Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нээлттэй хилийн бодлогыг шүүмжилсэн. Энэ үйлдэл нь түүнийг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр эрмэлзэж буйг илэрхийлнэ гэж Билл Клинтоны зөвлөх асан таамаглажээ. Дик Моррис нь Билл Клинтонд ажиллаж байсан бөгөөд өдгөө Дональд Трампийн зөвлөх хийдэг.

Хилийн хямрал улам хурцдаж буй үед Хиллари Клинтон энэ бодлогыг шүүмжилсэн нь нам дахь бусад хүнээс өөр үзэл бодолтой байгааг нь илэрхийлжээ. Флоридагийн Бүгд найрамдах намын дарга Рон ДеСантис өмнөд хил дээрх цагаачдыг Марта Виниард арал руу илгээсэн. Энэ үйлдлийг Хиллари Клинтон саяхан өгсөн ярилцлагадаа буруушаажээ. Мөн нээлттэй хилийг хэн ч хүсэхгүй гэж тэр хэлсэн. Нийгэмд хүчтэй үймээн үүсэхээс өмнө АНУ хэчнээн цагаач хүлээн авч болох талаар хязгаар тогтоох хэрэгтэй гэж Дик Моррис мөн үзэж байна.

“Хиллари нэр дэвшиж магадгүй шинж тэмдгүүд улам бүр нэмэгдэж байна. АНУ-ын шингээж чадах цагаачдын тоонд хязгаар бий гэж Билл Клинтон хэлсэн. Харин Хиллари долоо хоногийн өмнө америкчууд нээлттэй хилийн бодлогод итгэдэггүй гэж хэлсэн. Эндээс үзвэл тэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй байна” гэж Моррис ярьлаа.

Дик Моррис нь 1992 онд Билл Клинтоныг ерөнхийлөгч болохоор бэлдэж байх үед түүний стратегийг боловсруулж байсан хүн юм. Тиймээс энэ удаад танил стратегиэ мэдэж байна гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж