Грек-Болгарын хийн хоолойн үйл ажиллагаа эхлэв | News.MN

Грек-Болгарын хийн хоолойн үйл ажиллагаа эхлэв

Грек-Болгарын хийн хоолойн үйл ажиллагаа эхлэв

Грек-Болгарын хийн хоолойн үйл ажиллагаа эхлэв

Грек, Болгар улсууд өчигдөр /2022.10.01/ удаан хугацаагаар хойшлогдоод байсан хийн хоолойн үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ хийн хоолой ажиллаж эхэлснээр Европ тив байгалийн хийн хувьд тодорхой хэмжээгээр Оросоос хараат бус болох юм. Нийт 182 км урттай уг хийн хоолой нь Болгарт амьсгаа авах боломж олгох болно. Тус улс хийн төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзсан тул Оросын Газпром компани дөрөвдүгээр сарын сүүлээр нийлүүлэлтээ зогсоогоод байсан юм.

Барууны орнуудын хориг арга хэмжээтэй холбоотойгоор Орос улс Европт хий нийлүүлэхээ багасгасан. Тиймээс Европын холбооны орнууд байгалийн хий нийлүүлэх өөр эх үүсвэрийг идэвхийлэн эрэлхийлж буй.

Грек-Болгарын дамжуулах хоолой тоглоомын дүрмийг өөрчлөнө гэж үзэж байна. Энэ бол Болгар улсаар тогтохгүй Европын эрчим хүчний аюулгүй байдлын хувьд чухал өөрчлөлт юм. Түүнчлэн "Оросын байгалийн хийн хараат байдлаас ангижрах эрх чөлөө гэсэн үг" гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэллээ. Тэрбээр Болгар, Грек, Азербайжан, Румын, Серби, Хойд Македонийн удирдагчид оролцсон тангараг өргөх ёслолын үеэр энэ үгээ хэлжээ. Энэ төслийн ачаар Европ өвлийг өнтэй давах боломжтой гэж тэр үзэж байна.

Интерконнектор нэртэй дамжуулах хоолой нь нэг тэрбум шоо метр хийг Болгар руу тээвэрлэнэ. Эхний ээлжинд жилдээ гурван тэрбум шоо метрийг тээвэрлээд, цаашдаа таван тэрбум хүртэл хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Уг хоолой нь Болгараас гадна Серби, Хойд Македон, Румын, Молдав, Украинд хий нийлүүлэх боломжтой. Энэ нь Азербайжаны хийг Европ руу тээвэрлэдэг өөр хоолойтой холбоотой аж.

240 сая еврогийн өртөгтэй Интерконнектор хоолойн үйл ажиллагааг Болгарын төрийн эрчим хүчний Вен компани, Грекийн байгалийн хийн үйлчилгээ үзүүлэгч Депа болон Италийн Эдисон гэсэн компаниуд удирддаг.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-02 64.119.22.219

Мэдээж дан Оросыг хараад л хөлдөнө гэж байхгүй л дээ. Амьд хүмүүс л хойно аргаа бодно. Тэгээд ч Орос Хятад биш зөвхөн ШИ ПУТИН 2 гэж балай л хамаг зүйлийг өдөөчихлөө

Avatar

Үнэн байдал 2022-10-02 202.126.90.123

Байгалийн хий бол хүн бүтээгээгүй баялаг. Газар дороо байж л байг. Хэзээд хэрэглэж таарна. Эрчим хүчний эх үүсвэр түлшийг хүн бүтээдэггүй. Бүтээсэн ч байгалийн гаралтай эрчим хүчний эх үүсвэр заавал шаардана. Тэхээр энэ бол түр зуурын хэрэг юм. ОХУ-ын нутагт байгаа хийг хүссэн хүссээгүй хэрэглэж таарна. Үүний төлөө ОХУ-Украйны дайныг АНУ, НАТО дэгдээж байгаа нь илэрхий байна. Үүнийг ойлгох ухаан байгаа гэж найдаж энэ зурвасыг бичив.

Avatar

мэдээ шинээрээ 2022-10-02 192.82.80.44

2-р сард юу болсныг санахгүй загасны санах ойтой юу? АНУ-ын тагнуул юу гэлээ? "Орос Украйн руу довтлох гэж байна" гэж анхааруулсан. Оросууд "Үгүй ээ, бид дайрахгүй" гэж байгаад дайрцан. Наад мэдээ чинь саяхны юм. Юун АНУ вэ?

Avatar

Амьдралыг тэтгэгч эх булаг 2022-10-02 192.82.72.139

Европын амьдралын эх булаг бүх талаараа "Сибирь" энэ өргөн уудам нутаг ирээдүйн Европыг тэжээх зүй тогтолтой

Avatar

бодит байдал 2022-10-02 66.181.190.32

ингээд л болно шүү дээ , орос эвдэрхий тэвштэйгээ үлдэв ээ. Жэнкочууд минь орос хий байхгүй бол Баруун хөлдөнө гээд байсан, тэр найдвар чинь чинь утаа болоод замхарлаа. Жаахан ухаантай байцгаа , моячууд аа хорвоо дэлхий уужим шүү дээ

Avatar

Зочин 2022-10-02 192.82.86.185

4 аргын тоо бодож чадахгүй тураалууд коммент бичиж попрох юмаа ядж бхад. Дахиад иим хоолой эх үүсвэр нь хаанаас ч юм бүү мэд одоо өгч буй чадлаар 50 ийг барьж байж Германы 2 хоолойны 1 ийг substitute хийж байх.

Avatar

Зочин 2022-10-02 202.9.46.154

Манай улс газын хоолойгоор Оростой ярьж байгаад хурдхан барих хэрэгтэй. Бүх орон Оросын газ хэрэглэж байхад манайх энэ олон жил хэрэглээгүй явж ирсэн байна. Маш хямд түлш юм

Avatar

Үнэн үнэн үнэн 2022-10-02 66.181.183.248

баярлах эрт бна даа.

Avatar

Зочин 2022-10-02 202.126.88.134

Монголыг сугалж авч өөд нь татаж жаргаана гэж хаа ч байхгүй. Бид өөр газар орон руу нүүж чадахгүйгээс хойш мөнхийн хөршөө муулж доош нь хийж хэзээ ч болохгүй. Дэм дэмэндээ дээс эрчиндээ, айл хүний амь нэг гэдэг шиг л байх нь өлзийтэй.

Avatar

Зочин 2022-10-02 202.126.88.134

Монгол Ардын зүйр цэцэн үгэнд байдаг даа "Айл хүний амь нэг" гэж. Бид бол Монголчууд тэр барууныхан болон АНУ-с шал өөр соёл уламжлалтай улс. Хажуу хөрш, хот айл, хамар хашааны айлаа хэзээ ч муулдаггүй учиртай, муулвал муу ёр, өөдөлдөггүй гэж ярьцгааж ирсэн. Хэрвээ энэ дэлхийд муу юм болвол бид өөр гариг руу нүүж чадахгүйгээс хойш 2 хөрштэйгээ хамт л сүйрнэ. Тэрнээс биш бид АНУ болон барууныхан, Украйнтай сугарч үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Тэд ч дундаас нь Монголыг сугалж авч өөд нь татаж жарг

Avatar

Зочин 2022-10-02 122.201.22.65

Өө тэгэлгүй яахав зөв зөв

Avatar

Тийм 2022-10-02 192.82.80.44

Тийм шүү, Орос, Манай 2 нэг соёлтой. Үхтэлээ архи ууна, залхуу, арчаагүй, халамжинд толгойгоо мэдүүлцэн, поп удирдагчийг шүтэж, тэд нар нь толгой дээр нь баавал баасыг нь долоож, шээсийг нь сорно. Яг адилхан. Тиймээс бид бие биенээ хайрлах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-02 142.79.202.93

Ийм амархан намаг шалбаагнаас гарна гэж бхгүй ээ

Avatar

Зочин 2022-10-02 66.181.176.164

Түрэмгийлэгчид өгч бгаа том цохилт бна шүү!!

Avatar

зочин 2022-10-02 66.181.160.84

Тэгийшдээ….. Аргаа олдог л байхгүй юу …Оросууд газар дээр ганцаараа газтай юм шиг томроод л байсан …

Avatar

Зочин 2022-10-02 103.161.242.86

Орсууд цагтаа Азербайджаны хийг ад үзэж шахаад байсан одоо цаг тулахад аминд нь оровоо….

Avatar

Зочин 2022-10-02 64.119.22.226

Одоо манай Мояанууд Оросын емнеес уурлаад шаачнаа ккк. Захаасаа доор дэлбэлнэ энэ тэр гэж л байна. Орос гэхээр юу юугvй емдее тайлдаг удамшсан айдсын синдромтой оркууд их байна шvv

Avatar

Зочин 2022-10-02 66.181.160.105

хойд урсгал дэлбэрсэн удахгүй энэ хоолойч дэлбэрэх болно европ баярлах болоогүй шүү америк ах нэг сумаар европ оросыг сөхрөөх санаатай байгаа

Avatar

Монгол хүн 2022-10-02 192.82.71.250

Тархиндаа орос калибрын сумтай гар уу даа…

Avatar

Зочин 2022-10-02 139.5.219.172

Чи л өөрөө бхаа ккк

Avatar

АРД 2022-10-02 150.129.140.129

Хаанахын хий юм бэ? Тодруулаач. Оросын хий юм уу, Азераджаны хий юм уу.

Avatar

Зочин 2022-10-02 202.9.47.134

Сүүлийн өгүүлбэрийг уншаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж