Намрын чуулган эхэлнэ | News.MN

Намрын чуулган эхэлнэ

Намрын чуулган эхэлнэ

Намрын чуулган эхэлнэ

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг Сангийн сайд Б.Жавхлан  /2022.09.29/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх даваа гаригт эхэлнэ. Валютын ханш өдрөөр нэмэгдэж, төгрөгийн ханш унасан энэ үед ирэх оны төсөвт ямар бодлого барих нь анхаарал татаж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр, Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төслийг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсөв гэж буй.

Ирэх онд чинээлэг өрхөд хүүхдийн мөнгө олгохгүй талаар Сангийн сайд мэдэгдсэн бөгөөд технологийн чиглэлийн компаниудыг дэмжих бодлого баримтлах юм.

Мөн Монголбанкнаас өргөн барьсан Мөнгөний бодлогыг чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байна. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, ирэх онд мөнгөний хатуу бодлого баримтлах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-01 66.181.179.219

ХОРООЛОЛ ОРОН СУУЦНУУД ДУНДАХ ЗҮГЭЭР БАЙГАА ЗАМЫН БРОДЮР СОЛИХ ЧИНЬ ХЭМНЭЛТЭД НИЙЦЭХ БИЛҮҮ. МӨН МОДНЫ 2 ын МУРУЙ ХАЗГАЙ НҮХ СҮВТЭЙ ШИНЭ ЗАМ ХЭМНЭЭД ХИЙЧИХСЭН ЮМ УУ

Avatar

zochin 2022-10-01 150.129.141.45

odoo archaagui , khunii tuluu amidarch bui met setgedeg amisgaanuudad khatuu bodlogo barij khalamjiig khumij ajil khiij amidardag yum gedgiig oilguulakh tsag boljee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж