Хойд Солонгос руу илгээсэн ээлжит бөмбөлөгт юу юу байв?

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос руу илгээсэн ээлжит бөмбөлөгт юу юу байв?

Хойд Солонгос руу илгээсэн ээлжит бөмбөлөгт юу юу байв?

Хойд Солонгосоос дүрвэсэн тэрс үзэлтэн бүлгийнхэн өчигдөр /2022.10.02/ амны хаалт, тиленол эм, шахмал витамин С болон бусад эд зүйл агуулсан найман аварга бөмбөлөгийг Умард руу хөөргөснөө мэдэгдэв. Covid-19-тэй холбоотой дээрх эд зүйлсээс гадна Өмнөд Солонгосын сүүлийн 50 жилийн хөгжлийг харуулсан товхимол, Умард дахь хүний эрхийн талаарх АНУ-ын хууль тогтоогчдын яриатай “Usb” карт зэргийг бөмбөлөгт хийжээ.

Бөмбөлөгийг Сөүлийн хойд хэсгийн Пажу хотоос 22:00 цагийн орчим хөөргөсөн. Мөн “БНСУ-д цөмийн пуужингаар заналхийлж буй Ким Жон Уныг хүн төрөлхтөн буруушааж байна” гэсэн лоозонг бөмбөлөгт дайжээ. Наймаас илүү олон бөмбөлөг илгээхээр төлөвлөсөн боловч цагдаа нар үйлдлийг таслан зогсоож, бүлгийн удирдагч Пакыг байцаалт авахаар саатуулжээ. Пак Сан Хак нь "Эрх чөлөөт Хойд Солонгосын төлөөх тэмцэгчид" бүлгийн тэргүүн юм.

Хойд Солонгос ийм бөмбөлөгүүдийг хүчтэй эсэргүүцэж, буудаж унагаана гэж сүрдүүлсэн. Хоёр Солонгос хоорондын хурцадмал байдалтай холбоотойгоор ийм бөмбөлөгийг хуулиар хориглосон байдаг.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж