Грек-Болгарын хийн хоолойн үйл ажиллагаа эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.02-нд нийтлэгдсэн

Грек-Болгарын хийн хоолойн үйл ажиллагаа эхлэв

Грек-Болгарын хийн хоолойн үйл ажиллагаа эхлэв

Грек, Болгар улсууд өчигдөр /2022.10.01/ удаан хугацаагаар хойшлогдоод байсан хийн хоолойн үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ хийн хоолой ажиллаж эхэлснээр Европ тив байгалийн хийн хувьд тодорхой хэмжээгээр Оросоос хараат бус болох юм. Нийт 182 км урттай уг хийн хоолой нь Болгарт амьсгаа авах боломж олгох болно. Тус улс хийн төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзсан тул Оросын Газпром компани дөрөвдүгээр сарын сүүлээр нийлүүлэлтээ зогсоогоод байсан юм.

Барууны орнуудын хориг арга хэмжээтэй холбоотойгоор Орос улс Европт хий нийлүүлэхээ багасгасан. Тиймээс Европын холбооны орнууд байгалийн хий нийлүүлэх өөр эх үүсвэрийг идэвхийлэн эрэлхийлж буй.

Грек-Болгарын дамжуулах хоолой тоглоомын дүрмийг өөрчлөнө гэж үзэж байна. Энэ бол Болгар улсаар тогтохгүй Европын эрчим хүчний аюулгүй байдлын хувьд чухал өөрчлөлт юм. Түүнчлэн "Оросын байгалийн хийн хараат байдлаас ангижрах эрх чөлөө гэсэн үг" гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэллээ. Тэрбээр Болгар, Грек, Азербайжан, Румын, Серби, Хойд Македонийн удирдагчид оролцсон тангараг өргөх ёслолын үеэр энэ үгээ хэлжээ. Энэ төслийн ачаар Европ өвлийг өнтэй давах боломжтой гэж тэр үзэж байна.

Интерконнектор нэртэй дамжуулах хоолой нь нэг тэрбум шоо метр хийг Болгар руу тээвэрлэнэ. Эхний ээлжинд жилдээ гурван тэрбум шоо метрийг тээвэрлээд, цаашдаа таван тэрбум хүртэл хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Уг хоолой нь Болгараас гадна Серби, Хойд Македон, Румын, Молдав, Украинд хий нийлүүлэх боломжтой. Энэ нь Азербайжаны хийг Европ руу тээвэрлэдэг өөр хоолойтой холбоотой аж.

240 сая еврогийн өртөгтэй Интерконнектор хоолойн үйл ажиллагааг Болгарын төрийн эрчим хүчний Вен компани, Грекийн байгалийн хийн үйлчилгээ үзүүлэгч Депа болон Италийн Эдисон гэсэн компаниуд удирддаг.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж