Есдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ОХУ-ын гурван иргэн архидан согтууран танхайрч, улмаар иргэн Г-гийн толгойг ролон удаа алхаар цохиж гэмтэээсэн ноцтой хэрэг гарсан. Зодуулсан хохирогч ухаан орохгүй байсаар өчигдөр орой нас барсан байна.
ОХУ-ын иргэн "Д"-г хорих 461 дүгээр ангид хориод байгаа бөгөөд хэрэгт холбоотой Монголын иргэдээс мэдүүлэг авсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн юм.