Умард Атлантын цэргийн эвсэл буюу “NATO” байгууллагын гишүүн есөн орны ерөнхийлөгч нар өчигдөр /2022.10.02/ хамтарсан мэдэгдэл гаргаж, Украины элсэх хүсэлтийг тууштай дэмжихээ мэдэгджээ. Тус мэдэгдэлд Украины газар нутгийг эзлэн булаасан ОХУ-ыг буруутгаж, Киевийн бүрэн эрх, тусгаар тогтнолыг дэмжиж, цэргийн тусламжаа нэмэгдүүлнэ гэв.
Чех, Эстони, Латви, Литва, Хойд Македон, Монтенегро, Польш, Словак, Румын улсын ерөнхийлөгч нар 2008 оны Бухарест дахь “NATO” -гийн Украиныг гишүүнээс элсүүлэхтэй холбоотой шийдвэрийг дэмжинэ гэжээ.
Түүнчлэн тэд ОХУ-ын Украины газар нутгийг булаасан үйл явдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцолжээ. Төв болон зүүн Европын эдгээр орнууд ОХУ-ыг эзлэн түрэмгийллийн гэмт хэргүүдэд нь хариуцлага хүлээлгэн шүүх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ