ОХУ: Лайман хотоос цэргүүдээ эргүүлэн татжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.02-нд нийтлэгдсэн

ОХУ: Лайман хотоос цэргүүдээ эргүүлэн татжээ

ОХУ: Лайман хотоос цэргүүдээ эргүүлэн татжээ

Украины зүүн хэсэгт орших Лайман хотоос цэргүүдээ эргүүлэн татсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Лайман нь стратегийн чухал ач холбогдолтой хот юм. “Бүслэлтэд орох аюултай байсан тул цэргүүдийг илүү сайн байрлал руу татсан” гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Лайманыг эргүүлэн авах нь Украины хувьд нэн чухал ач холбогдолтой. Тус хотыг Орос улс логистикийн төв болгон ашиглаж байсан. Тодруулбал, орос цэргүүд тавдугаар сарын сүүлчээс эхлэн Донецк муж дахь Лайман хотыг цэрэг байршуулах болон хангамжийн гол логистикийн төв болгож өөрчилсөн. Тус хот нь Донецк, Луганск, Харьков мужуудыг холбодог төмөр замын гол төв юм. Лайманд Оросын 5000 орчим цэрэг байсан.

Дашрамд дурдахад, Крым дахь Оросын агаарын цэргийн баазад гал гарсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Оросын гал сөнөөгчид Крым дахь Белбек цэргийн баазад гарсан түймрийг унтрааж байна. Онгоц хөөрөх зурвасаас гулсаж, шатсаны улмаас гал гарсан гэж албаны хүмүүс мэдэгдсэн. Тус бааз нь Севастополь хотод байрладаг аж. Крым дахь Саки цэргийн баазад өнгөрсөн сард мөн дэлбэрэлт болж байсан.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж