Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл дууслаа

Хуучирсан мэдээ: 2022.10.02-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл дууслаа

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл дууслаа

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийж дууслаа. Энэ удаа 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт иржээ. Тэднээс:  

8770 хүүхдийг цэцэрлэгт хуваарилав
1593 хүүхэд өмнө нь цэцэрлэгт бүртгэлтэй байсан
578 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт бүртгэлтэй
47 хүүхэд хамрагдахаас татгалзсан
88 хүүхэд тусгай зохицуулалт шаардлагатай

578 хүүхдийг орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой юм байна. Харин 88 хүүхэд нь багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийн үйл явцыг гурван үе шаттай зохион байгуулж буй. Нэгдүгээр шатны элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр явагдсан бөгөөд нийт 113 мянган хүүхэд  бүртгүүлсэн билээ.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж