Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны есдүгээр сарын 20-ны өдрийн А/384 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн хил орчимд ажиллалаа.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Журам батлах тухай 192 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд энэ ажлыг хийжээ.Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаадын иргэн харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг хил орчмын аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулах, зөвшөөрөгдөх маршрутыг газар дээр нь үзэн судлах зорилгоор Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтод ажиллаж байгаа юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ажлын хэсгүүд нэгдсэн ойлголттой боллоо. Үүнд,
– 72 цагийн жуулчдыг нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн нөхцөлийг сайжруулах,
– Хоёр талын аялал жуулчлалын байгууллагуудад ойлгомжтой байдлаар хилээр нэвтрэх процессыг зураглал тогтоох,
– Боомтын бүсэд цахим виз олголт, зөвшөөрлийн нөхцөл байдлыг сайжруулах
– Маршрутын хил хязгаарыг тогтоох
Холбоотой мэдээ