу л гэж бодоод байгаа юм. Яг үнэндээ Монголбанк гэдэг чинь доллар орж ирдэг газар биш. Экспортыг нэмэгдүүлдэг газар биш. Дотоод, гадаад хөрөнгө оруулалт оруулж ирдэг газар биш. Гадаад валют гэдэг экспорт хийснээр, гадаадын хөрөнгө оруулалт татсанаар нэмэгддэг зүйл. Тэгэхээр энийг Монголбанк биш, Засгийн газар хийх ёстой. Засгийн газар өөрийн хийгээгүй ажлыг тэнд өөр хүнд нялзааж туг тахиад, өөрсдөө цэвэрхэн үлдэх тухай яриа энд байж болохгүй. Энэ бол Засгийн газар, төрийн алдаатай бодлого гэж үзэж байна. Боомтын гацаанаас эхлээд олон шийдэл хүлээсэн ажил Засгийн газрын ажил.

-Нийслэлийн Засаг даргын төсөв дээр түгжрэлийг бууруулахад 800 орчим тэрбум төгрөг тавьсан байна. LRT төслийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байна уу?

-Та бүхэнд ирэх жилийн төсөв маш гоё болж байгаа, хөрөнгө оруулалтын төслүүд тавигдаагүй, хэмнэлтийн хууль маш гайхалтай хэрэгжиж байна гэсэн мэдээллүүд өгсөн. Гэтэл бодит байдал дээр хөрөнгө оруулалт одоо 7 их наяд, дээр нь гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт гээд өмнөх жилээсээ илүү их хөрөнгө оруулалт тавьсан байна. Яахаараа хэмнэлтийн хууль нь хэрэгжээд, яахаараа төсөвт хэмнэлтийн бодлого нь яваад илүү зардалгүй төслийн хөрөнгө оруулалт нь нэмэгдчихдэг юм бэ. Урсгал зардал нь анх удаа 20 их наяд давж байна. Гоё сайхан болчихсон хэмнэлтийн төсөл чинь яахаараа ийм байдаг юм бэ. Энэ дээр тодруулах зүйл их гарна аа.

-Хүн амын орлогын албан татварыг төсөв дээр шаталсан байдлаар оруулж ирж байна. Энэ нь төсөвт хэр их нэмэр болно гэж бодож байна вэ? Татварыг нэмэх нь хэр зохистой вэ?

-Шаталсан татвар дээр дахиад л асуудал гарна. Өнөөдөр иргэд үүнд бэлэн байна уу? Нөгөө талаараа дэлхийн олон улсад шаталсан татварын бодлого байдаг. Бүлгээр хэлэлцэж байж нэгдсэн байр сууриуд гарах байх аа.

-Ардчилсан нам Онц их хурал, Эвлэрлийн Онц их хурал хийхээр төлөвлөж буй талаар мэдээлэл өгнө үү?

-Ардчилсан намд олон талт олон асуудал үүсч байна. Гэхдээ албан ёсны, хууль ёсны бүтцийн байгууллага бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг гэдэг байгууллага. Яг хуулийн дагуу, маргаангүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан намаас гарч буй, тал талуудын санаачлага, эвлэрэх, нэгдэх үйл явц гээд олон зүйлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж ажиллана.

МАН ҮРЭЛГЭН, ХУУРАН МЭХЛЭХ АРГААР ХЭЧНЭЭН ЖИЛ АРГАЦААХ ВЭ?

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: 

-LRT төсөл гэдгийг яавч дэмжиж болохгүй. Монгол Улсын өр 33 тэрбум ам.доллар хүрсэн. Гэтэл өнөөдөр түгжрэл бууруулна гэдэг нэрийдлээр дахиж улс орноо барьцаалсан зээл, тусламж авахыг эсэргүүцэж байна. Өнөөдөр Сангийн сайдын мэдээллээс харвал, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хумина, бид шинэ төсөв оруулж ирнэ гэсэн мэдээлэл бидэнд өгч байна. Гэтэл энэ төсөвт дүн шинжилгээ хийсэн мэргэжлийн байгууллагууд өөр үзэл бодолтой, өөр дүгнэлтүүд гаргаж байна.

Өнөөдөр түгжрэлийг бууруулна гэсэн нэрийн дор 2022 онд 500 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын төсөвт үлдээсэн. Энэ 500 тэрбум төгрөгөөр юу хийснээ тодорхой гаргаж ирэх ёстой. Хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын 50 гишүүн, Улаанбаатар хотоос сонгогдсон 26 гишүүн байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын төсөв дээр 1 их наяд орчим төгрөгийн төсөв оруулж ирж байна. Хотын түгжрэлийг бууруулна, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлнэ гэж. Бид хэлэлцүүлгийн явцад нухацтай хэлэлцэж, энэ асуудлыг шийдэх ёстой.

LRT гэдэг төсөл бол МАН-ын түгжрэлийг бууруулах мөрийн хөтөлбөрийг шийднэ гэсэн сайхан нэртэй боловч үүний цаана олон асуудал гарч, олон зөрчил үүсч байсныг 2022 оны төсвийн хэлэлцүүлэг, тодотголын үед та бүхэн санаж байгаа байх. Ийм нэг гараараа нэг юм хийгээд, нөгөө гараараа өөр юм хийдэг, үрэлгэн, аливаа зүйлийг хууран мэхлэх аргаар хэчнээн жил аргацаах вэ. Улс орны эдийн засаг хүнд байгаа гэдэгтэй санал нэг байна. Геополитикийн болон бусад зүйл дээр бид маш их болгоомжтой хандах ёстой. Гэтэл өнөөдөр юмны үнэ нэмэгдэж, ард түмний амьдрал доошилж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэмнэвэл хэмнэсэн шиг хэмнэх ёстой.

Энэ жилийн төсөв бол сонгуулийн өмнө батлагдаж буй төсөв. Энд хэмнэлт нэрийн дор хулгай хийх, гаднын зээл тусламжийг ямар нэгэн хэлбэрээр далдалж, сонгуулийн жилд зориулсан үйл ажиллагаа явуулах байдал ажиглагдаж байна. Тийм учраас сөрөг хүчнийхэн бид та нөхөдтэй хамтран, үүнийг засч залруулахын төлөө ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-03 202.126.88.160

Үнэн. МАН бузрууд 100 жил Монголыг цөлмөөд байна. Гэхдээ увсын наймаачин дээр нь бүү нэмэгд.

Avatar

иргэн 2022-10-03 66.181.186.139

Нохой толгойтнууд Чингис Самурай зэрэг бонд гаргаж өр тавиад түүгээрээ Увс хүн хөтөлбөрөө санхүүжүүлснээс одоо бүх худалдаа наймаа зарим чухал үйлдвэрийн газар тэдний гарт орж улс орон ард түмнээ бодохгүйгээр элдэв зүйлээр шалтаглан зохион байгуулалттай үнэ хөөрөгдөж ханилгаагүй загнаж байгаа гэж хардаж байна. Энэ нөхөр бүр АН-ыг өөрийн \Увсынк\ болгох гэж санаархаад барахгүй болохоороо ийш тийш үсчиж байгаам

Avatar

LRT hudlaa 2022-10-03 103.11.195.66

Stants barina gehgui bhiig bodohod hudlaa l doo, TOG tsahilgaan bhgui ee

Avatar

зочин 2022-10-03 66.181.164.171

Яасан ичдэггүй нүдний хар булай вэ. Та нарын тавьсан өрийг л дарах гэж үгээ хэлж бх шиг бна. Чингис, самурай бонд гээд л ирээдүйд манай үр сад төлчихнөө гээд л, өр биш өглөг гэвэл болчихно гээд л балайраад явсан чинь саяхан шүү

Avatar

Зочин 2022-10-03 202.179.21.207

Хариуцлага тооцож сонголтоо хийдэггүй саналаа худалдаж нэг удаа хоол иддэг сонгогчид хамгийн буруутай.

Avatar

ДОРЖ 2022-10-03 192.82.81.36

МАН Ы Г ХУРДАН ТАРААХ ХЭРЭГТЭЙ. МАНГАСНУУД НИЙЛЖ ИДЭЭД МОНГОЛЫГ ХООСРУУЛЛАА. 31 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ГАДААД ӨР. 30 НАЯДЫН ТӨСӨВ ЗӨВХӨН ИРЭХ ЖИЛ ИДЭХ МӨНГӨ НЬ.

Avatar

Зочин 2022-10-03 66.181.191.23

Энэ хэдэн улиан чинь АН-ын эвлэрэлд дургүй юм бна !!!

Avatar

Зочин 2022-10-03 43.242.243.2

ХА ХА ХА БҮГД Л ХАРЖ БАЙНА ХЭНЭЭС НЬ ЮУ БОЛООД БАЙГААГ БҮР ДҮРДЭЭ ОРЧИХСОН ЗАСАГ МӨРӨӨДЧИХСӨН ЦОХИЖ ЯВНА УУ ДАА

Avatar

эмээ 2022-10-03 202.21.108.246

Цогтгэрэлээ чи битгий лай бол, МАН Байгаа тулдаа эмээ нь хүнд хэцүү 3 жилийг өвчингүй өлсөхгүй давсан,чамайг дэмийрэхээр даралт өгсөөд байна,

Avatar

Зочин 2022-10-03 202.179.21.207

Хариуцлага тооцож сонголтоо хийдэггүй саналаа худалдаж нэг удаа хоол иддэг сонгогчид хамгийн буруутай.

Avatar

Зочин 2022-10-03 192.82.83.195

хол очиж хуцацгаа харин яаж нарыг сонгоогүйдээ л баярлаж байна

Avatar

Зочин 2022-10-03 202.179.21.207

Тэрэг дүүрэн төгрөгөөр 1 талх авч чадахгүйд хүрэх үед ч МАНаа өмөөрөх МАНгар байна.

Avatar

Aagi 2022-10-03 202.9.46.164

Монголын миньзаяа их юмдаа. ойрйн хэдэн жил АН төрд байсангүй

Avatar

Зочин 2022-10-03 64.119.27.90

Ene bas ih burah yumaa Adishaa gegch uuruu huuran mehlegch gesen

Avatar

үнэн 2022-10-03 103.212.118.161

Намайг бага байхад эмээ минь амьтан хүн айлгасан 15 толгойтой атигаалжин хар мангас гээд үлгэр ярьдаг байлаа тэр л одоо энэ АН болоод байх шиг яана даа хөөрхий

Avatar

ЗОЧИН 2022-10-03 202.21.126.30

УВС, ХОВДЫН ХӨГШИН ЗАЛУУ ХОЁР ИХ УЛИЛДЖЭЭ. ЯАХАВ ДУРТАЙ ЮМ ТЭГЖ Л БАЙГ. ЭНЭ АН-ЫН БҮЛЭГТТ БҮХЭЛ БҮТЭН УЛСЫЭН ТӨСӨВТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЧИХ ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН АЛБА ЦОЛГОРСОН МЭРГЭЖИЛТЭН БАЙНА УУ. ЭНЭ ХЭДЭН ГИШҮҮНЦЭР БОЛ ЗҮГЭЭР Л ӨӨРИЙН ХЭМЖЭЭНД ХИЙ УЛИАН ШДЭЭ.

Avatar

Зочин 2022-10-03 103.229.121.167

МАНгарын хүүк данх хоёр мөнч их улилдсан өнөөдрийн Монгол Улс дампуурах эрсдэлтэй байна

Avatar

Зочин 2022-10-03 66.181.160.116

ан өдийд төр барьж байсан бол украйны араас оруулж улсаа самраад хэдэн хэсэг болсон байх байлаа энэ новшнуудыг төрлүү ойртуулж хэрхэвч болохгүй хөөх хэрэгтэй

Avatar

зочин 2022-10-03 202.9.46.19

анханы үг хэлж байгаа хүмүүс бүгд хуулийн байгуулгад данстай гэлүү

Avatar

Эмээ 2022-10-03 202.21.108.246

АН ийнхан зүгээр л цаашаа идсэнээ шингээгээд гай бололгүй бай, та нар байсан бол сүүлийн 3 жилийг монгол ингэж сайн давахгүй байсан гэж хөгшин би итгэлтэй хэлнэ

Avatar

эмээ 2022-10-03 202.21.108.246

Өө би ардчилсан нам нэртэй засгийн газрын үеийн өр одоо төлөгдөх гэж байгааг ойлгохтойгоо тэнэг хүн л дээ

Avatar

DR. ADITYA 2022-10-03 102.89.46.204

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2022-10-03 192.82.86.184

тэр улаан дээлтэй хүн манай МОНГОЛыг аварнаа. надад тэгэж бодогдоод байна. хувилгаан ч юм шиг харагдаад байна…

Avatar

Зочин 2022-10-03 202.21.110.106

ARDCHILSAN NAMIINHAN TSAR TAHAL, DAINGUI UYED L MONGOLIIN EDIIN ZASGIIN OSOLTIIG HASAHD HURGEJ BAISAN SHUU

Avatar

Зочин 2022-10-03 192.82.86.184

за тэр нь ч юу юм хасах эдийн засагтай улс яадгийг мэдэх үү

Avatar

Зочин 2022-10-03 202.179.21.249

О.Цогтгэрэл ээ, Монголын ард түмэн хувь заяандаа бахархаж, баярлаж байна. Энэ хүнд хэцүү хэдэн жилд АН Засгийн эрх барьж байсан бол Монгол улс сүйрэх байлаа. Төр засгийн амжилт, бүтээн байгуулалтад Д.Ганбат, Ч.Өнөрбаяр, О.Цогтгэрэл тэргүүтэн атаархаж бухимдаад хэрэггүй. Газрын тосны үйлдвэрээс эхлээд та нарын сахалтай амаар яриад хийгээгүй бүхнийг хэрэгжүүлж байна. Ард иргэд Засгийн газрын ажилд саад болохоор үймүүлж байгаад чинь үнэхээр дургүйцэн эсэргүүцэж байна.

Avatar

Болд 2022-10-03 66.181.161.77

андууд улс төр хийх гэж байгаа бол эхлээд гэр орныхоо хэрүүлийг цэгцэлчих, АН ард түмэнд тодорхойгүй байна, хариуцлага хүлээх чадвартай НАМ гэж огтоос харагдахгүй баахан дарга болж мөнгө хусах гэсэн улайрса хүмүүсиын бөөгнөрөл харагдаад б.а

Avatar

Зочин 2022-10-03 192.82.86.189

ЭНЭ ХОЁР НҮҮРТ ХООСОН ТОЛГОЙТ АН-ЫГ ХАГАЛАН БУТАРГАСАН ГОЛ БУРУУТНЫГ НЭГ МӨНӨӨСӨӨ МӨН. МОНГОЛ УЛСААС, ТЭГЭХ ТУСМАА МАН-ААС ОГТ ШАЛТГААЛААГҮЙ ДЭЛХИЙ ДАХИНЫГ ХАМАРСАН ГАМШИГ СҮЙРЛИЙН ШАЛТГААНЫГ ЧАМ ШИГ МУДАК ТОДОРХОЙЛДОГ ЮМ БИШ. ТЭНЭГ МАЛ О.ЦОГТГЭРЭЛЭЭ КОДИД-19 ЦАР ТАХАЛ, ОХУ УКРАИНД ТҮРЭМГИЙЛЖ ДЭЛХИЙ ДАХИНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ, ХЭТ ИНФЛЯЦИЙГ ӨДӨӨСӨН НЬ ЗҮҮНИЙ НАМ ГЭЖ ГЭЖ ХЭРЭЭ ШИГ ГУАГЛАЖ БАЙХ ШИВ ДЭЭ. ХАХА МУУ УСАН ТЭНЭГ

Avatar

Иргн 2022-10-03 59.153.86.42

ан газрын гаваар далд орморууд за одоо элбэг х***а босох гэж аахилж энэ мэтиййнх нь худлаа бял царайлах юм

Avatar

Зочин 2022-10-03 1.230.76.219

бас нэг хятад царайтай нөхөр

Avatar

хүннү 2022-10-03 202.55.188.97

Харин ч удаж байна. Барууний хүчин гарсан бол өдийд монгол улс үгүй болсон. Хоёр хуваагдсан АН эвлэрэх сургаар нөгөө талдаа тал засаж худлаа орилох ямар хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2022-10-03 202.21.127.28

Чи юугаа мэдэхийн Танай нам анх хүүхдийн мөнгө олгож, 1 сая төгрөг өгнө гэж энэбүх хямрал попролтын суурийг тавьсан. Зайл чи өмхий дөрвөд

Avatar

Иргэн 2022-10-03 59.153.86.91

намын бүлэг гээд байх албан ёсны тамга,байр, даргагүй нам гэж юу байдаг юм

Avatar

Зочин 2022-10-03 202.126.89.62

Энэ увсын наймаачин улс төрд нэмж орохгүй шүү

Avatar

Юу вэ 2022-10-03 66.181.190.32

Ан-ын Алтанхуягийн засгийн үэд тавьсан гадаад өрүүд,тэдгээрийн хүүг улсаараа төлсөөр дуусахгүй байна.

Avatar

Зочин 2022-10-03 202.179.21.214

Солиор чи, тролл, тэнэг.

Avatar

Зочин 2022-10-03 66.181.161.38

ОЮУН-ЭРДЭНЭ БОЛ ЭЛБЭГДОРИЙН ДООЖОО МУУТАЙХАН Л ХУВИЛБАР ЗАЙЛУУЛ.

Avatar

Зочин 2022-10-03 66.181.187.62

AH garsan bol budaa kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж