Ардчилсан нам сүүлийн хоёр жилийн турш тамга тэмдэг, дарга цэргийн асуудлаа шийдэж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Хоёр хуваагдан шүүхдэлцэж, хоёр талд дарга сонгоод байсан Ардчилсан нам эвлэрлийн тохиролцоо өнгөрсөн өдрүүдэд хийсэн аж. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдээ "Эвлэрлийн Онц Их Хурал"-аа 2022.12.06-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулж, Ардчилсан нам нэгдэх, Ардчиллаа аврах "Эвлэрлийн Онц их хурал" зарлах арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцохыг Ардчилсан залуучуудын холбооноос уриалга гаргажээ.
Одоогоор хурлын тов хараахан гараагүй байгаа бөгөөд ойролцоогоор аравдугаар сарын 20 хавьцаа хурлаа хийх аж.
Холбоотой мэдээ