Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийж дууслаа. Энэ удаа 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт иржээ. Тэднээс:
578 хүүхдийг орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой юм байна. Харин 88 хүүхэд нь багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай хэмээн БШУЯ-наас мэдээллээ.
2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийн үйл явцыг гурван үе шаттай зохион байгуулж буй. Нэгдүгээр шатны элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр явагдсан бөгөөд нийт 113 мянган хүүхэд бүртгүүлсэн билээ.
Холбоотой мэдээ