Эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ, эрх баригчид аа! | News.MN

Эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ, эрх баригчид аа!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ, эрх баригчид аа!

Эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ, эрх баригчид аа!

Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч өнөөдөр ам.долларын нөөц эрс буурч, эсрэгээрээ өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, ам.доллар 3500 төгрөг давав. Эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох хэдхэн тоон үзүүлэлт, найман шарга дээрх ам.долларын ханш, зах худалдааны төвийн үнийн өсөлтүүдийг анзаараад харвал бид ямархуу түвшинд явна вэ гэдгийг өлхөн тодорхойлж болно.

Ердөө хэдхэн хоногийн дотор ам.доллар 300 төгрөгөөр нэмэгдэж, өнөөдөр Найман шарга дээр ам.доллар 3540 төгрөгтэй тэнцэж байна. 2022 оны нэгдүгээр сард ам.доллар 2849 төгрөг байв. Үүнээс хойш тасралтгүй өссөн бөгөөд ялангуяа сүүлийн хоёр сарын хугацаанд огцом өсөв.

Монголбанкны нэрлэсэн ханш нь 3344 төгрөг. Ам.доллар өсөхийн хирээр төгрөгийн ханш суларч байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр буурч байна.

Тайлбар: ҮСХ-ны валютын ханшийн мэдээлэл

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэгдсэнээр оны эхэнд буюу 2022 оны нэгдүгээр сард 4,4 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол одоо 2,4 тэрбум ам.доллар болж, огцом буурчээ. Үүнээс гадна зах, худалдааны төвүүдэд бүх барааны үнэ нэмэгдэж, иргэд бөөнөөр бус ширхэглэн худалдан авалт хийх нь нэмэгдсэн гэдгийг бидний хийсэн олон сурвалжлага харуулж буй. Гурилын үнэ нэмэгдсэнээс гурилан бүтээгдэхүүний үнийг нэмж байгаа талаараа гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, талх, боовны үнэ нэмэгдэнэ гэсэн үг.

Өмнө нь цалингаа буухаар гурил, будаагаа бөөний үнээр худалдан авдаг байсан иргэдийн тоо буурч киллограмаар нь авдаг болсныг захын худалдагч хэлж байна.

Иргэдийн орлого нэмэгдээгүй, цалин, тэтгэвэр өсөөгүй байхад үнийн өсөлтөд “дарлуулж” эхэлснийг захын иргэн хэлж байна.

Эдийн засагч Д.Ангар "Ам.доллар 3500 хүрэв, цемент 800 мянга, гурилын үнэ 50 хувь нэмэгдлээ, компаниуд дампуурч эхлэж байна, ажилгүйдэл маш хурдтай нэмэгдэж байна. Ажилгүйдлийн сан мөнгөгүй болж улайв. Энэ бүхэн дөнгөж трейлер. Жинхэнэ "кино" нь 2023 оны нэгдүгээр сард гарч эхлэнэ" гэж тодорхойлжээ.

Үүнтэй зэрэгцэн Олон улсын валютын сан  /ОУВС/-аас Монгол Улсын эдийн засаг таваас дөрвөн хувь болж буурсан, цаашид эдийн засгийн нөхцөл байдал илүү их муудах төлөвтэй байгаа учраас маш сайн урьдчилан тооцоолох шаардлагатайг Засгийн газарт сануулав.

“Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэгчлэн Монгол Улсын төр засаг, бодлого зангидагчид буруу замаар будаа тээж, асуудлын голыг олж харж чадахгүй, хэрэгцээ шаардлагагүй төсөлд дэмий мөнгө зарлагадаж, иргэдийнхээ амьдралыг тэтгэх нь битгий хэл эдийн засгаа “сүйрүүлж” буйг хатуухан сануулаад амжив. ОУВС-ийн ажлын хэсгийнхэн Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх 2023 оны төсвөөс нэг их наяд төгрөг хэмнэх боломж бүрдсэн гэж мэдээлж буй. Гэвч ОУВС-гийн Ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа танилцуулсан төсвийн төсөл өчигдөр танилцуулсанаас бага дүнтэй, одоо өргөн барьж буй төсөл хэт "тэлсэн" байгааг онцлов.

Хамгийн том импортлогч, экспортлогч орон болох БНХАУ-ын “тэг-Сovid” арга хэмжээ хэзээ дуусч, цаашид хэрхэх нь тодорхойгүй энэ цагт эдийн засгийн оновчтой бодлого явуулж, ам.долларын ханшийн өсөлтийг барих гээд оновчтой бодлого хэрэгтэй байгааг эрх баригчдад, Засгийн газарт иргэд сануулж, хэлсээр байна.

Яг одоо намрын чуулган нээж, 2023 оны төсөв хэлэлцэх гэж буй. Эрх баригчдын хувьд энэ удаагийн төсөв бол сонгуулийн өмнөх жилийн төсөв учраас хүн бүр л тойрогтоо ямар нэг зүйл хийх санал, санаачлага гаргана. Төсвийн тухай хуулиар УИХ-ын гишүүд дур зоргоороо төсөвт өөрчлөлт оруулаад байхгүй ч эрх баригч нам сонгуулийн өмнөх жил хэмээн төсвөө боосон нь ойлгомжтой. Тиймээс иргэд төсөвт хяналт тавих, төсвийн хэлэлцүүлгийн үеэр хяналтаа сайжруулах ёстойг ч эдийн засагчид онцолж буй.

Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр “2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарсан” гэдгийг онцлоод буй.

Засгийн газрын тооцоолж буйгаар эдийн засгийн өсөлт буураагүй, цаашид нэмэгдэнэ гэдгийг мэдэгдэж байна. Гэхдээ бодит байдал дээр ам.долларын өсөлт, иргэдийн худалдан авах чадвар, өргөн хэрэглээний барааны өсөлт гээд олон хүчин зүйл эдийн засагт гэрэл асах уу гэдэг эргэлзээг төрүүлж байна.

УИХ-ын хаврын чуулганаар 2023 төсөв хэлэлцэж эхэлнэ. Ингэхдээ сонгуульд зориулсан хөрөнгө оруулалтуудаа танаж, бодит эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, орлогоо зөв тодорхойлж, зардлуудаа хянах зайлшгүй шаардлагатай байгааг эдийн засагчид ч иргэдийн амьдрал ч харуулж буйг сануулъя!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. PRADHAN 2022-10-03 102.89.46.204

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2022-10-03 202.21.127.28

Хувийн сургууль төгссөн, уурын зуухны гачгаараар удирдуулахаар иым л үр дагавар авчирах нь тодорхой доо

Avatar

Зочин 2022-10-03 202.126.89.62

Ийм цөөхөн хүнтэй баян улсыг яаж л бол яаж жаргалтай хөгжилтэй байлгаж болох атал МАН ГАЙНУУД цөлмөөд дуусдаггүй, бузарлаапд дуусдаггүй ёрын бузрууд юм.

Avatar

ард 2022-10-03 202.9.46.185

яаж 4 тэр бумыг 2 бллтол нь үрдэг байнаа нам дагасан өлөн гоё ярьсан шудрага дүртэнгүүд хүүхдиинл мөнгө хасана гэхээс өөр юм алга тэнэг монголчууд 5 хүртэл баар карокегоороо архиддаг боллоо архиндааа живлэээ

Avatar

Зочин 2022-10-03 139.5.217.50

Цар тахал, дайн, Дэлхийн эдийн засгийн уналт АН-ын анархиудад бөөн баяр, сайхан далим болж байна. Унасан дээр нь дэвсэх унаган хүмүүжил боловсролтой танхайчууд дампууруулахын төлөө мөн ч их тарчилж байна даа.

Avatar

Зочин 2022-10-03 202.126.89.62

Сэтгэц мэдрэлээ эмчлүүл. Нам бус энгийн монгол хүн хэлж байна.

Avatar

Зочин 2022-10-03 172.58.63.184

IN

Avatar

Зочин 2022-10-03 172.58.63.184

she

Avatar

Зочин 2022-10-03 172.58.63.184

yrvagchinCJ bn

Avatar

Зочин 2022-10-03 202.21.105.204

Avilgachid tooh uu ? ahiad haanaas idej uuh uu l gej bodoj baigaa baih . Ard tumen ed nart hamaagui baihooo

Avatar

12 2022-10-03 172.58.63.184

$

Avatar

negjuulj# 2022-10-03 172.58.63.184

earl tran;30; aerfort3;xyleej,xotsrooj;

Avatar

зочин 2022-10-03 192.82.65.56

МАНгарууд юм чинь Ямар ч боловсролгүй данхан толгойтоос эхлээд

Avatar

Зочин 2022-10-03 112.72.15.78

Сэтгүүлч гэдэг хүн бол бусдыг муу хэлдэг, сайныг биш муу юмыг сөхөж гаргаж байдаг гүн ухаантай биш баймаар юм. Бусдыг хир зэрэг муулна өөрт нь 1000 дахин буцаж буудаг гэдгийг бурхан багшийн гэгээлэг сургаалаас ойлгох хэрэгтэй. Дэлхий нийтээрээ хүнд байдалд орчихоод бүр зарим нь дайтаж, зарим хилээ ч нээхгүй зөвхөн улс орноо бодож байгааг зэргэлдээ 2 хөршөөсөө гэсэн ч болсон харахгүй байна уу.

Avatar

Зочин 2022-10-03 43.242.242.59

Энэ сайт бол Элбэгдоржийн сайт.Тийм болохоор одоогийн засгийн газрыг сайн ч ажиллаж байсан муу ажиллаж байна гэж харлуулж ирсэн.Эдийн засаг муудах тусам сөрөг хүчин гэх АН баярлаж суудаг. Бүр Монгол улсад хориг тавиулах гэж хэд хэд оролдсон. АНУ болон Барууны орнууд, Японыг хүртэл ятгасан. Ийм л хөгийн улсууд

Avatar

Зочин 2022-10-03 43.242.241.151

Дэлхийн эдийн засаг тэр чигтээ хэцүүдэж байна. Хажуу хавирганы хоёр улсаа л харчих. Америк, европ тэр чигтээ хямраад байна. АН байсан бол бүүр аль хоёр жилийн өмнө ковидын үед иргэдээ хиаруулаад тэрийгээ дагаад Монгол Улс эдийн засгийн хувьд деполт зарлах байсан нь хатуу үнэн. Монголын заяа их. Битгий эргүүт за. Долларын ханш дэлхийн бүх улсад тухайн валютынх нь эсрэг чангарсаар байна. Байдал улам хэцүү болно гээд Дэлхийн банк санхүүгийн томчууд нь зарлаад байгааг хардаггүй юм уу!

Avatar

Зочин 2022-10-03 66.181.189.228

АН дангаар засгийн эрх барьсан нь зөвхөн 1996-2000 онд. Энэ үед бүх хатуу реформ явагдсаны үр дүнд 2000-2010 онд Монгол Улсын эдийн засаг 10 дахин томорсон. Түүний оргил 2011 онд байв. Харин сүүлийн арваад жил энэ өсөлт нам зогссон.

Avatar

Зочин 2022-10-03 202.126.89.131

МАН ын дуракууд элгээрээ хэвтүүлж бна даа, МУ ыг өрөнд оруулж өтөнд бариуллаа, хэний буруу вэ? Муу нэртэй АН ын буруу гэх үү! Хүрэлсүх гэж хулгайч наад эргүү Бацаан Оюун эрдэнээ өөрчлөхгүй бол арай дэндлээ шүү.

Avatar

Иргэн 2022-10-03 103.212.118.232

Сэтгүүлчээ нүдээ нээгээд нойрноосоо сэрээ. Гадаад хэл сураад гадны мэдээ мэдээлэл уншиж тархиа цэнэглээ. Тэгэхгүй бол хоцрогдсон байна шүү ккк. Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөөд байна цаана чинь.

Avatar

Зочин 2022-10-03 146.70.109.78

У.Хүрэлсүх эхнэр, 2 охины хамтаар хамгийн хортой ХАВДАР ТУСна, далд орно

Avatar

Зочин 2022-10-03 103.229.120.52

эдийн засаг нь сэргээд байгаа орон хаана байааа оркоо

Avatar

бЁСуб 2022-10-03 66.181.167.254

энэ нөхөр цүнх баригчдийн нэг байна.

Avatar

Зочин 2022-10-03 64.119.27.96

10 -р анги ч төгсөөгүй ГАЧКАР ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ. Тэгээд эдийн засаг, улс орон сүйрлээ ч гэх шиг …Солиоч наад мулгуу манаач аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж