Кубад цахилгаан тасарснаас иргэд жагсав

Хуучирсан мэдээ: 2022.10.01-нд нийтлэгдсэн

Кубад цахилгаан тасарснаас иргэд жагсав

Кубад цахилгаан тасарснаас иргэд жагсав

Куба улсыг далайн хар шуурга дайрснаас орон даяар гэрэл, цахилгаан тасарчээ. Цахилгааны гэмтлийг бүрэн засч чадахгүй зарим газар гурав хоног гэрэлгүй байгаад иргэд бухимдаж жагссан байна. Үүний зэрэгцээ Кубад интернэт сүлжээ хоёр өдөр дараалан тасарсан ба энэ нь хар шуурганаас гэхээс илүү жагсаалын мэдээллийг тараахгүй зорилгоор албаар тасалсан гэж ажиглагчид дүгнэж байна.

Кубын засгийн газраас цахилгаангүй байгаа нийт өрхийн мэдээллийг өгөөгүй боловч олон муж, тэр дундаа нийслэл Хаванад гэрэлгүй айл олон байна. Эх сурвалжийн мэдээллээр, хоёр сая хүн амтай Хавана хотын өрхийн 10 хувьд нь л гэрэл, цахилгааныг сэргээжээ.

Куба улсын 11 сая хүн ам өнгөрсөн Пүрэв гаригт гэрэл, цахилгаангүй болсон ба багахан хэсгийн цахилгааныг маргааш нь сэргээсэн аж.

Эх сурвалж: Associated press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж