Харри, Меган нар шинэ харш хайж байна | News.MN

Харри, Меган нар шинэ харш хайж байна

Харри, Меган нар шинэ харш хайж байна

Харри, Меган нар шинэ харш хайж байна

Ханхүү Харри болон Меган Маркл нар өдгөө 14 сая ам.долларын үнэтэй харшид амьдардаг. Тэгвэл тэд ойролцоох “Hope ranch”-д шинэ харш хайж байгааг “News press” агентлаг мэдээлжээ. “Hope ranch” дахь тансаг байшингууд 22 сая ам.доллараар үнэлэгддэг бөгөөд гольфын клуб, теннисний талбай, морин уралдааны зам гэх мэт олон таатай зүйлтэй.

Одоогийн амьдардаг “Montecito”-д нь Кэти Перри, Адам Левин, Эллен ДеЖенерес, Женнифер Энистон зэрэг олон алдартан амьдардаг. Гэвч  “Hope ranch” хороолол хааны гэр бүлийн гишүүдийн хувьд илүү нам гүм амьдрах боломжтой газар аж. Тэдний нүүх болсон шалтгаан нь “Montecito” дахь гэмт хэргийн өсөлттэй холбоотой. Тус хороололд сүүлийн үед гэмт хэрэг гарах нь ихэссэн тул цагдаа нар харшийн эргэн тойронд камер суурилуулжээ. Ихэвчлэн хулгайн бүлэглэлүүдтэй холбоотой гэмт хэрэг гарч байгааг эх сурвалж мэдээлсэн.

Харри, Меган нарын гэрт ч хулгайч халдаж байсан удаатай. Цагдаагийн бүртгэлээс харвал тэдний гэрлэлтийн ойн үеэр буюу тавдугаар сарын 19-ний 17:44 цагт халдлага болжээ. Гэтэл үүнээс хойш 14 ч хоноогүй байхад буюу тавдугаар сарын 31-нд мөн л гэрт нь халдлага болсон. Тухайн үед Харри, Меган нар хатан хааны Платинум ойд зориулан Их Британи руу хувийн онгоцоороо явах гэж байжээ.

АНУ-ын хүн амын тооллогоос харвал “Hope ranch” хороололд 2200 орчим хүн амьдардаг. Жижигхэн боловч чинээлэг айл өрхүүдэд зориулсан бүх зүйл бий.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-02 192.82.86.184

зуслангийнхаа амбарыг гайгүй үнээр Хаагийд санал болгох юмсан Мегий нь горойгоод байх юм бол уу? ккк яадгийн залгаад үзнээ ямар дандаа яриад түвэг болоод байдаг биш…

Avatar

Зочин 2022-10-02 103.80.210.183

монголд ирээд гэр хороололд амьдар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж