Элон Маск хүн дүрст робот Оптимусыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2022.10.02-нд нийтлэгдсэн

Элон Маск хүн дүрст робот Оптимусыг танилцууллаа

Элон Маск хүн дүрст робот Оптимусыг танилцууллаа

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани хүн дүрст роботын хамгийн сүүлийн үеийн загварыг танилцууллаа. Оптимус нэртэй хүн дүрст робот Цахиурын хөндийд болсон арга хэмжээний үеэр тайзан дээр гарч ирэн, үзэгчид рүү гар даллаж, өвдөг сөгджээ. Робот бүрэн ажиллагаанд ороогүй бөгөөд хэдхэн жилийн дараа худалдаанд гарч магадгүй гэдгийг Элон Маск хэллээ. Оптимусыг эхлээд автомашины үйлдвэрт ажиллуулж турших аж. Танилцуулгын үеэр хүмүүст Оптимусын ургамал усалж, хайрцаг зөөх гэх мэт энгийн үйлдэл гүйцэтгэж буй бичлэгүүдийг үзүүлсэн.

Роботууд хамгийн багадаа гурван жилийн дараа бэлэн болно гэж Элон Маск хэлэв. Мөн 20 мянга орчим ам.доллараар роботыг үнэлэх аж. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд заналхийлж байна гэж Маск нэгэнтээ хэлж байсан. Тэгвэл энэ удаад тэр терминаторын замаар явахаас болгоомжлохыг хүсч буйгаа хэллээ. Тесла хамгаалалт дээр онцгойлон анхаарч буй аж.

Хөрөнгө оруулагчид болон санхүүгийн шинжээчид “Тесла”-г робот техникт шилжинэ гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Үүний оронд цахилгаан автомашинтай ойр бизнес төслүүдэд анхаарал хандуулахыг тэд зөвлөсөн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж