Тайваньчууд хоёр янзаар Хятадын өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2022.10.02-нд нийтлэгдсэн

Тайваньчууд хоёр янзаар Хятадын өдрийг тэмдэглэв

Тайваньчууд хоёр янзаар Хятадын өдрийг тэмдэглэв

БНХАУ-ын Үндэсний өдөр аравдугаар сарын 1-нд тохиодог. Мао Зэдун 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр Бүгд найрамдах Хятад ард улсыг тунхаглаж байв. Тайванийн хувьд үндэсний өдрөө аравдугаар сарын 10-нд тэмдэглэдэг бөгөөд Хятадын Үндэсний өдрийг албан ёсоор тэмдэглэдэггүй. Тэгвэл Тайвань дахь зарим жижиг бүлэг Хятадын өдрийг хоёр янзаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Тайванийн Тайнань мужийн нэгэн хөдөө тосгонд Ардын коммунист нам 200 орчим хүн цуглуулж, Хятадын төрийн дууллыг эгшиглүүлэн, туг далбааг нь мандуулжээ. 200 хүний ихэнх нь өндөр настан байсан. Тус намын дарга Лин Тэ-Ван сүүлийн үеийн хурцадмал байдлыг үл харгалзан Хятад улс ямар ч аюул занал учруулахгүй гэж хэлжээ. "Цэргийн сургуулилалт нь Хятадын цэргийн сүр хүчийг олон улсад харуулж байгаа учир Тайваньд сайнаар нөлөөлнө" гэж тэр хэлсэн.

Тэгвэл нөгөө талд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч Төрийн байгуулалтын нам Хятадын төрийн далбааг шатааж эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд Тайванийн өмнөд эргийн ойролцоо завин дээр төрийн далбааг шатаасан бөгөөд "Үхэн үхтлээ Тайванийг хамгаалъя" гэсэн лоозон барьсан байжээ. Тус намын дарга Чен И-Чи туг шатаасан үйлдлээ туйлшрал гэж үзэхгүй байна. "Туг шатаах нь юуных нь туйлшрал байх вэ? Туг шатаахыг туйлшрал гэх юм бол их бууны гал гарсан үед юу гэж хэлэх вэ?" гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж