Тайваньчууд хоёр янзаар Хятадын өдрийг тэмдэглэв | News.MN

Тайваньчууд хоёр янзаар Хятадын өдрийг тэмдэглэв

Тайваньчууд хоёр янзаар Хятадын өдрийг тэмдэглэв

Тайваньчууд хоёр янзаар Хятадын өдрийг тэмдэглэв

БНХАУ-ын Үндэсний өдөр аравдугаар сарын 1-нд тохиодог. Мао Зэдун 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр Бүгд найрамдах Хятад ард улсыг тунхаглаж байв. Тайванийн хувьд үндэсний өдрөө аравдугаар сарын 10-нд тэмдэглэдэг бөгөөд Хятадын Үндэсний өдрийг албан ёсоор тэмдэглэдэггүй. Тэгвэл Тайвань дахь зарим жижиг бүлэг Хятадын өдрийг хоёр янзаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Тайванийн Тайнань мужийн нэгэн хөдөө тосгонд Ардын коммунист нам 200 орчим хүн цуглуулж, Хятадын төрийн дууллыг эгшиглүүлэн, туг далбааг нь мандуулжээ. 200 хүний ихэнх нь өндөр настан байсан. Тус намын дарга Лин Тэ-Ван сүүлийн үеийн хурцадмал байдлыг үл харгалзан Хятад улс ямар ч аюул занал учруулахгүй гэж хэлжээ. "Цэргийн сургуулилалт нь Хятадын цэргийн сүр хүчийг олон улсад харуулж байгаа учир Тайваньд сайнаар нөлөөлнө" гэж тэр хэлсэн.

Тэгвэл нөгөө талд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч Төрийн байгуулалтын нам Хятадын төрийн далбааг шатааж эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд Тайванийн өмнөд эргийн ойролцоо завин дээр төрийн далбааг шатаасан бөгөөд "Үхэн үхтлээ Тайванийг хамгаалъя" гэсэн лоозон барьсан байжээ. Тус намын дарга Чен И-Чи туг шатаасан үйлдлээ туйлшрал гэж үзэхгүй байна. "Туг шатаах нь юуных нь туйлшрал байх вэ? Туг шатаахыг туйлшрал гэх юм бол их бууны гал гарсан үед юу гэж хэлэх вэ?" гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-02 64.119.25.204

Цаг зуурын асуудал. Хятад хүн бол хятад л хүн. Америктай Америкгүй энэ 2 нэгдээд нэг улс болно. Энд манайхан ухаан уралдуулаад байх шаардлага байхгүй. Харин бид өөрсдөө яаж тусгаар улс байхаа ухаантайхан шиг бодож байх хэрэгтэй. Хүний үгээр өөрийн бодлогогүй саваад, хийрхээд байх нь бидэнд хор хохиролтойг анхаарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-10-02 188.2.49.210

Энэ х***а тролууд крилээр гүүглдээд бичихээр монгол болчихно гэж бодоод байх шиг.Гэртээ харьж хэрүүлээ хий! АНУ та нарыг нэг удаа босгосон даварч байж эргээд хуучиндаа орцгоосон.Тайван бол харин ч олон жил өөрсдийн хөдөлмөрөөр бараг улс болсон байх шүү !Газар тэнгэр шиг ялгаа байна.!!

Avatar

Зочин 2022-10-02 202.126.89.177

Хэнтэй хэрэлдээд байна? Хоосон газар солиорсон байх юм. Ажлаа давуулж хийгээд байна уу, үгүй юу?

Avatar

Зочин 2022-10-02 202.9.46.154

АНУ чинь нэг үндэстэнг 2 хувааж чадах юмдаа. Солонгосыг 2 хуваасан, Вьетнамыг 2 хуваасан, Йеменийг 2 хуваасан, Германыг 2 хуваасан, тиморыг 2 хуваасан, Оросыг хэд ч хуваав, Югославыг 5 хуваасан гээд цааш үргэжилнэ. харин Монголыг 2 хуваахад оролцсон байх магадлал маш өндөр. Монгол улсад ер нь их дургүй. Ямар сайндаа 1961 он хүртэл НҮБ-д элсүүлэхгүй зүтгээд байхав. Тайвань нь Монголыг өөрийн колони гэж үздэг. Инээдэмтэй байгаа биз

Avatar

Onoch 2022-10-02 66.181.161.22

эргүү бхад ёроол бдаггүй бгаа шүү. чи наадхаа хувийн үзэл бодол гэж бодож бна уу. үгүй шүү хятадын талын толлын пропаганда бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж