УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. /2022.10.03/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бодитоор дэлгэн харууллаа.
Түүнчлэн Төсвийн холбогдолтой хуулиуд, ялангуяа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд биелэхээ больсон зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засагт 13 хямрал нүүрлээд буйг илэрхийлэв.