С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.10.02-нд нийтлэгдсэн

С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Жил бүрийн энэ өдөр төрийн өндөрлөгүүд, хамтран улс төрд зүтгэж байсан нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг билээ.

Тиймээс өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний намынхан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн ХҮН жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөж, Монголын ардчиллын үнэ цэнийг эргэн дурсдаг юм. Түүний бидэнд үлдээсэн өв, эрх ашгийн эрэмбэ, ардчилсан эрх чөлөөт Монгол улсыг байгуулах үйл хэргийг өнөө үеийхэн бид үргэлжлүүлж, дараа үедээ нэр төртэй хүлээлгэн өгөх болно" хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж