Д.Ганбат УИХ-ын дарга руу гишүүний үнэмлэхээ "чулуудав"

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Д.Ганбат УИХ-ын дарга руу гишүүний үнэмлэхээ "чулуудав"

Д.Ганбат УИХ-ын дарга руу гишүүний үнэмлэхээ "чулуудав"

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагааны өмнө УИХ дахь Ардчилсан намын төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн байр сууриа микрофонгүйгээр илэрхийлсэн юм. Тэрбээр УИХ-ын дарга руу гишүүний үнэмлэхээ "чулуудав".

Тэрбээр товч мэдээлэл хийхдээ "Үнэ ханшийн өсөлт, ард түмний амжиргаа, эрх баригчдын бялуурсан байдал ил тод харагдаж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" зохиол шиг ард түмний хувьд хар нулимс унагаж байхад эрх баригчдын хувьд өдөр бүр цагаан сарын баяр тэмдэглэж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна. Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр. Гэтэл ээлжит бус чуулганаар эрх баригчид улс төрийн хүүхэлдэй ашиглан өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон" гэдэг байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бодитоор дэлгэн харууллаа. Түүнчлэн Төсвийн холбогдолтой хуулиуд, ялангуяа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд биелэхээ больсон зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засагт 13 хямрал нүүрлээд буйг бодитоор харуулж, акцалсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж