Богдхан уулыг "Хог цэвэрлэж байгаа хүн хаяхгүй" хандлага тогтоох хөдөлгөөний хүрээнд 5000 залуу нийтийн цэвэрлэгээ хийж байна. БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Дэвшилтэт социал демократ клуб , Туул голын сав газрын захиргаатай хамтран энэхүү ажлыг хийж буй юм. ЕБС, их, дээд сургуулийн залуус энэхүү хөдөлгөөнд идэвхитэй оролцож буй аж.
БОАЖЯ-наас мэдээлснээр өнгөрсөн нэг сарын хугацаанд хог цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлэн 1446 тонн хог, хаягдлыг цэвэрлэж дуусгажээ.
Холбоотой мэдээ