"ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэмлэх олгоно" | News.MN

"ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэмлэх олгоно"

"ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэмлэх олгоно"

"ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэмлэх олгоно"

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас ОХУ-ын визний асуудлаар тодруулга авлаа.


-Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдчихлээ. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Дээрх хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна.

Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, ТҮР оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1000 гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.

-Энэ хугацаа нь дуусвал цаашид асуудал хэрхэн яригдах вэ?

-Дэлхий нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 орчим жилийн хугацаанд маш эрчимтэйгээр хувьсч байна.  Үүнд тухайн улс орон, бүс нутагт болж буй цэргийн ажиллагаа,  улстөр, нийгэм эдийн засгийн байдал, ядуурал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж, нэг улсаас нөгөө улс руу шилжих хөдөлгөөнийг бий болгосоор байна. Энэ нь тухайн улс орнуудад томоохон сорилт болж, энэ хэрээр түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссээр байгаа.

Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад түр оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна.

Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно.

Хүсэлт өгсөн бүх иргэнд оршин суух зөвшөөрөл олгоно гэж ойлгож болох уу?

-Мэдээж оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт шалгалтын чиг үүрэг ч давхар явагдана. ТҮР оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр ТҮР оршин суух зөвшөөрөл олгоно.

Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна.

Мөн нөгөө талдаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, Албадан гаргах эрх нь бидэнд бий. Гадаад иргэдийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг манай Зөрчил шалган шийдвэрлэхгазар байнга авч, тухай бүр арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Эх сурвалж: ГИХГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-03 202.21.124.69

Тодорхой нөхцөл хангасан хүмүүст нь үнэмлэх олгож болно үнэмлэх олгоод орхиж болохгүй шүү! Байнын хяналт шалгалттай байх хэрэгтэй .Одоо оросууд олширвол тооны хязгаар тавих хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-03 202.179.25.181

ёстой илүү зан даахгүй нохой булуу хураахын үлгэр

Avatar

Зочин 2022-10-03 202.126.89.62

2 өдрийн өмнөх мэдээг одоо л нийтэлж байдаг

Avatar

mgl 2022-10-03 139.5.217.95

zuv zuv.

Avatar

Зочин 2022-10-03 202.179.25.208

Naad dund chin teroristuud hamt yavjaah viidee

Avatar

Зочин 2022-10-03 202.179.25.208

Taria nogoo huraaltand yavuulaachee

Avatar

Иргэн 2022-10-03 59.153.86.42

яахаараа танар амёрик. стилээр монголд. ажиллаад. БГАА. юм. бэ монголулсын. залуус. ийм. ноцтой үед. бас ингэж. эх орноосоо дайжаад ЯВж. бай. гэсэн утга. уу. би. лав. сайн. ойлгохгүй. БНА. хэний. эсрэг. хэний. талд. юу. болоод. бгааг. ойлгодоггүй. БНМАУ улс. тусгаар. улс мөн. шүүдээ

Avatar

монгол 2022-10-03 66.181.180.75

Та эхлээд монгол хэлээр бичээд сурчих аа. Хаанаас ирсэн юм

Avatar

Зочин 2022-10-03 202.126.89.62

БНМАУ гэж хаана байдаг вэ?

Avatar

Зочин 2022-10-03 202.126.90.10

sain baina, bid bvhend ch iim yavdal tohioldohiig uguisgehgui

Avatar

зочин 2022-10-03 202.131.254.60

Ямар үндэслэлээр оросуудад оршин суух олгож байгаан бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж