Ц.Ганбаяр агсан “Гадны нөлөөгүй” уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзлаа | News.MN

Ц.Ганбаяр агсан “Гадны нөлөөгүй” уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзлаа

Ц.Ганбаяр агсан “Гадны нөлөөгүй” уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзлаа

Ц.Ганбаяр агсан “Гадны нөлөөгүй” уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзлаа

"Гадны нөлөөгүй" уран сайхны кино есдүгээр сарын 30-нд нээлтээ хийлээ. Эл кино "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин, талийгаач Ц.Ганбаяр болон жүжигчин Т.Баттулга нар санаачлан бүтээсэн талаар найруулагч Д.Галбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан. Халуун дүр, амьсгал нь хорвоод үгүй болсон ч Ц.Ганбаяр агсан сүүлийн уран бүтээлээрээ монголчуудтайгаа ийнхүү уулзлаа. Тодруулбал, энэхүү кино нь түүний хамгийн сүүлийн удаа тоглосон кино бөгөөд Идэр гэх залуугийн дүрээр үзэгчидтэйгээ уулзаж байгаа аж.

Уг кинонд С.Болд-Эрдэнэ, С.Сарантуяа, Т.Баттулга, З.Батхүү тэргүүтэй жүжигчид дүр бүтээсэн ба жүжигчин, найруулагч Д.Галбаярын бүтээл юм. “Гадны нөлөөгүй” кино зохиолыг 2020 онд анх бичиж эхэлсэн ба хоёр жилийн турш ажиллажээ. Тус кино нь триллер жанрын төрлөөр бичигдсэн. Энэ төрлийн кино нь хэргийн учир явдал тааварлашгүй байдгаараа онцлогтой.

Нээлтийн үеэр найруулагч Д.Галбаяр үзэгчдэд хандан талийгаач Ц.Ганбаярт нэг хором зориулахыг хүссэн юм. Танхимыг олон хүний хүндэтгэл чимээ, аниргүй болгож түүний гэгээн дурсгалыг хүндэтгэлээ. Тэрбээр, “Урлаг гэдэг гайхалтай. Хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлэн бидний дунд байхгүй ч Ц.Ганбаяр цоо шинэ дүр төрхөөр яг одоо бидэнтэй уулзаж байна. Энэхүү киноны нэрийн хувьд Монгол Улсад сүүлийн жилүүдэд гадны нөлөөгүй гэх үгийг их ашиглах болсон. Өөрөөр хэлбэл, учир битүүлэг, золгүй хэрэг гарахад түүнийг “гадны нөлөөгүй” гэх шалтгаанаар хэргийг хаадаг. Тиймээс тус кинонд Монголын өнөөгийн нөхцөл байдал, нийгмийн тогтолцоонд шүүмжлэлттэй хандан, эмзэглэлээ зохиолч  гаргасан”  талаар хэлж байлаа.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж