Путины цөмийн заналхийлэл ба шинжээчдийн таамаг | News.MN

Путины цөмийн заналхийлэл ба шинжээчдийн таамаг

Путины цөмийн заналхийлэл ба шинжээчдийн таамаг

Путины цөмийн заналхийлэл ба шинжээчдийн таамаг

Украинд өнгөрсөн хоёрдугаар сард дайн эхлүүлсэн ОХУ-ын төрийн тэргүүн тус улс дахь цөмийн зэвсгийн нөөцөөрөө Киев эсвэл барууны бусад орнуудад тактикийн цөмийн дайралт эсвэл стратегийн цөмийн цохилт өгнө гэж сүрдүүлж байгаа. Тэгвэл нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн инженер Виталий Федченко "Цөмийн дэлбэрэлт бол цөмийн дэлбэрэлт. Тактикийн эсвэл стратегийн зэвсгийн талаарх нарийвчилсан тодорхойлолт, ойлголцол байхгүй. 1000 тоннтой тэнцэх дэлбэрэлтийн хүчийн үхлийн арифметикаас үл хамааран үр дагавар нь хэдэн зуун мянган хүний амиар хэмжигдэнэ" гэв. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Армагеддоны зэвсгийн талаарх судалгаагаараа Стокгольмд төвтэй Олон улсын судалгааны институтэд тэсрэлт хийсэн нэгэн юм. 

ОХУ-ын 6000 орчим цөмийн зэвсгээр Путины учруулж болох гамшиг, сүйрлийн талаарх гурван таамаглалыг Виталий Федченко бусад мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулснаа "The Daily Beast " вэбсайтад ярьжээ. ОХУ-аас цөмийн зэвсгээр Украинд агаар, газар эсвэл газар доор цохилт өгөхөөс шалтгаалан хор хохирол нь харилцан адилгүй байх гэнэ.
Тодруулбал, Агаарын цахилгаан соронзонгийн түвшинд цөмийн зэвсэг дэлбэлбэл Украин төдийгүй Европын цахилгаан системийг сүйрүүлнэ. Газар дээр цөмийн бөмбөг хаявал Украин болон хөрш орнуудын олон арван мянган энгийн иргэнийг хөнөөнө.
Харин газар доор цөмийн зэвсэг дэлбэлбэл чичирхийллийн долгио нь дэлхийг дахиныг хамарна. Үүнээс гадна Путин ердийн зэвсгээр Украины 16 цөмийн реакторыг устгах боломжтой гэдгийг үгүйсгээгүй.

Хүйтэн дайны үед АНУ, хуучин ЗХУ-ын хооронд цөмийн зэвсэг ашиглан сөргөлдөж байсан. Тухайлбал, 1961 оны Кубын пуужингийн хямрал нь АНУ, ЗХУ-ын хооронд шатрын нүүдэл шиг байв. Харин өнөөдрийн Украины дайнтай холбоотой цөмийн сөргөлдөөн нь "Үнэн эсвэл үр дагавар" телевизийн шоу нэвтрүүлэгтэй илүү төстэй гэж үзэж байна. 

ОХУ-аас Украинд цөмийн зэвсэг ашиглавал "хамгийн хатуу үр дагаварт" хүрнэ гэдгийг Умард Атлантын цэргийн эвслийн дарга Йенс Столтенберг анхааруулсан. Үүний хариуд, ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч дарга Дмитрий Медведев "Дайнд Оросын зэвсгүүд тэр дундаа стратегийн зэвсгүүдийг ашиглаж болно" гэж сүржин мэдэгдэл хийсэн.  Нөгөө талд Путины шатрын хүү, Чеченийн удирдагч Рамзан Кадыров өнгөрөгч амралтын өдрүүдэд "эзэн"-ээ цөмийн дайнд турхирсан. Тодруулбал, тэрбээр хилийн бүсүүдэд цэргийн хуулийг тогтоож, бага хэмжээний цөмийн зэвсэг ашиглах зэргээр эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй гэж онцолжээ. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан хэлэхдээ, -"ОХУ хязгаарыг давбал сүйрлийн үр дагавартай" гэдгийг сануулсан. 

АНУ-аас 1945 онд Хирошимад "жижиг хүү" гэж нэрлэгдсэн цөмийн зэвсгийг хаяснаар 66 мянган хүнийг хөнөөж, 70 мянга орчим хүнийг гэмтээснээс хойш цөмийн зэвсэг ямар аюултай болохыг бараг бүгд ухамсарласан гэж болно.  Энэ үйл явдлын дараа АНУ-ын цөмийн зэвсэг үйлдвэрлэгчид "тарган эр", "туранхай эр" гэж нэрлэсэн цөмийн зэвсгүүддээ "сахил хүртээсэн". Нөгөө талд ОХУ-ын цөмийн зэвсгийн нөөцөд 1949 онд үйлдвэрлэсэн плутони ангиллын Жой-1, 1961 оны Цар тэсрэх бөмбөг, 1965 оны Чаган зэрэг хуучны зэвсгүүд бий.

"Гэхдээ тухайн үеийн цөмийн зэвсгийг орчин үетэй харьцуулбал Форд, Ламборгини шиг ялгаатай. Тэсрэлтийн хүч нь ижил боловч хамрах хэмжээ, гадаад шокийг тэсвэрлэх чадвар зэрэг нь ялгаатай" гэж Виталий Федченко тайлбарлажээ.

Гол нь Путины цөмийн зэвсэглэлд бүрэн ажиллагаатай эртний эсвэл орчин үеийн зэвсгийн систем хэд байгаа нь тодорхойгүй. Тэрбээр хэлэхдээ, "АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан "Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ" нь хоёр талын чадавхийг үнэлэхийг зогсоосон. олон удаагийн шууд туршилтгүй радикал загвараар бүтээсэн цөмийн зэвсгүүд үнэхээр зорилгынхоо дагуу ажиллах эсэхийг мэдэх боломжгүй. Цөмийн зэвсгүүд нь 1980-аад он, түүнээс өмнөх системд үндэслэн бүтээгдсэн" гэжээ. 

Үүний зэрэгцээ Нэгдсэн үндэстний байгууллагаас Киевт зориулан 139 хуудас гэрээ боловсруулсан нь ямар ч хэрэгцээгүй гэж "Dixi Group" судалгааны институтийн эрчим хүчний бодлогын шинжээч Олена Павлено мэдэгдэв. "Украинд заналхийлж буй Оросын цөмийн аюулын эсрэг НҮБ ямар ч арга хэмжээ аваагүй. Путин олон жилийн турш бидний цөмийн дайралтаар айлгаж ирсэн. Гэвч НҮБ Путины цөмийн зэвсгийн талаар ярилцаагүй, юу ч хийхээгүй" гэж тэрбээр бухимджээ. "Ямартай ч цөмийн дайралтаас эмээсэн украинчууд цацраг идэвхт бодисын хорыг саармагжуулахын тулд иодын бэлдмэл ихээр нөөцлөх зэргээр олон арга хэмжээг авч байна. Бид аюулыг бодитоор үнэлэх ёстой. Гэхдээ сэтгэлзүйгээрээ бид айгаагүй.

Хүн болгон л Путиныг Украинд цөмийн зэвсэг ашиглах эсэхийг мэдэхийг хүсч, тоглоом шоглоом хийж байна. Гэхдээ оросуудын сэтгэлзүйн тоглоомыг украинчууд илүү сайн мэднэ.

Путин ямар нэгэн зүйл хийхээ чангаар зарлаж байвал үүнийг хийхгүй гэсэн үг. Харин чимээгүй байвал бид айж эхлэх ёстой" гэж Киевт суугаа Олена Павлено мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2022-10-03 103.212.117.35

1945 оны орос америк их гүрнүүд орчин цагт өөр болсон шүү, дэлхийн хорт хавдар бол путлёр даргатай фашист охуй улс шүү.

Avatar

Зочин 2022-10-03 202.21.108.212

АНУ цөмийн зэвсэгийг ямарч анхааруулгагүй гэнэт хэрэглэж болзошгүй. Тэд Японд туршихдаа тэгсэн бол Ирак, Ливи, Югослав, Афганд муужруулсан урантай сум галт хэрэгсэл өрсөлдөгч хүчиндээ хэрэглэсний улмаас өнөөдөр эдгээр улсууд цөмийн цацрагт маш ихээр хордож хорт хавдар гамшигын хэмжээнд очсон бна. Тиймээс Орос болон Хятад, Хойд Солонгос, Иран улсууд АНУ аас ирэх цөмийн халдлагад бэлэн бх, буцаагаад цохилт өгөх хэмжээний хүчтэй бх ёстой.

Avatar

Зочин 2022-10-03 192.82.82.95

солиот…

Avatar

Зочин 2022-10-03 59.153.86.99

аймшигт хадны мангаа чинь Америк биш Оросууд юм байна шүү

Avatar

Зочин 2022-10-03 64.119.24.173

Хүн төрлөхтний жинхэнэ дайсан бол газар сайгүй дайн өдөөгч,дэлхийг ганцаар захирахыг мөрөөдөгч,шуналт Америкийн хөрөнгөтний бүлэглэл,дэлхийн капиталын,монополь эзэд.Тэд ОХУ-ыг устгахаар бусад орныг түүний эсрэг босгов .ОХУ-ын эсрэг хориг тавьж,европыг хямд энергийн эх үүсвэрээс салган одоо үйлдвэрүүд нь сүйрч,улс орнууд нь хүндэрч, сульдав.Үйлдвэрүүд европоос зугтаж нүүж зайлж эхлэлээ. Дараах цохилтын бай нь БНХАУ байх нь нэгэнт тодорхой.Ийнхүү дэлхийд АНУ ганцаар хүчирхэгжих зорилттой.

Avatar

Зочин 2022-10-03 202.21.124.69

Тэнэг байвал ганц хүн ч ганцддаггүйн жишээ энэ буюу . Энэ хүн ухаантай үйлдэл хийсэн бол, дайн хийгээгүйсэн бол Украйн дүү нарынхаа газар нутгийг өөрийн юм шиг харилцан ашигтайгаар ашиглаж , хамтдаа хөгжиж дэвших асар их боломжтой байлаа . дайн хийснээрээ энэ маш ашигтай боломжийг хэзээ ч эргүүлэшгүйгээр бүрмөсөн алдлаа да

Avatar

Зочин 2022-10-03 202.9.47.154

Угаасаа Иванууд ийм л хүмүүс шд, хаант Оросын үед ч, СССРийн үед д ийм л байсан, ганц хүнд асуудал байгаа юм биш. Ямар сайндаа иван дурак нэр авахав дээ. Улс нь задрах цаг болсон. Эзэнт гүрнүүдийн тавилан ийм юм. Дэлхийн түүхийг харцгаа

Avatar

ҮНЭН 2022-10-03 192.82.72.2

ОРОС ОДОО ДАХИАД ЭНЭ ДЭЛХИЙД ХЭРЭГГҮЙ

Avatar

DR. PRADHAN 2022-10-03 102.89.46.204

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2022-10-03 1.230.76.219

Оросууд олуулаа байж ганц путинаас айж зугтаж байна хахаха путинийг огцруулаад өөр хүн сонгоод болоо ингэж дүрвэж юугаа хийнээ

Avatar

ҮНЭН 2022-10-03 192.82.72.2

ОРОС НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛД ОРСОН ТЭР ДАРАНГУЙЛЛААС САЛАХАД ХЭЦҮҮ

Avatar

Зочин 2022-10-03 64.119.24.173

Оросууд эх орноо барууны түрэмгийллээс хамгаалж байна Путин тэргүүтэй эх оронч хүчээ улам нягт хүрээлж байна.Ардчилагч нэртэй урвагчдыг ардын дайсан гэж үзэж байна. Үүний тод илрэл нь В.Путин, түүний намыг улс орны төрийн толгойд 20 гаруй жил залав.Саяын нөхөн сонгууль үүнийг дахин нотлов. Ардчилагч гэх манай АН-тай төстэй барууны намууд нийт иргэдийн 2 хувийн ч дэмжлэг авч чадахгүй.Дум-д ганц суудалгүй байна.Барууны хөрөнгөтний бүлэглэл,капиталын эздийг эх орныхоо жинхэнэ дайсан гэж бат итгэжээ

Avatar

Зочин 2022-10-03 1.230.76.219

Оросууд олуулаа байж ганц солиорсон путинаас айж зугтаж дүрвээд мэдрэл муутай. путинийг огцруулаад өөр хүн сонгоод болоо ингэж дүрвэж юугаа хийнээ

Avatar

Зочин 2022-10-03 1.230.76.219

Солонгосын ханян их сургууль эмнэлгийнхээ хаягдлаар монголлд байшин барьж тусламж үзүүлж байгаа мэдээ гарч байхын. Ямар заваан юм бэ мэдрэлүүд ээ. Солонгсоуудыг сайн хүмүүс гэж боддог юмуу тэнэг мэдрэлүүд вэ

Avatar

ҮНЭН 2022-10-03 192.82.72.2

ТЭНЭГ МАЛ МИНЬ ЭМНЭЛЭГИЙН ХАЯГДЛААР БАЙШИН БАРИХ БОЛОМЖГҮЙ ТЭНЭГ ХАР МАЛ МИНЬ

Avatar

Зочин 2022-10-03 103.229.121.208

солонгосууд хаягдал ашиглах талаар ойлголт их муутай шд. Ер нь бол хогоо хаяад сурчихсан хүмүүс гэж ойлго. ккк

Avatar

Зочин 2022-10-03 202.126.90.120

ПУТИНИЙГ ТОДОРХОЙЛОХ ТАВАН ШИНЖ СОЛИОТОЙ , с****т , ЦУСТ а******н , АЙМШИГТАЙ ХУДАЛЧ , ХУЛЧГАР ПУТЛЕРИЙН ХИЙЖ БАЙГАА БУХ Л УЙЛДЛУУД ЯВ ЦАВ ТОХИРНО

Avatar

ХАХАХА 2022-10-03 192.82.72.2

МОСКВАГ ЦӨМДЧИХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД ОРОС ДУУСАА

Avatar

Зочин 2022-10-03 192.82.86.189

Путин Цөмийн з****г хэрэглэвэл Орос өөрөө цөмийн бай болж харилцан сүйрнэ шүү дээ.

Avatar

хахаха 2022-10-03 192.82.92.204

Хөөрхий дөө цөмийн пуужин нь хөөрөхгүй, дэлбэрэхгүй байж а**х бий дээ, орост итгэхэд бэрх болж байна шүү, технологийн хувьд үнэхээр хоцрогдсон байна шүү.хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж