Жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр” тохиодог. Энэ өдөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих намрын ажлыг өнөөдөр буюу аравдугаар сарын 2-нд “Байгаль орчны сайд нарын төгөл” байгуулах санаачилгаар эхлүүллээ.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын дугуй бургас орчимд өнөөдөр /2022.10.02/улиас, хайлаас, шинэс зэрэг 10 төрлийн 4000 гаруй мод тарьж байна. Уг үйл ажиллагаанд Отгонтэнгэр их сургуулийн оюутан, залуус, багш, ажилчид болон БОАЖЯ-ны хамт олон оролцож байгаа юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол нар намрын мод тарилтын нээлтэд оролцож, Отгонтэнгэр их сургуулийн оюутан, залуустай хамт “Байгаль орчны сайд нарын төгөл”-д мод тарилаа.
Холбоотой мэдээ