Манзушир түүх соёлын дурсгалт газарт есдүгээр сарын 29-ний өдөр "Шившлэгтэй зургийн нууц" хүүхдийн жүжгийн тоглолтыг 1100 гаруй хүүхэд багачууд үзэж сонирхлоо. Мөн "Манзушир арт" ардын урлагийн бэсрэг тоглолтыг зохион байгуулав.
Ойн театрын тайз, орчин бүрдүүлэх ажлыг Монгол туургатан театрын зураач С.Бат-Эрдэнэ тэргүүтэй тайз, шум, гэрэл техникийн бусад ажилчид хийж гүйцэтгэжээ. Тоглолтын тайз заслыг хаягдал мод ашиглан бүтээсэн нь өвөрмөц, орчинтойгоо хосолсон, байгальд ээлтэй шийдэл болж чадсан байна.
Тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Төв аймгийн БОАЖГ, Музейн захиргаа, Монгол туургатан театрын захиргаатай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны үзэсгэлэнт байгальд ийнхүү зохион байгуулсан аж. Тус арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулах талаар Төв аймгийн БОАЖГ, Музейн захиргааны удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.