Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.03-Х.09

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.03-Х.09

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.03-Х.09

Хонь

Энэ долоо хоногт нэмэлт орлого олох магадлал өндөр байна. Шинэ төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй бизнес эрхлэгчид амжилтад хүрнэ. Шинэ бизнес эхлүүлэхийг хүсч байвал одоо л эхлэх цаг нь. Аз тохиохыг хүлээх хэрэггүй. Яг одоо гадагш гарч шинэ боломжуудыг хай. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгөө түрээсэлж болно. Хайртай хүнтэйгээ хэт ширүүн харьцахгүйг хичээгээрэй. Эс тэгвээс та ганцаардаж магадгүй. Оюутнууд энэ долоо хоногт амжилт бүтээл арвин байна. Өдөр тутамдаа зөв цагийн хуваарь мөрдөж, эрүүл мэндээ анхаараарай.

Үхэр

Энэ долоо хоногт хувь хувьсгалын амьдралаа тэнцвэртэй байлгаж чадна. Ингэснээр та өөрөө ч цовоо сэргэлэн байх болно. Хэдийгээр ажил дээр бэрхшээл гарч магадгүй ч боломж бүрийг алдалгүй ашиглахыг хичээ. Энэ долоо хоногт ерөнхийдөө сонирхолтой үйл явдал цөөнгүй тохиолдоно. Гэр бүлийн хүнтэйгээ ялихгүй зүйлээс болж маргалдаж магадгүй. Эцэг эх тань таныг дэмжиж тусална. Гаргасан хүчин чармайлт бүр тань үр дүнгээ өгнө. Хүүхдүүдийн гүйцэтгэл хүлээлтээс давж, сэтгэл санаа өөдрөг өнгөрөх нь.

Ихэр

Энэ долоо хоногт хол замд аялах боломж гарч магадгүй. Түүнчлэн эрүүл мэнддээ анхаарч, бие бялдраа чийрэгжүүлэх долоо хоног. Зарлага тань орлогоосоо давж магадгүй тул тэнцвэрийг нь хадгалахыг хичээ. Үүний тулд бэлтгэл ажил шаардлагатай. Олон улсын чанартай ажил хийдэг хүмүүс эерэг мэдээ сонсоно. Та өөрийгөө сайжруулахын тулд урьд өмнөхөөсөө илүү их хүчин зүтгэл гаргах шаардлагатай болно. Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн байсан үл ойлголцол энэ долоо хоногт нэг тал руугаа шийдэгдэнэ. Эв найртай өдрүүд таныг хүлээж байна.

Мэлхий

Удаан хичээж зүтгэснийхээ үр дүнг амсч, сэтгэл хангалуун байх долоо хоног. Та найзуудынхаа анхаарлын төвд байна. Тууштай, анхаарал төвлөрөл сайтай байснаар аливаа асуудлыг шийдвэрлэж чадна. Орлого нэмэгдэх магадлалтай. Урьдчилан тооцоолоогүй зардал харьцангуй бага гарах тул хадгаламжаа өсгөхөд анхаараарай. Оюутнууд амжилт бүтээл дүүрэн байж, шинэ зүйл сурахаар сургалт дамжаанд бүртгүүлнэ. Хүүхдүүд тань таныг бахархуулах зүйл хийснээр энэ долоо хоног таатай уур амьсгалтай өнгөрнө.

Арслан

Ойр дотны хүмүүс, тэр дундаа гэр бүлийнхэн тань энэ долоо хоногт таны хөгжилтэй, эрч хүчтэй байдлыг үнэлнэ. Эцэг эх тань хайр энхрийллээ харуулна. Ажил хайж байсан бол шинэ ажилд орох, эсвэл ажлаа солих, албан тушаал ахиж магадгүй. Удаан хугацаанд мөрөөдөж байсан зүйлс биеллээ олох боломжтой. Хамтран ажиллагсад, дарга нар, доод албан тушаалтнууд бүгдээрээ таныг дэмжиж байна. Эрүүл амьдралын хэв маягийг сахиж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөж байна. Үүрэг хариуцлага тань энэ долоо хоногт илүү нэмэгдсэн санагдаж магадгүй.

Охин

Эхлүүлсэн байсан ажлаа дуусгахын тулд маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Аз таны талд биш юм шиг санагдаж, ааш зангаа барьж дийлэхгүй байх вий. Гэртээ хурцадмал байдал үүсгэхээс зайлсхий. Ээж аавынхаа эрүүл мэндийг анхаар. Стрессээ даван туулж, бизнес аялалд гарах хэрэгтэй болж магадгүй. Таны энэрэнгүй сэтгэл нийгэм дэх байр суурь, нэр хүндийг тань өргөнө. Энэ долоо хоногт гэр бүлийн үүрэг хариуцлага нэмэгдэх бөгөөд энэ нь сэтгэл санааг тавгүйтүүлж магад. Хүсээгүй нөхцөл байдлын талаар байнга бодож шаналахын оронд бүх зүйлд бэлэн байхын төлөө үргэлжлүүлэн ажилласаар байгаарай. Сөрөг бүхнээс аль болох хол бай.

Жинлүүр

Энэ долоо хоногт хооллолт, гэдэс ходоод, арьстай холбоотой эрүүл мэндийн асуудал тулгарч магадгүй. Эрүүл хооллолтыг амьдралынхаа хэвшил болгож, тогтмол бясалгал хийхийг зөвлөж байна. Ажил дээрээ элдэв хов живээс холхон байж, ажилдаа л анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөе. Ам хэлээ мэдэхгүй бол шоргоолжийн чинээ асуудлыг зааны дайтай болгож, хурцатгаж мэдэх юм. Энэ нь таныг асуудалд оруулах нигууртай. Урьдчилан тооцоолоогүй зарим нэг зардлын улмаас санхүүгийн байдал ганхана. Гэсэн хэдий ч ойр дотны хүмүүсийнхээ тусламжтайгаар бэрхшээлийг даван туулж чадна. Төрийн албанд ажилладаг хүмүүс сонор сэрэмжтэй байж, нэр төрөө сэвтүүлэхээс зайлсхий.

Хилэнц

Энэ долоо хоногт ахмадуудын зөвлөгөөг сонсч, хэрэгжүүлж чадвал амжилтад хүрнэ. Орлого, зарлагаа анхаарч, тэнцвэржүүлж чадвал амьдрал амар амгалан байна. Төлөөгүй удсан нэхэмжлэх, өр төлбөрүүдээ барагдуулж дуусна. Ерөнхийдөө та мөнгө ч сайн олж, ажил дээрээ ч ахиц дэвшилтэй байх нь. Сэтгэлээ шингээж хийсэн зүйлс тань эргээд үр өгөөжөө өгч, шагнал урамшуулал авчрана. Шинэ байр, машин гэх мэт үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөж байсан бол энэ долоо хоногт мөрөөдөл биелэнэ. Гэр бүлийн амьдрал амар жимэр байна.

Нум

Хайртай хосууд үл ойлголцож, зарим нэг асуудал үүснэ. Илэн далангүй байж, асуудлаа шийдэхийг зөвлөж байна. Гэр орон эсвэл барилгатай холбоотой ажлууд амжилттай дуусна. Бизнес эрхлэгчид чухал шийдвэр гаргана. Ажил мэргэжлийн хувьд бүх зүйл догь байлаа ч гэр бүлийн гишүүдтэйгээ зөрчилдөхийг үгүйсгэх аргагүй байна. Гэр бүлийн байдал тайван бус болсон тохиолдолд таныг хувиа хичээхгүй байхыг зөвлөж байна. Их зан гаргаж, догь царайлах хэрэггүй. Үндсэндээ аливаа хэрүүл маргаанаас хол бай. Ужиг өвчнөөр шаналж байсан бол бие сайжрах төлөвтэй байна.

Матар

Хэрвээ та ажлаа солих ч юм уу карьертай холбоотой чухал шийдвэр гаргах талаар бодож байсан бол энэ долоо хоногт хэрэгжүүлэхэд тохиромжтой. Гэхдээ цаг зав гаргаж, сонголт бүрээ сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. Өөрийн эгогоо дарж, дайсагнасан байдлыг хянах нь чухал. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийвэл ашигтай. Бизнес эрхлэгчид гэнэтийн их ашиг олно. Байшин худалдаж авах ч юм уу ойр дотны хүндээ үнэтэй зүйл худалдаж авч өгч магадгүй. Ээж аавынхаа эрүүл мэндэд анхаар. Эмнэлгийн тусламж авах шаардлага гарч магадгүй. Оюутнуудын хичээл зүтгэлийн үр дүн гарна.

Хумх

Энэ долоо хоногт уулздаг хүнтэй харилцахдаа болгоомжтой байгаарай. Учир нь од эрхэс гэрлэлтийг дэмжихгүй байна. Та нарын зарим нь гэрлэх санал хүлээж авах магадлалтай. Шинэ машин авахаар төлөвлөж байсан бол энэ долоо хоногт хэрэгжүүлэхэд тохиромжтой. Ажил дээрээ амжилттай байж, ажлын шугамаар аялж магадгүй. Таны хичээл зүтгэл эцэстээ үнэлэгдэж, хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлнэ. Гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндийг анхаар. Хүүхдүүддээ хэрэгтэй цагт нь тусалж, цагийг хамт өнгөрөө. Түгшүүр төрүүлсэн зарим нэг хүсээгүй үйл явдал тохиолдож магадгүй. Бусадтай харилцах харилцаандаа анхаар.

Загас

Энэ долоо хоногт та зоримог, өөртөө итгэлтэй байх нь. Найз нөхөд, хамтран ажиллагсад тань танд бүрэн дэмжлэг үзүүлж, зорилгодоо хүрэх замыг ойртуулна. Санхүүгийн байдал сайжирна. Яаран мөнгө үрэлгүй бүх зүйлд нухацтай хандаж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Та нарын зарим нь санаанд оромгүй байдлаар их мөнгөтэй болж магадгүй. Оюутнууд амжилт бүтээл дүүрэн байх ба ур чадвараа ахиулж чадна. Гэр бүлийн хүнтэйгээ харилцаа халуун дулаан байна. Эрүүл мэндийн хувьд бага зэрэг амьсгал давчдаж, цээж хүнд оргиж магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж